HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2020 / 02 / 17
ТОП МЕНЕЖЕРҮҮД ЯМАР ШАЛТГААНААС БОЛЖ НАС БАРДАГ ВЭ?

Ажлын хэнээтэнгүүд” болсон оффисын ажилтнуудын зүрхний шигдээс, эм тарианд хордох, амиа хорлохын гол шалтгаан бол стресс, илүү цагаар ажиллах, хэдэн жил дараалан амралтаа аваагүй зэрэг явдал байдаг. Хэрэв энэ бүх зүйл танд хамааралтай бол сэтгэлээ хатамжлан хамгийн муу үр дүнд өөрийгөө бэлдэх хэрэг гарна. Наад зах нь нойргүйдэл, ажлын бүтээмж буурах болон архаг түгжрэл, архинд донтох хүртэлх эмгэгтэй болдог аж. Хамгийн ихээр 50-с дээш насны хүмүүс өртдөг бөгөөд эртэч, эсвэл хэтэрхий орой унтдаг, хэд хэдэн ажил зэрэг хийдэг, ажил, гэртээ хаана ч стресст орж байдаг ажилтнууд эрсдэл өндөртэй байдаг.

Эрсдэл

Зүрх: Зүрхний шигдээс бол Карошийн синдромын (хэт их ажилласнаас болж нас барах) үед үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Долоо хоногт 60 цаг ажиллах дуртай хүмүүс, эсвэл шөнө дөлөөр байнга ажилладаг бол зүрхний шигдээс болох магадлал хамгийн өндөр байна. Гэнэтийн үхлийн гол шалтгаан зүрхний шигдээс байдаг.

Ходоод гэдэс: “Oффисын” гаралтай хоол боловсруулалтын хямрал, ходоодны шархны гол шалтгаан бол хоолны дэглэм алдагдахаас хамаардаг. Тодруулбал өглөөний цайгаа ууж амждаггүй, өдрийн хоол идэх цаг зав гардаггүй харин орой болохоор идэх хүсэлгүй болдог. Мөн ажлын дэглэм байнга өөрчлөгдөхөд сөрөг үр дагавар их байдаг. Ажил таслалтын гол шалтгаан “цочирсон гэдэсний синдром” болдог. Хүн их цугларсан арга хэмжээнд оролцохоос зайлсхийж, ажил үүргээ гүйцэтгэж чадахаа больж, сэтгэл санааны гутралд орж эхэлдэг. Стрессээс  ангижрахын тулд тамхи татаж, архи ууж, эсвэл идэвхижүүлэгч эм хэрэглэж эхэлдэг. Үүнээс үүсэх мансуурлын байдал, ажлын хэт их идэвхи нь яваандаа нойргүйдэл, параноя өвчин, юунд ч үл итгэх мөн ямар ч шалтгаангүй зэрлэг авирлах зэргээр солигддог байна.

Дашрамд дурьдахад зарим нэгэн идэвхжүүлэгч эмүүд тайвшруулах эмүүдтэй, эсвэл ханиадны эм, хамрын дусаалгын найрлаганд ордог эфедрин болон декстрометорфантай холилдвол үхэлд хүргэх аюултай. Идвэхжүүлэгч эмийг уухаа гэнэт зогсоовол амархан ядарч, нойр хүрч, өвдөлт өгөх болон дарангуйлалын байдалд ордог. Мөн бие махбодиос фторыг хөөн гаргадаг тул шүд гэмтдэг.

Хурдац болон хэмнэл: Байнга хэт их ажиллах нөхцөлд долоо хоногийн дотор дасан зохицож болно. Хамгийн хэцүү нь ажлын дэглэм байнга өөрчлөгдөх болон шөнийн ээлжийн ажилд дасах байдаг. Өөрийгөө хүчлэвэл бие махбодийн биохэмнэл алдагдаж их ядаргаанд орж, нойргүйдэлтэй болох магадлалтай. Бие махбодийн үйл ажиллагаа болгон /тэр дундаа унтах, сэрүүн байх нь/ хоногийн циклийн тодорхой нэгэн хэсэгт хамааралтай байдаг. Хүний хувьд энэхүү цикл 23-25 цаг. Зарим үед гадаад орчны цочрол, хэт их гэрэлтүүлэг, дуу чимээг хүлээн авах нь бидний уураг тархин дахь биологийн цагаас хамаарч байдаг учраас тохиромжгүй цагт дээрх ачааллыг өгснөөр амархан стресст өртдөг.

    Ажлын хэт ачаалал нь биохэмнэлийг “эвдэж” даралт хэлбэлзэх, судасны цохилтын хэмнэл алдагдах, мөн хоол боловсруулах системийн хямралыг үүсгэдэг. Дааврын өөрчлөлтийн тухай эмчээс мэдэж, ажлын чанар муудсан тухай даргаасаа сонсох болно. Судалгаанаас үзэхэд найман цаг тасралтгүй ажилласны дараа гаргах алдааны тоо огцом нэмэгдэж, харин есөн цагийн дараа үйлдвэрийн осол, гэмтлийн тоо олширдог нь нотлогдсон.

    Ажлын байран дээрээ долоо хоногийн турш алсын зайны гүйлт хийсний дараа амралтын өдрүүдээр нөхөж унтаж авна гэвэл нойрны дутууг яасан ч нөхөж чадахгүй билээ. Өдрийн цагаар унтахад саад их байдаг (жишээ нь гэрэл, гадны дуу шуугиан г.м), иймээс өөрийн био хэмнэлийг хямруулснаар та долоо хоног бүр унтлагын 5-7 цаг алддаг, өөрөөр хэлбэл жилд 312 цаг болж бараг хоёр долоо хоногийн хугацааг алдана гэсэн үг юм. Биологийн цаг, гадаад орчны цочрол болоон ухамсарт үйл ажиллагаа нь хоорондоо зөрчөөгүй байхад л хүн хамгийн ихээр амарч чаддаг.

    Өөрөөр хэлбэл өдөр нь үр бүтээлтэй ажиллаж, шөнө нь бүтэн нойртой хонож хэт их ажиллахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: Human Capital сэтгүүл #02

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото