MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
People Management | Удирдах ухаан
- 2021 / 02 / 13
ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛТЭЙ АЖЛЫН СИСТЕМ /HPWS/-ИЙГ АШИГЛАХ НЬ

Өндөр бүтээмжтэй ажлын систем /ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. 

Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол  ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг. Тэрээр өндөр гүйцэтгэлийн ажлын системийн тухай энэ санаа нэлээд эртнээс гаралтай бөгөөд суурь нь ХХ-р зууны АНУ-ын үйлдвэрлжилтийн үед тавигдсан гэж үздэг. Тухайн үед америкийн үйлдвэрүүд дэлхийн хэмжээний өрсөлдөөнийг мэдэрч, үйлдвэрлэлийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй болсон юм. 

Энэхүү хүнд хэцүү үед бий болсон санаанууд нь яваандаа өндөр бүтээмжтэй ажлын системийн түлхүүр болж хувирсан.  Тэдгээр санааны эхний хэсэгт ажилчдыг шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх бодлого орох юм. Ажилчид шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжоо өндөр бүтээмжтэй ажлын системийн гол элементүүдийн нэг гэж үздэг. Учир нь үүний ачаар ажилчид өөрийнхөө ажлын орчинд шууд нөлөөлөх шийдвэрт оролцох боломжтой болж, эрх мэдэлтэй болсон мэт мэдрэмж төрж, үүнээс үүдээн ажилдаа илүү сэтгэл гаргадаг. Ямар ч байсан онолын хувьд ийм байдаг. ӨГАС-ийн хоёр дахь хэсэг нь сургалт юм. Сургалтууд ажилчинг ажлаа илүү үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхээс гадна байгууллага дотроо илүү хариуцлага өндөр ажил хийх боломж олгоно. Сургалтаар дамжуулж ажилчдад төрөл бүрийн ур чадвар олгохоос гадна байгууллагын янз бүрийн ажил үүргийг ойлгох боломжийг бүрдүүлнэ. Гурав дахь хэсэг нь  ажилчны урамшуулал юм. Өмнөх хоёр элемент нь ажилчид болон байгууллагыг өндөр бүтээмжтэй ажлын системд бэлддэг ч , урамшуулалгүй бол систем нь бүтэлгүйтэх болно. Тиймээс ажилчдын гүйцэтгэлийг цалинтай холбож тэднийг урамшуулах хэрэгтэй. Тэгвэл ажилтан өөрийхөө эрх ашгийн төлөө ажиллах явцдаа байгууллагын нийт гүйцэтгэлийг сайжруулах болно. Урамшуулал нь хувьцаа, орлогын хувь, цалингийн нэмэгдэл эсвэл бусад мөнгөн шагнал гээд олон төрөл байж болно. Түүнээс гадна нь урамшуулал нь амралт олгох, чөлөөт хуваариар ажиллах, хоолонд урих зэрэг мөнгөн бус хэлбэртэй ч байдаг.

Орчин үеийн өндөр гүйцэтгэлтэй ажлын системд оролцоо, сургалт, урамшуулал гэсэн гурван элементээс гадна дөрөв дахь гол элемент гэж байна. Технологийн хөгжил орчин үед хаа сайгүй дэлгэрч, байгууллагын хөгжлийн нэг хэсэг болсон. Өндөр бүтээмжтэй ажлын системийн хувьд технологийн шийдэл нь заавал хамгийн сүүлийн үеийх байх албагүй. Гэхдээ технологийн дэвшил нь бизнесийн гүйцэтгэлд чухал үүрэг гүйцэтгэх харилцаа, мэдээлэл хуваалцах  тогтолцоог бүрдүүлдэг. 

Дээр дурдсан дөрвөн зүйл байгууллага дотор өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг бий болгоход зайлшгүй шаардлагатай байдаг. Өндөр бүтээмжтэй ажлын системийг 1992 онд тодорхойлохдоо “ажил, хүмүүс, технологи , мэдээллийг нэгтгэж, хоорондын тохиромжтой зохилдлогыг бий болгож, харилцагчийн шаардлага, бусад гадны хэрэгцээ, боломжуудыг ашиглан өндөр гүйцэтгэл, бүтээмжтэй болгох зохион байгуулалтын архитектур” хэмээж байв.  

Өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг энгийнээр тайлбарласан ч бодит загвар, хэрэгжүүлэлт нь тийм ч амар зүйл биш юм. ӨГАС-н нэг загварыг байгууллага бүр дээр дахин хэрэгжүүлэх боломжгүй юм. Байгууллага бүр анхан шатны загварыг хэрэгжүүлэх явцдаа өөрийн гэсэн өвөрмөц, давтагдашгүй загвартай болно. Надлер тус загварыг ашиглахдаа анхаарах 10 зарчмыг онцолсныг хүснэгтээр үзүүлье. Эдгээр зарчмууд нь ерөнхий чиглүүлэг бөгөөд өндөр гүйцэтгэлтэй ажлын системийн загвар гаргахдаа заавал оруулах зүйл биш юм.  

Эх сурвалж: МХНИ - HUMAN CAPITAL Удирдагчийн сэтгүүл №21


ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛТЭЙ АЖЛЫН СИСТЕМ /HPWS/-ИЙГ АШИГЛАХ НЬ
Evidence-Based Consulting | Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээг Монголд ...
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 07
Яагаад Монголын байгууллагууд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ?
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
- 2026 / 03 / 03
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
-2025 / 05 / 18
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
HR Фото