HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2021 / 01 / 11
МАНЛАЙЛАГЧДЫГ IQ ЧАДВАРААС НЬ ИЛҮҮ EQ –Н ТӨЛӨВШИЛӨӨР НЬ СОНГОХ НЬ

Манлайлагч хүнийг ажил сонгон шалгаруулж авахад оюуны чадвар (IQ)-аас илүүтэйгээр сэтгэл хөдлөлийн төлөвшил (EQ)-ийг харж байгааг CareerBuilder судалгааны мэдээлэл нотолж байна. Ажил олгогчдын 34% ажил горилогчдыг сонгон шалгаруулахдаа тэдний сэтгэл хөдлөлийн төлөвшил дээр онцгой ач холбогдол өгдөг бөгөөд ажил горилогчдын сэтгэл хөдлөлийн төлөвшил нь оюуны чадвараас илүү хэмээн 71% нь хэлсэн байна.


Сэтгэл хөдлөлийн төлөвшил нь хувь хүний сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, мэдрэмж, бусдын үйл хөдлөлд хариу үйлдэл үзүүлэх, харилцаа холбоог зөв зохицуулах зэрэг гол хүчин зүйлүүдээр тодорхойлогддог. Судалгааны үндсэн дээр сэтгэл хөдлөлийн төлөвшил нь бусдын амжилтыг эвдэж чадах аюултай зан чанар хэмээн тодорхойлжээ.

Ажил олгогчдын 59% нь оюуны чадвар өндөр боловч сэтгэл хөдлөлийн төлөвшил нь доогуур хүнийг ажилд авах сонирхолгүй болохоо илэрхийлсэн байна.

Магтаал, сайшаалд анхаарлаа хандуулдаг ажилтнуудад зөвлөхөд сэтгэл хөдлөлийн төлөвшил өндөртэй байх нь оюуны чадвартай байхаас илүү бөгөөд ажил олгогчдын ихэнх буюу 75% нь сэтгэл хөдлөлийн төлөвшлийн түвшин өндөр хүмүүсийг ажилд авахдуртай байдаг байна.

CareerBuilder компанийн ерөнхий захирал Зос Мари Хафнерийн хэлж буйгаар “ Ажил олгогчид хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн дундаас сайн ажилтан сонгон шалгаруулж авахдаа чадварлаг удирдагч болон багийн авхаалж самбаатай тоглогч болохуйц нэгнийг илүүтнй чухалчилдэг” байна. Тэрээр мөн хүмүүсийн хоорондын харилцааг маш гайхалтай зохицуулж чаддаг ур чадвар бүхий хүн бусдаас түрүүн зогсож чадна хэмээн хэлжээ. Техникийн чадвар, оюуны чадвар нь бүх ажилтнуудад чухал баялаг боловч өөр нэгэн ахиц эсвэл шинэ ажлын талбар бий болох үед тэдгээр хоцрогддог бол хүмүүс хоорондын харилцааг зохицуулах чадвар болон хурдан суралцах чадвар нь илүү чухал тооцогдох болно. Сэргэж буй эдийн засагт ажил олгогчид аливаа асуудалд үр дүнтэй шийдвэр гаргах, түүнийг шийдэх чадвар мөн хамтрагч нараа шилдэг үр дүнд хүргэж чаддаг хүмүүсийг эрэлхийлж байна.

Яагаад сэтгэл хөдлөлийн төлөвшил чухал вэ?

·         Сэтгэл хөдлөлийн төлөвшил өндөр ажилтнууд дарамт шахалт, ачаалал ихтэй үед ч тайван байж чаддаг

·         Тэдгээр ажилтнууд зөрчилдөөнийг хэрхэн үр дүнтэй зохицуулахыг мэддэг

·         Тэд багийн гишүүддээтэй үр өгөөж байж чаддаг

·         Тэд илүү бодлогтой ажил хэргийн шийдвэр гаргадаг

2600 гаруй ажил олгогчид болон хүний нөөцийн мэргэжилтнүүд энэхүү судалгаатай санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

МАНЛАЙЛАГЧДЫГ IQ ЧАДВАРААС НЬ ИЛҮҮ EQ –Н ТӨЛӨВШИЛӨӨР НЬ СОНГОХ НЬ
EVIDENCE-BASED CONSULTING | НОТОЛГООНД СУУРИЛСАН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛД АНХЛАН
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 30
Зан төлөв - Энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ.
Ажилд авах шийдвэрийг бодит баримтанд үндэслэн шударгаар гаргаж , зөв хүнийг зөв газарт нь томилох арга зүйг танилцуулж байна.
- 2024 / 05 / 19
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
- 2023 / 10 / 02
-2023 / 10 / 02
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
-2023 / 09 / 10
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
HR Фото