Амьдралын 3 эх булгийн нэг нь ус
Ус нь энгийн юм шиг мөртлөө дотроо асар их хүчийг агуулж байдаг. Сүүлийн
үеийн судалгаагаар ус нь мэдээлэл хадгалж, хариу үйлдэл үзүүлдэг нь
нотлогдсон.
Монголчууд эртнээс усны агуу чанарыг мэддэг байсан учраас
усаа “чандмань эрдэнэ” хэмээн нэрийдэн хайрлаж, хамгаалж өдийг хүртэл
бидэнд ариун тунгалаг хэвээр уламжлан үлдээсэн. Бидний өвөг дээдэс агуу
хүмүүс байжээ.
Усны биед үзүүлэх нөлөөУс бие организмын эд, эс
бүхэнд тэжээл хүргэж, эргээд биеэс хорт хий, бохирдол, ялгадсыг нус,
цэр, шүлс, хөлс, шээс, амьсгал, арьсаар уурших гэх мэт хэлбэрүүдээр
гадагшлуулдаг. Ус дутагдахад эсүүдэд тэжээл очихоо больж хими болон
физик үйл явц алдагдаж биеэс хорт бодисууд зайлуулагдахаа больж
дотроосоо хорддог. Эд, эсүүд болон арьс хуурайшин хөгшрөлт эрчимтэй
явагддаг. Та ус хангалттай уулгүйгээр эрүүл, залуу, сайхан биетэй,
өнгөлөг булбарай арьстай болно гэж санасны ч хэрэггүй. Тийм зүйл орчлон
ертөнцөд нэг ч гараагүй бөгөөд гарах ч үгүй. Хэвийн жинтэй эрүүл хүн
өдөрт доод тал нь 8 стакан ус уух шаардлагатай бөгөөд харин бусад хүн
илүү уух нь ойлгомжтой. Гэхдээ уухдаа нэг дор ихээр бус бага багаар шимж
уувал илүү үр дүнтэй.
Ус гэдэгт
• Цэвэр ус
• Шинэ ургамлын цай
• Шинэ жимсний цэвэр шүүс орох ба бусад нь хоол тэжээлд тооцогддог.
Усны хэрэглээ:
• Чийглэж толийлгох
• Хооллох (тэжээл)
• Цэвэрлэгээ
• Нөхөн төлжилт
• Эрүүл, залуу байх
Усны дутагдал:
• Цангана
• Өлсөнө
• Хордоно
• Хатаж үрчийнэ
• Хөгширнө
• Өвдөнө