HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2020 / 02 / 21
ХУУРАМЧ “УЛААН ЗАНГИАТАНГ” ИЛРҮҮЛЭХ НЬ

Glen Oakley гэгч энэ эр томоохон корпориацийн удирдах албан тушаалтнаар ажилладаг. Харин тэрээр хачирхалтай аргаар албан тушаал дэвшисэн нэгэн. Бидний сайн мэдэх “Чаддаг юм бол намайг барь” хэмээх алдарт кино (бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд Frank Abagnale хэмээх залуу нисгэгч, эмч, ерөнхий шүүгчийн туслах зэрэг мэргэжилтний дүрд чадварлаг тоглон чекээр мөнгө луйварддаг тухай гардаг)-ны түүхээс Glen Oakley-ийн амьдрал бараг илүү гэж хэлж болно. Тэрээр ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй ч өөрийн хүссэн ажлыг хийдэг нэгэн. Түүний түүх ажил олгогчдод ажилтан авахдаа сайтар хяналт хийхийг анхааруулсан юм.

Glen Oakley-ийн залилан 1980-аад оноос эхлэлтэй.  Тэрээр луйврын аргаар шинжлэх ухаанч, бизнесийн удирдлагын магистр, философийн ухааны докторын боловсролыг эзэмшсэн.

Эхний удаа тэрээр хуурамч боловсролын гэрчилгээ ашиглан Martime Services Board-д мужийн оршуулгын газрын менежерээр ажилд орсон байна. Ажил олгогчид эерэг сэтгэгдэл төрүүлснээр 2001 оныг хүртэл ажилласан байна. Үүний дараа дахин луйврын аргаар Oakley Transurband-ын  удирдах албан тушаалтнаар ажиллаж эхэллээ. Санамсаргүй тохиолдлоор байгууллагынх нь удирдах зөвлөлийн гишүүн  түүнтэй нэг цаг үед “ NSW “  их сургуулийн магистрын зэрэг хамгаалсан байтал түүнийг санахгүй байсан нь  Oakley-ийн боловсролын баримт бичгийг шалгах  шаардлагатай байдалд хүргэсэн байна. Сонгон шалгаруулалтын агентлагийн дүгнэлтээр Transurband-ын ажилтан Oakley-ийн мэргэжлийн зэргийн гэрэл зургийн хуулбар эргэлзээтэй гэж гарсан байна.  Харин Oakley өөрийгөө зөвтгөсөн итгэмээргүй хариултыг өгсөн байна. Австралийн Тагнуулын төв газрын нууц тагнуулын агентаар 1980 оноос хойш ажиллаж байгаа , цэргийн нууц тул ажилд орох хүсэлт гаргахдаа тайлбар хийх боломжгүй байсан хэмээсэн байна. Энэ хооронд Oakley NIB эрүүл мэндийн газар ажилд орох хүсэлт гаргасан байлаа. Эдгээр үйл явдалтай холбоотойгоор сонгон шалгаруулалтын Korn/Ferry түүний алхам бүрийг анхааралдаа аваад байв. Oakley-ийн луйврын түүх ихсэх тусам ажил олгогчид их хэмжээний алдагдалд орж байв.

The Personal Risk Management group-ийн CV луйврын эрэн сурвалжлагч Geoff Stockton “шинэ, хуучин аль ч CV-нд анхаарах зүйл байна, мэдээллийг үнэн худал эсэхийг хянадаггүйгээс хэн  нэгэн нь өөрийн төсөөллийг бичсэн ч бид мэдэхгүй өнгөрөх, алдагдал хүлээх эрсдэлд ороод байна” хэмээн үзжээ. Тиймээс сонгон шалгаруулалтын явцад хуурамч баримт бичгийг  сайтар хянах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Интернэтийн хөгжил, лазер принтер, технологийн бусад дэвшил баримт бичгийн луйвар өсөх гол шалтгаан болж байна. Бид хөгжилтэй эн зэрэгцэн алхах ёстой. Гэхдээ хөгжлөөс үүдэн бий болох эрсдэлээс ч мөн адил сэргийлэх ёстой.

Хамгийн эхний алхам юу вэ?

Хэрвээ та сэжигтэй гэж үзэж байгаа бол дараах  гурван зүйлд анхаарлаа хандуулна уу?

  • Хуурамч баримт бичиг эсэхэд шалгалт хийх
  • Баримт бичиг дэх өөрчлөлт
  • Эх хувьтай тулгах

Их дээд сургуулийн дипломыг хуурамчаар үйлдэх тийм ч хэцүү биш.  Тиймээс хуурамч баримт бичиг үйлдэгчдийн алдааг бид илрүүлдэг байх хэрэгтэй. Жишээлбэл: Үг үсгийн болон лого, тэмдэг алдаатай дуурайлгасан тохиолдол элбэг байдаг. Тийм болохоор боловсролын зэргийг нягтлан шалгах хамгийн үр дүнтэй арга байгууллагуудтай шууд холбогдох юм. Зарим тохиолдолд байгууллагын оршин тогтнох асуудал ч үүнтэй холбогддог. Албан тушаалд тавигдах шаардлагын дагуу боловсролын зэргийг албан ёсоор шалгах бодлогыг баримтлан хуурамч боловсролын зэрэгтэй хэн нэгэн ажилд орох эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Учир нь тэд байгууллагын стандартад нийцэхгүй.

Өөр нэгэн анхаарал татсан асуудал нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан гадаад төгсөгчдийн баримт бичгийн хяналт шалгалт болоод байна. Олон улсын иргэд олноор ажилладаг байгууллагад ажилд орох хүсэлт гаргагч бүрийн баримт бичгийн мэдээлэлд хяналт, шалгалт хийх нь хүний нөөцийн мэргэжилтнээс ихээхэн цаг хугацаа, хөрөнгө зарцуулагдах нь тодорхой. Тиймээс нэр дэвшигч бүрийн оюуны болон биеийн хүчний чадавхи, чадамжийг тодорхойлох сонгон шалгаруулалтын хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Мөн ажилтны тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, зээлийн мэдээлэл, санхүүгийн чадварын талаарх мэдээллийг 24 цагийн дотор технологийн дэвшилийг ашиглан бүрдүүлэх бүрэн боломжтой.

Сүүлийн үед Австралид ажил олгогчдын зүгээс ажилтан ажилд орох хүсэлт гаргахдаа худал мэдээлэл өгөн ажилд орсон тохиолдолд гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хэмээн үзэж хариуцлага тооцох явдал гарах болсон. Сонгон шалгаруулалтаар ажилд тэнцээгүй хүсэлт гаргагч худал мэдүүлэг өгсөн бол ямар нэгэн шүүхийн асуудал нь энэ тохиолдолд үүсэхгүй юм.

Байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажилтнуудын дипломын дугаар хүчинтэй эсэхийг тодруулах  арга замууд:

•    Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яаманд хаягласан албан бичиг /ажилтны нэр, их, дээд сургууль төгссөн он, сургуулийн нэр зэргийг тодорхой бичиж бүртгэлд орсон эсэхийг баталгаажуулахыг  хүссэн агуулгатай / төлөвлөн гаргаад бичиг хэрэгт хүлээлгэн өгөх

•    Ажилтны төгссөн их, дээд сургуульд шууд хандан баталгаажуулалт хийх хүсэлт гаргах

Монгол улсад 2003 оноос өмнө Их, дээд сургууль төгсөгчдийн дипломын бүртгэл цахим байдлаар хийгдээгүй тул архиваас л мэдээлэл авах боломжтой байсан байна.  Та цаг хугацаа алдах эрсдэлтэй тул төгссөн сургуульд шууд хандах нь илүү ашигтай хэмээн салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин 2003 оноос хойш төгсөгчдийн мэдээллийг албан бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 5 хоногт хариу гарна.

 

Эх сурвалж:

HUMAN CAPITAL сэтгүүл

ХУУРАМЧ “УЛААН ЗАНГИАТАНГ” ИЛРҮҮЛЭХ НЬ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото