Судалгаагаар 6,769
герман
хүнээс зан авирын стандарт
тест авхад,
тэдний 210 нь 1-4 жилийн хугацаанд ажилгүй байсан ба 251 нь нэг
жилээс бага хугацаагаар ажилгүй байсан юм. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд
аль аль нь ажлаа алдаснаас 1-2 жилийн дотор зан авир нь таагүй болж байгааг онцолсон аж.
Сонирхолтой нь эрэгтэйчүүдийн тааламжтай байдал нь ажлаа алдаснаас 1-2 жилийн хугацаанд ажлаа алдаагүй хүмүүстэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байна. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тааламжтай байдлын түвшин нь буурч эхэлсэн ба ажилтай эрчүүдээс нэлээд доогуур болж ирсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд ажилгүй байсан жил тутамдаа тааламжтай байдал нь буурч байжээ. Түүнчлэн ажилгүй өнгөрүүлсэн хоёр болон гурав дахь жилээсээ эмэгтэйчүүдийн нээлттэй байдал хурдацтайгаар /хаагдаж/ өөрчлөгдөж эхэлдэг бол эрэгтэйчүүдийн ажилгүй байсан эхний жилдээ нээлттэй байдал нь хэвийн байдаг агаад ажилгүй байсан жил нэмэгдэх бүр буурч эхэлдэг аж.
“Судалгааны дүнгээс
харахад ажилгүйдэл нь бидний үндсэн зан авирт ихээхэн нөлөөлдөг болохыг
олж тогтоосон байна. Энэ нь бидний өмнө бодож байснаас ч илүүтэйгээр сэтгэл зүйд нөлөөлдгийг
харуулж байгаа юм” гэж судалгаа явуулсан Christopher J. Boyce хэлжээ. Мөн
түүний хэлж буйгаар ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн эдийн засагт төдийгүй
хувь хүний зав аашийн өсөлтөнд сайн нөлөөтэй гэнэ.
Эцэст ажилгүй удаан байсан хүмүүс ажилд ороход хэцүү байдаг шалтгаан нь, удаан ажилгүй байснаас тухайн хүний нээлттэй, өөдрөг хандлагад нөлөөлж, энэ нь ажил олгогчдын шалгуурт сөргөөр нөлөөлдөг байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |