HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2016 / 04 / 10
Яагаад ажилгүй байсан хүмүүс ажилд ороход хэцүү байдаг вэ?

Судалгаагаар 6,769 герман хүнээс зан авирын стандарт тест авхад, тэдний 210 нь 1-4 жилийн хугацаанд ажилгүй байсан ба 251 нь нэг жилээс бага хугацаагаар ажилгүй байсан юм. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь ажлаа алдаснаас 1-2 жилийн дотор зан авир нь таагүй болж байгааг онцолсон аж.  

Сонирхолтой нь эрэгтэйчүүдийн тааламжтай байдал нь ажлаа алдаснаас 1-2  жилийн хугацаанд ажлаа алдаагүй хүмүүстэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байна. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тааламжтай байдлын түвшин нь буурч эхэлсэн ба ажилтай эрчүүдээс нэлээд доогуур болж ирсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд ажилгүй байсан жил тутамдаа тааламжтай байдал нь буурч байжээ. Түүнчлэн ажилгүй өнгөрүүлсэн хоёр болон гурав дахь жилээсээ эмэгтэйчүүдийн нээлттэй байдал хурдацтайгаар /хаагдаж/ өөрчлөгдөж эхэлдэг бол эрэгтэйчүүдийн ажилгүй байсан эхний жилдээ нээлттэй байдал нь хэвийн байдаг агаад ажилгүй байсан жил нэмэгдэх бүр буурч эхэлдэг аж. 

 

“Судалгааны дүнгээс харахад ажилгүйдэл нь бидний үндсэн зан авирт ихээхэн нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Энэ нь бидний өмнө бодож  байснаас ч илүүтэйгээр сэтгэл зүйд нөлөөлдгийг харуулж байгаа юм” гэж судалгаа явуулсан Christopher J. Boyce хэлжээ. Мөн түүний хэлж буйгаар ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн эдийн засагт төдийгүй хувь хүний зав аашийн өсөлтөнд сайн нөлөөтэй гэнэ.

Эцэст ажилгүй удаан байсан хүмүүс ажилд ороход хэцүү байдаг шалтгаан нь, удаан ажилгүй байснаас тухайн хүний нээлттэй, өөдрөг хандлагад нөлөөлж, энэ нь ажил олгогчдын шалгуурт сөргөөр нөлөөлдөг байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото