MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
People Management | Удирдах ухаан
- 2021 / 02 / 16
Өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг амжилттай хэрэгжүүлэх

Өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг амжилттай хэрэгжүүлэх. Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм. Америкийн сургалт хөгжлийн нийгэмлэгээс энэ талаар хийсэн судалгааны үр дүнг харахад хамгийн гол хүчин зүйл нь харилцаа байсан юм :

Америкийн сургалт хөгжлийн нийгэмлэгийн судалгааны үр дүн ӨГАС-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хэрэгтэй гол хүчин зүйлүүд 

·         Компанийн бизнесийн стратегитэй уялдаа холбоотой өөрчлөлт шаардлагатайг харуулсан кэйс бий болгох

·         Өөрчлөлтийг ахлах ба удирдах ажилтнуудад ойлгуулах

·         Өөрчлөлтийн үйл явцыг дэмжих, нөөцийг хуваарилах

·         Эртнээс удирдах зөвлөлтэй харилцах

·         Багуудыг системийн бүрэлдэхүүнд оруулах

·         Өөрчлөлтийн үр дүнг хянах арга зүйг тогтоох

·         Удирдлага болон манлайлагчдыг тогтмол байлгах 

Харилцаа нь ӨГАС-г хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэйг ойлгосон болохоор байгууллагын хувьцаа эзэмшигчдэд системийг хэрэгжүүлж эхлэхээс дуусах хүртэл явцын дунд гарах өөрчлөлтийг сайн ойлгуулах хэрэгтэй.

Боландер ӨГАС-н хэрэгжүүлэх үйл явцыг тоймлохдоо харилцааны асуудлыг шийдэх таван алхам гаргаж ирсэн байдаг.

ӨГАС-г хэрэгжүүлэх үйл явц

1. Өөрчлөлтөд зориулсан бизнесийн кэйс бий болгох- байгууллагууд нь ажилчиддаа өөрчлөлт зайлшгүй шаардлагатай бөгөөд ашигтай гэж ятгах аргаа олох хэрэгтэй

2. Харилцааны төлөвлөгөө боловсруулах– байгууллага менежерүүд болон ажилчид хоорондын мэдээлэл солилцох хоёр урсгалтай харилцааны сувгийг бий болгох хэрэгтэй

3. Ажилчдыг оролцуулах– байгууллага нь ажилчиддаа өөрчлөлтийн тухай байгууллага болон ажилчдын хувьд хэн хэнд нь ашигтай гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Дээр нь байгууллага нь системийг амжилтай хэрэгжүүлэхийн тулд ажилчдад хувьцаа зарах, чин сэтгэлээсээ ажиллах амлалт үүрэг авч болно.

4. ӨГАС рүү шилжих– загвар бэлэн болж, үр ашгийг нь байгууллага даяар ойлгуулсны дараа ӨГАС-ийг хэрэгжүүлж эхэлнэ.

5. Тогтмол үнэлэх– хэрэгжүүлж эхэлсний дараа байгууллага нь системээ тогтмол үнэлж байх хэрэгтэй. Үүнд хэрэгжүүлсэн систем анхны загвараасаа өөрчлөгдсөн эсэх, тооцоо ёсоор ажиллаж байгаа эсэх, тавьсан зорилгодоо хүрч байгаа эсэхийг үнэлж, дүгнэж байх шаардлагатай. 

Эхний гурван алхам нь хэрэгжүүлэхийн өмнөх үйл явцыг харилцаан дээр тулгуурлаж бий болгож байна. Харин дөрөв дахь алхам нь загварыг хэрхэн гаргаж, эхний гурван алхмыг хэр сайн гүйцэтгэснээс шалтгаална. Эцсийн алхам нь ӨГАС-ийг тогтмол үнэлж, гүйцэтгэл нь байгууллагын хэрэгцээг хангаж байгаа эсэхийг шалгах үйл явц юм.

Дүгнэлт: Өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг тодорхойлж, загвар гаргахад чухал гол зарчмуудыг нь ярилцаж, хэрэгжүүлэлтийн  үйл явцыг тоймлосны дараа “байгууллага яагаад ӨГАС-ийг хэрэгжүүлэх ёстой вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь маш энгийн. Энэ бол өрсөлдөөний давуу тал юм.

Байгууллагууд үргэлж өрсөлдөгчөө давах арга зам хайж байдаг . ӨГАС бол тэр давуу талыг бий болгох нэг арга юм. хэрэв байгууллаг нь загвараа гаргаж, хэрэгжүүлж,  гадны болон дотоод орчны нөлөөг мэдэрч  бүтцийг нь шууд өөрчилж чадаж байвал  тэд хуулбарлахад бэрх, амжилттай бизнесийн  орчин бий болгож чадна.  Дээр нь ӨГАС нь байгууллагын “ өндөр бүтээмж, бага зардал, харилцагчид сайн үйлчлэх,  уян хатан байдал, өндөр орлого” бий болгох арга юм.  хэрэв байгууллага дээрх ашигтай зүйлүүдийг бий болгосон орчин бүрдүүлж чадвал тэд өрсөлдөгчдөөсөө илүү давуу талтай болно. 

Эх сурвалж: HUMAN CAPITAL - Удирдагчийн сэтгүүл

Өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг амжилттай хэрэгжүүлэх нь
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 07
Яагаад Монголын байгууллагууд ажлын байрны тодорхойлолттой хэрнээ гүйцэтгэлгүй байдаг вэ?
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
- 2026 / 03 / 03
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
-2025 / 05 / 18
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
HR Фото