HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HR Blog Mongolia
- 2021 / 04 / 05
HR Blog: #01 БҮТЭЭМЖИД СУУРИЛСАН БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ

2012.05.03

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр цалин хөлс нэмэх тухай асуудал байнга л яригдаж байна. Манай салбар, миний ажил “Би“ хамгийн чухал нь тул миний цалинг нэмэх учиртай хэмээн хэн бүхэн “Ардчилал” хэмээх зүйлийн буянаар өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Хэн хүний, тэр тусмаа Монгол хүний цалин хөлс нэмэгдэж байвал түүнээс сайхан зүйл юу байх вэ? Тэгэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй анхаарах шаардлагатай болоод байна.

Энэ бол ажлын бүтээмж. Хүний нөөцийн салбарын зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд үүнийг хэлэх үүрэгтэй гэж үзэж хэвлэн нийтэлж, ухуулан сэнхрүүлэх авъяас билигт маруухан ч анх удаагаа л чармайн бичиж байгааг минь ойлгоно буй за. Учир шалтгааныг тайлбарлахаас өмнө цалин хөлс гэж юу болохыг тодорхойлъё.

Энэ нь аливаа байгууллагад хийж гүйцэтгэсэн ажлынх нь төлөө ажилтанд олгож байгаа /ихэвчлэн мөнгөн хэлбэрээр олгогддог/ төлбөр юм. Гүйцэтгэсэн ажлынх нь төлөө гэсэн үгийг сайтар анхаараарай. Гүйцэтгэл сайн байна гэдэг компани ашигтай байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл компани ашигтай ажиллаж байж ажилтнуудынхаа цалинг олгодог. Төлөвлөгөөнөөсөө илүү үр ашигтай ажилласнаар цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой болдог нь бодит асуудал. Эндээс дараахь логик-ыг  анхаарах хэрэгтэй. Гүйцэтгэл сайтай өндөр бүтээмж бүхий ажилтан удирдлагадаа цалингаа нэмүүлэх тухай тойруулж, бөөрөнхийлөлгүй, санаа зоволтгүй шууд хэлэх эрхтэй. Харин хангалттай хөдөлмөрийн хөлс олгож буй компани эргэлзэх зүйлгүйгээр ажлын бүтээмж, гүйцэтгэл шаардах эрхтэй. Ажилтан, ажил олгогчийн дээр дурьдсан эрхийн аль нь эхэнд эдлэгдэхийг цалин хөлсийг ямар эх үүсвэрээр тавьж олгодгыг хэлэхэд хангалттай юм.

Компани ашигтай ажиллаж байж л  цалин, хөлсөө нэмэгдүүлэх боломжтой. Харин бүтээмжгүй, гүйцэтгэлгүй байж цалин хөлс нэмэхийг шаардах нь “тариа тариагүй байж ургац хураах”-ыг хүссэнээс өөрцгүй зүйл. Ажилтныг бүтээмжтэй байлгах нь удирдлагуудын үүрэг байж болно. Гэхдээ Монголын нийгмийн хандлага сайн удирдлагыг ч шантраахуйц байна. Өглөө 09:00 цагт ажил эхэлнэ гэж дотоод журамдаа заасан байх боловч 09:00 цагт ажилдаа цуглахыг хэвийн үзэгдэл гэж үзнэ. Угтаа “эхлэх” ба “цуглах” хооронд агуулгын алд дэлэм зөрүү байх юм. 09:00-д хаалгаар орж ирсэнч 09:30-д  ажил эхлэж 18:00-д хаалгаар гарах боловч 17:30-д хийж байсан ажлаа зогсоох гэх мэтчилэн алхам тутамд цагийн хорогдол бүтээмжийн уналт биднийг хүрээлж байна.

Харвардын Бизнесийн Тойм /HBR/ сэтгүүлд дурдсанаар хөгжингүй орнуудын хөдөлмөрийн бүтээмжийг хөгжиж буй улс орны /Монгол г.м/ бүтээмжтэй харьцуулбал 4 дахин их байна гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Бид ажлын найман цагийнхаа 1/4 буюу хоёрхон цагт л үр бүтээлтэй ажиллаж байна гэсэн үг. Яг үнэн байна гэж хэлэхгүй ч бараг л үнэн харьцуулалт. 25%-ийн ашигт үйлийн коэффиценттэй  ажиллаж байхад нь 250$ /дунджаар/ хөдөлмөрийн хөлс өгч чадаж байгаа юм чинь дөрөв дахин их гүйцэтгэлтэй ажилтанд 1000$ цалин өгөх нь эздүүдэд “асуудал биш” гэдэгт итгэлтэй байна.

Харин нийгмийн бүтээмж хийх хүсэл тэмүүлэлд хэт халамжийн тогтолцоо, уул уурхайг шүтсэн “баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг дэмжсэн суртал ухуулга нь хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний бүтээмжинд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж байна. Угтаа бид нийгмийн “ХАЛАМЖ” - хөдөлмөрийн яамтай бус “ХӨДӨЛМӨР” – нийгмийн халамжийн яамтай баймаар байна. Бидний бүтээхийг хүсэж ажиллаж амьдарч байгаа нийгэмд хэн илүү хөдөлмөрлөсөн, хэн илүү хичээнгүй байсан, хэн илүү бүтээлч оюунлаг байсан нь сайн сайхан амгалан тайван хангалуун амьдрах боломжийг олгодог. Бид 90 онд КАПИТАЛИСТ эдийн засгийн тогтолцоонд шилжсэн /Нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлгээний хандлагад гэнэтийн цохилт өгөхгүйн тулд 20 жил ЗЗЭЗ гэсэн урт үгийг ашигласан болохоос биш /. Харин өдгөө хоёр арван хангалттай өнгөрчихөөд байхад КАПИТАЛИЗМ-ыг хөрөнгөтний нийгэм, муусайн хөрөнгөтнүүд хэмээн хөдөлмөрлөж бүтээж байгаа нэгнээ ад үзэх хандлага, удамшин амьдарсаар байгаа нь харамсалтай.

Бидний сонгосон тогтолцоо бол хөрөнгө мөнгөтэй нь бэл бэнчингүй нэгнээ дарлах гэсэн агуулга биш харин аливаа зүйлийн хөрөнгө – эсгүүр, эхлэл - эх үндэс нь хөдөлмөрлөсөн хэн бүрт бий болдог гэсэн үг юм. Иймд компани гэдэг үгийг муу эзэн, муу ажилтан гэдэг сөргөлдүүлсэн байр сууринаас тайлбарладаг хандлагыг үгүй болгох хэрэгтэй юм. Компани гэдэг үг ашгийн төлөөх байгууллага гэсэн ойлголтоос гадна найз нөхөр, нөхөрлөл гэсэн агуулгыг илэрхийлдгийг бас санах хэрэгтэй. Цэрэггүй жанжин гэж байдаггүйн адил жанжингүй цэргүүд амжилтанд үл хүрнэ. Бүтээлч өөриймсөг ажилтантай компани хүчирхэг болж, хүчирхэг компаниудтай улс орон дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нь дамжиггүй.

2012.05.03

Монголын Хүний Нөөцийн Институт
Д.Бартанбаатар 

#HRBlogMongolia | #MHRI  | #HR101 | HRClubMongolia




HR Blog: БҮТЭЭМЖИД СУУРИЛСАН БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 06 / 02
“Хоёр сайн бие хамгаалагчтай байснаас ганц сайн нягтлан бодогчтой бай” гэж нэгэн бизнесмэний хэлсэн энэ үг өнөөдөр “Сайн хүний нөөцийн менежертэй бай” гэдэг үгээр солигдож хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, чадварлаг, шинийг эрэлхийлэгч энэ салбарын хүчтэй менежерүүд том компаниудын хамгийн чухал хөдөлгөгч хүч болоод байгааг энэ цаг үеийн шилдэг захирал та анзаарч мэдэрч байгаа нь лавтай.
Хүн амьдралынхаа 1/3 буюу 33%-ийг идэвхгүй байдалд унтаж өнгөрөөдөг. Үлдэж байгаа 66%-ийн маань дахин 1/3 буюу 33%-ийг үр бүтээлгүй үйлдэл бүхий цаг хугацаа эзлэх нь тийм ч сайхан зүйл биш гэдэгтэй бүгд санал нийлэх байх.
- 2021 / 04 / 05
Та болон танай байгууллага "Шилдэг"-дийг сонгохоос гадна, шилдэгүүд танай байгууллагыг чин сэтгэлээсээ сонгосон байх нь чухал. “Шилдэгүүд зөвхөн шилдэгийг л сонгодог”
- 2021 / 04 / 05
-2021 / 04 / 05
Бизнесийн орчинд мэргэжил, ур чадвар гэдэг зүйл маш чухал ч сурсанаа амьдралд хэрэгжүүлнэ гэдэг хамгаас чухал байдаг. Байгууллага үйлдэл бус үр дүнг чухалчилдаг.
-2023 / 05 / 04
Тодорхой зорилго чиглэлтэй яваад ирсэн залуус маань олж авсан мэдлэг, туршлагаа байгууллагын арав, зуу, мянга мянган залууст түгээх нь ойлгомжтой.
HR Фото