Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Аутсорсинг
- 2012 / 06 / 29
Аутсорсинг

Шалтгаанууд
Зардлаа бууруулахын тулд - Энэ нь хямд ажиллах хүчин бүхий улс орон, эсвэл компаниудыг гуравдагч гэрээлэгчээр сонгох замаар гаргах байсан зардлаа бууруулах үндсэн зорилготой байдаг.
Гол бизнестээ төвлөрөхийн тулд - Бизнесийн гол нөөц болох хүн, дэд бүтэц, resource-доо төвлөрөөд бусад жижиг сажиг ажлуудаа төрөлжсөн өөр компаниудаар гүйцэтгүүлэх зорилготой байдаг.
Чанарыг сайжруулахын тулд -
Хугацаа хэмнэхийн тулд - Том ажлыг жижиглээд өөр өөр компаниудад өгч зэрэг гүйцэтгүүлэх, бага хугацаанд олон хүний хүчээр гүйцэтгүүлэх зэрэг аргаар цаг хэмнэж бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээлгэн өгөх хугацаагаа багасгах зорилготой байдаг.
Эрсдлээ бууруулахын тулд - Тухайн ажлыг гүйцэтгэхэд янз бүрийн эрсдэлүүд учрах магадлалтай бөгөөд үүнийг гуравдагч талд өгч шийдүүлсэнээр эрсдэл буурах боломжтой тохиолдолд аутсорсинг хийж болно.
Татварын боломж эдлэхийн тулд - Зарим улсад тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ явуулахад татварын таатай орчин бүрдүүлсэн байдаг бөгөөд үүнийг ашиглахын тулд тэр орны компаниудаар ажил гүйцэтгүүлэх сонирхол бий болдог.
Хүний нөөцийн улмаас - Тухайн ажлыг гүйцэтгэхэд хүний нөөцийн бололцоо хүрэхгүй тохиолдол элбэг гардаг бөгөөд энэ үед бусдаар ажлаа гүйцэтгүүлэхээр өгдөг. Иймэрхүү ажлаар мэргэшсэн байгууллагууд ч байх нь бий. Цөөхөн хэдэн өндөр мэргэжлийн хүмүүстэй, бусад ажлаа ихэнхийг нь аутсорсингоор хийлгэдэг компаниуд байдаг.
Өөрчлөлт нэвтрүүлэхийн тулд - Зарим нэг өндөр технологи, нарийн процессийг өөртөө нэвтрүүлэхийн тулд чиглэлийн сайн компаниар гүйцэтгүүлэх замаар суралцах үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой байдаг.

Хэлний саад
Аутсорсинг бол глобал ойлголт бөгөөд улс дамнасан байдлаар хийгдэх нь их. Хөгжингүй орнуудын компаниуд хөгжиж буй орны хямд ажиллах хүчээр ажлаа гүйцэтгүүлэх сонирхол их байдаг боловч хэд хэдэн хүчин зүйлийн улмаас энэ нь тийм хялбар хийгддэггүй. Үүнд хамгийн эхэнд хэлний бэрхшээл орно. Гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэхийн тулд сайн ойлголцох, тохиролцох зайлшгүй шаардлагатай бөгөөд хоёр өөр улсын зан заншил, хууль журам зөрөлдөх тохиолдол гэх мэт саадуудыг давж гарахын тулд хөгжиж буй орны компаниуд ажилчдынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлага тулгардаг. Хэлний зөрүү байдаггүй орнууд аутсорсинг хийхэд бусад улсаасаа харьцангуй давуу талтай байдаг бөгөөд жишээлбэл Америкийн Нэгдсэн Улс-аас Энэтхэг Улсад аутсорсинг хийж буй үйл ажиллагаа дэлхийд хамгийн сайнд тооцогддог байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 04 / 17
Хүний нөөцийн талаар ярьвал зарим хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй нь мэдээж. Гэвч хүний нөөцийн удирдлага хэмээх  зүйл та бидний амьдралын алхам тутамд учирсаар байдаг гэдгийг доорх үнэн бас хөгжилтэй урлагын бүтээлийн жишээндээр тулгуурлан баримт нотолгоо, гэрэл зургаар баяжуулан уншигч танд хүргэж байна. Алтан үеийн киноог үзээгүй үзэх дургүй хүн гэж үгүй байхаа.
Та бидний сайн мэдэх “Энэ хүүхнүүд үү” МУСК-нд хүний нөөцийн тун чухал зарчим гардгийг та анзаарсан уу? Анзаараагүй бол наадмаар эсвэл цагаан сараар за ер нь үндэсны баяр ёслолын үеээр миний Монголын олон теливизүүдийн аль нэг нь заавал танд үзүүлж л таарна.  “Энэ хүүхнүүд үү” МУСК-нд  нэгдлийн дарга Жамц эмэгтэй хүнийг ажид авахгүй гэж эхэлдэг.
Аутсорсинг гэж юу вэ? Та бид бүхэн энэ нэрийг сонсох болсоор чамгүй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ зүйл ажил хэрэг болсон зүйл нь тун чамлахаар байна. Аль аль талдаа анхаараад ажил хэрэг болгож чадвал улс оронд маань маш их хэрэгтэй зүйл гэдгийг дэлхийн туршлага харуулаад удаж байна. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Аутсорсинг гэдэг ойлголтыг цэгцтэй хүргэхээр зорьлоо. Аутсорсинг нь манайхны нэрлэдэгээр Гэрээтээр ажил хийх, хийлгүүлэх үйл явц гэж хэлж болно. Үгийн хувьд OUTSIDE + RESOURCE = OUTSOURCE  гэж бүтсэн гэдэг. Утгын хувьд гадны нөөц гэх. Үгийн тодорхойлолт маш олон байдаг.
- 2012 / 06 / 29
HR Фото