MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
People Management | Удирдах ухаан
- 2021 / 02 / 03
ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Асуулт: Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?

Хариулт: Ажилтнууд бол байгууллагын өндөр өртгийн  нэг, гэвч тэд хамгийн том хөрөнгө оруулагчид. Гүйцэтгэлийн удирдлагын үр дүнтэй тогтолцоо ажилтнуудын тоог нэмэгдүүлж, ажиллах хүчний үр өгөөжийг дээшлүүлдэг. Уг тогтолцоог нэвтрүүлэхэд ашиглагдаж байгаа үйл явцаа хэрхэн оновчтой болгох, тогтолцоо нь яавал удирдлагад хүрдрэл, төвөггүй байх зэргийг харгалзан үзэх нь чухал. Энэ үйл явцыг автоматжуулахад заримдаа хэцүү ч хялбар болгож хүмүүс капиталаа илүү үр бүтээлтэйгээр ашиглаж болно.

Амжилтан хүрсэн олон байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын арга туршлага нь жил бүрийн биелэгдэшгүй зорилтуудыг авч үзсэндээ бус, талентын удирдлагын филисофи, ажилтнуудын амьдралын циклийн удирдлагыг хослуулсан явдал юм.  Гүйцэтгэлийн удирдирдлагын тогтолцоонд төлөвлөх, дасан зохицох, хянах, бататгах гэсэн дөрвөн суурь функц байдаг. Эдгээр тогтолцоог сонгож бүгдийг нь хэрэгжүүлснээр байгууллагад асар их үр өгөөжийг өгдөг.

Төлөвлөх. Цаасан дээр суурилсан гүйцэтгэлийн удирдлагатай байгууллага төлөвлөх үе нь хүнд хэцүү, цаг барсан мэт байдаг. Гэвч тогтолцоо нь хувь хүний, алба/хэлтсийн, байгууллагын зорилго гэж ангилан ажиллах хүчнийг байгууллагын зорилготой холбож өгдөг. Тогтолцоо нь мөн байгууллыг үйл ажиллагааны өөр өөр ангилалаас өөрийн KPI (Үр ашиг тооцоох үндсэн үзүүлэлт) –ийг бүрдүүлж болдог. Үр дүн нь хувь хүн байгууллагын үйл ажиллагаанд сайн баг бүрдүүлж чаддаг байна. Төлөвлөлтийн үе шатанд амжилтыг мөн төлөвлөсөн байх шаардлагатай. Хэн байгууллагад эрсдэл авчрах вэ? Хэний ур чадвар илүү хэрэгтэй байна? Ирээдүйд байгууллагад ямар ур чадвар шаардлагатай вэ? гэх мэт сонгох тогтолцоо нь албан тушаал төлөвлөлтийг үр дүнтэй болгох бөгөөд бизнесийн өсөлтийн нэг эх үндэс нь болдог.

Дасан зохицох. Дасан зохицох явц нь ажилтнууд ирээдүйд өөртөө болон байгууллагад хэрэг бол чухал ур чадварыг олж авдаг. Ажилтнуудын гүйцэтгэл байгууллагад өртөг ихтэй байж болох ч дасан зохицлын үе шат нь гүйцэтгэлийг илүү үр өгөөжтэй болгож чаддаг. Үүний тулд ёс суртахуунт байдлыг өндөр түвшин хадгалснаар ажилтнууд таны байгууллагыг мянга мянган долларын алдагдлаас аварч ч боло юм.

Хянах. Байнгын  хянах үйл ажиллагаа нь ажилтнуудыг зорилгынхоо төлөө баттай зогсоход тусалдаг. Байнгын хяналтын уулзалт нь ур чадвар болон өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг. Ажилтны ур чадварыг хөгжүүлэх, үнэлж тодорхойлох үйл ажиллагаа бол  гүйцэтгэлийн удирдлагын нэг зорилго юм. Энэ тогтолцоо нь байгууллагын ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг дэмжиж уян хатан цагийн хуваарьт зохицоход нөлөөлдөг.

Бататгах.  Ажлын нөхцөл байдал, үйл явцыг хянах тогтмол уулзалт нь өөрөө бататгал юм. Гүйцэтгэлийн удирдлагын арга барил нь тогтмол уулзалтыг төлөвлөх үүргийн дагуу явагддаг. Мөн бататгах үйл явц нь цалингийн тогтолцоогоор илэрдэг. Удирдлагууд цалингийн өсөлтийг хангах боломжийг хайж олох нь чухал. Уулзалт нь тогтмол явагдаж, ажилтнууд байгууллагын удирдлагын үйл явцыг ойлгосноор гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо нь үр өгөөжтэй болдог. Нэмж хэлэхэд тогтолцоог удирдагч болон ажилтнууд  бүгд, нийтээр мөрдөх шаардлагатай. Энэ нь ачаалал ихтэй завгүй хүний нөөцийн мэргэжилтнүүдэд  том дэм тус болно. Эцэст нь эдгээр тогтолцоог сонгох нь цалингийн тогтолцоо болон хүний нөөцийн бодлогыг нэгтгэдэг ба гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоонд үр өгөөжөө өгдөг. 

Эх сурвалж: МХНИ-н Удирдагчийн сэтгүүл  #HumanCapital #MHRI 

ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Evidence-Based Consulting | Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээг Монголд анхлан
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 07
Яагаад Монголын байгууллагууд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ?
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
- 2026 / 03 / 03
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
-2025 / 05 / 18
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
HR Фото