HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2020 / 02 / 07
Уоррен Баффет: Би шинэ ажилтан авахдаа шулуун шударга занг чухалчилдаг

Бид бүгд үргэлж сонголттой тулгардаг. Амьдралдаа ямар нэгэн шийдвэр гаргахын тулд итгэл үнэмшлээ олж, хэн гэдгээ тодорхойлох шаардлагатай болдог. Энэ олон сонголт дундаас ажил олгогч нар юунд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй бол? 

“Berkshire Hathaway”-ийн гүйцэтгэх захирал тэрбумтан Уоррен Баффетт шинэ ажилтан авахдаа ямар ур чадвар, чадамжийг үнэ цэнэтэйд тооцдог талаараа хуваалцжээ. Түүний хувьд хамгийн чухал шалгуураар шулуун шударга занг нэрлэсэн байна.

Тэрбээр “Бид шинэ ажилтан авахдаа гурван зүйлийг голчлон хардаг. Оюуны чадамж, санаачилга ба эрч хүч, шулуун шударга байдал. Хэрэв сүүлийн чадвар байхгүй бол эхний хоёр нь ямар ч хэрэггүй” хэмээн ярьжээ.

Шударга зантай ажилчид бусадтай нээлттэй харилцан, манлайлдаг. Мөн ямар ч үед асуудлыг тайван замаар шийдэж, эерэг хандлагатай байдаг гэнэ. Тиймээс шинэ ажилтан авахдаа доорх зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Харин одоо ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд ийм ур чадвартай эсэхээ эргэцүүлээд үзээрэй.

ТЭД БУСАДТАЙ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦДАГ УУ? 

Шулуун зантай хүмүүс нээлттэй харилцаа итгэлцлийг бий болгож, үнэ цэнэ бүтээдэг гэдгийг мэддэг. Ингэснээр ямар нэгэн саад бэрхшээлийг хялбар арга замаар шийдэж, үр дүнтэй ажиллах боломжтой. Бусадтай нээлттэй харилцах нь зөвхөн ёс суртахуун төдийгөөр хязгаарлагдахгүй.

ТЭД ЯРЬДАГ ЗҮЙЛЭЭ ТУРШДАГ УУ?

Тэд танд өгсөн амлалт, үүрэг даалгавраа тухай бүрд нь биелүүлдэг үү? Шулуун зантай хүмүүс хэлсэн үгэндээ эзэн байж, бусад хүмүүст ч үлгэр дуурайлал үзүүлдэг.

ТЭД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРХЭМЛЭДЭГ ҮҮ?

Сэтгэл хангалуун бус үйлчлүүлэгч, бухимдалтай ажлын газрын хүн ирлээ гэж бодъё л доо. Ийм үед шударга ажилтан тайван байж, сэтгэлд таагүй харилцан яриа өрнүүлж байгаа ч гэсэн цаанаа эерэг хандлагатай байдаг. Зөрчилдөөн болоход хил хязгаараа зөв тогтоож чаддаг.

ТЭДНИЙ ҮГ, ҮЙЛДЭЛ ХОЁР НЬ ТААРДАГ УУ?

Хамтран ажиллагч тань өдөр бүр ярьдаг зүйлдээ үнэнч үлдэж, түүнийгээ хэрэгжүүлдэг үү? Хэрэв тийм бол бид тухайн ажилтны гаргасан шийдвэр, хэлж байгаа шүүмжлэлд итгэж эхэлдэг. Үг, үйлдэл хоёр нь зөрдөггүй учраас таны итгэлийг бүрэн дааж чадна.

ТЭД ӨӨРТӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДДАГ УУ?

Шулуун шударга хүмүүс зөвхөн удирдлагынхаа өмнө бус хамтран ажиллагсад мөн өөртөө хариуцлагатай ханддаг. Тэд хэнийг ч ялгалгүйгээр бүгдтэй нь хүндлэлтэй, шударгаар нээлттэй харилцаж чаддаг.

Эх сурвалж: Business insider

Уоррен Баффет: Би шинэ ажилтан авахдаа шулуун шударга занг чухалчилдаг
Уоррен Баффет: Би шинэ ажилтан авахдаа шулуун шударга занг чухалчилдаг
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото