Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Аутсорсинг
- 2012 / 06 / 29
Аутсорсинг гэж юу вэ?
Зарим нэгээс нь хүргэвэл:

1.    Байгууллага өөрийн тvргэн хугацаанд гvйцэтгэгддэг ажлуудыг гадны гvйцэтгэгчийг ашиглан гvйцэтгvvлэх vйл явц" (Филип А. Лапланте)
2.    Бvтээгдэхvvн болон vйлчилгээгээ өөрийн боломжоор хийснээс илvv чанартай, хурдан хийлгэхийн тулд гадны гvйцэтгэгчтэй гэрээ байгуулахыг хэлнэ" (Ранди Сойфер)
3.   " Байгууллага өөрийн хийдэг зарим ажил vйлчилгээгээ гадны агент буюу бизнесийн байгууллагаар гэрээлэн гvйцэтгvvлэх vйл явц бөгөөд тэдгээр ажлууд нь богино хугацаанд гvйцэтгэгддэг, эсвэл байгууллагын хувьд шинэ ажлууд байдаг (global sourcing issues paper)

Үүнээс нэгдсэн тодорхойлолт гаргах гэж оролдвол. Байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг бөгөөд өөрийнхөө үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр гэрээлэн ажиллуулахыг хэлнэ.



Аутсорсинг нь үндсэн 3 төрөлтэй байдаг:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг (ITO)
·        Программ хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг
·        МТ-н үйлчилгээний аутсорсинг

2. Бизнес үйл ажиллагааны аутсорсинг (BPO)
·        Санхүү нягтлан бодох бүртгэл
·        Орчуулга
·        Утсаарх бүх төрлийн зөвлөгөө
·        Маркетинг
·        Хүний нөөц
·        Эрүүл мэндийн оншилгоо
·        Хуулийн зөвлөх үйлчилгээ гэх мэт

3.   Мэдлэгийн аутсорсинг (КРО)  Энэ нь маш ирээдүйтэй төрөлд тооцогдож байгаа бөгөөд ихэвчлэн бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн ахисан түвшинд дүн шинжилгээ, шинэ санаа олох, шийдвэр гаргах гэх мэт үйл явц юм.

Аутсорсингийг зохион байгуулах хэлбэрээр нь дараахь байдлаар ангилдаг:

Onshore: Энэ хэлбэр нь аутсорсингийн үйл ажиллагаа нэг улсын дотор явагдаж байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл onshore аутсорсингийн захиалагч болон нийлүүлэгч нь хоёул дотоодынх байдаг.

Offshore: Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажиллах хүчийг ашиглаж байгаа бол үүнийг offshore аутсорсинг гэж нэрлэнэ.

Insite: Аутсорсингийн гүйцэтгэгч компани өөрийн зарим мэргэжилтэнүүдийг захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтэнүүдтэй холбогдож ажиллахийг хэлнэ.

Outsite: Энэ нь аутсорсингийн гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэхдээ тухайн захиалагч компаний ажлын байранд байрлалгүй, өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулхыг хэлнэ.

Nearshore: Соёл уламжлал, хэл нэгтэй, хөрш зэргэлдээ улс орнуудын хооронд хийгдэх аутсорсинг.
 

Эдгээр төрлүүд нь хоорондоо хослож хэрэгжиж болно. Жишээ нь: offshore/insite, Onshore/onsite, offshore/onsite, onshore/ insite.
Эндээс Монгол улсад хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хэлбэр нь Onshore/insite болон Onshore/outsite юм.

Аутсорсинг ямар ач холбогдолтой вэ? Зарим тохиолдолд Нарийн мэргэшсэн, их зардал шаарддаг ажилтнуудыг байгууллагад байнгын орон тоонд ажиллуулаад байх шаардлагагүй байдагт асуудлын мөн чанар оршино. Түргэн хугацаанд үе үе хийгддэг ажил үйлчилгээний төлөө урт хугацааны алба байлгах шаардлагагүй нь мэдээж. Тэдгээр ажлуудыг дотоодын хүний нөөцийн хүчээр гүйцэтгэхэд мэдлэг чадвар дутагддаг. Өнөө үед энэ бэрхшээлийг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэл нь аутсорсинг болж байна.

§. Аутсорсингийн давуу талууд:
·        Зардал хэмнэгдэнэ
·        Байгууллага өөрийн үндсэн чиг үүрэгтээ анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болно
·        Ажилчид туршлага, шинэ мэдээлэл олж авна
·        Эрсдлийг шилжүүлнэ

§.Учирч болох сөрөг үр дагаварууд :
·        Хүний нөөцийн зөрчилтэй асуудлууд үүсэх магадлалтай (байгууллагын дотоод соёл, хөдөлмөрийн харилцааны ойлгомжгүй байдал гэх мэт)
·        Байгууллагын нууцлал алдагдах магадлалтай
·        Бусдаас хараат байдалд орох боломжтой
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 04 / 17
Хүний нөөцийн талаар ярьвал зарим хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй нь мэдээж. Гэвч хүний нөөцийн удирдлага хэмээх  зүйл та бидний амьдралын алхам тутамд учирсаар байдаг гэдгийг доорх үнэн бас хөгжилтэй урлагын бүтээлийн жишээндээр тулгуурлан баримт нотолгоо, гэрэл зургаар баяжуулан уншигч танд хүргэж байна. Алтан үеийн киноог үзээгүй үзэх дургүй хүн гэж үгүй байхаа.
Та бидний сайн мэдэх “Энэ хүүхнүүд үү” МУСК-нд хүний нөөцийн тун чухал зарчим гардгийг та анзаарсан уу? Анзаараагүй бол наадмаар эсвэл цагаан сараар за ер нь үндэсны баяр ёслолын үеээр миний Монголын олон теливизүүдийн аль нэг нь заавал танд үзүүлж л таарна.  “Энэ хүүхнүүд үү” МУСК-нд  нэгдлийн дарга Жамц эмэгтэй хүнийг ажид авахгүй гэж эхэлдэг.
Outsourcing гэдгийг заримдаа гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж болно. Учир нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч дараах шалтгаануудын улмаас гуравдагч этгээдэд уг ажлын тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэх болдог.
- 2012 / 06 / 29
HR Фото