HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM - Бүтээмж
- 2021 / 07 / 09
Өдөр бүр эрч хүчтэй байх амьдралын 12 санамж

Өдөр бүр эрч хүчтэй байх амьдралын 12 санамжийг танд хүргэе. Дараахь санамжуудыг та өдөр бүр мөрдлөг болговол ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо, эрч хүч дүүрэн байх болно.


  1. Өдөр бүрийг “Өнөөдөр бол миний амьдралд чухал өдөр” гэж бодож бай. Учир нь энэ өдөр дахин олдохгүй. Яагаад гэвэл маргааш гэдэг тэс өөр өдөр байдаг.
  2. Өдөр бүр өөрийгөө аз жаргалтай хүн гэж мэдрэхийг хичээ. Тэгээд аз жаргалаа хамт байгаа хүмүүстэйгээ хуваалцаарай. Та өглөө бүр гэрээсээ гарахдаа доорхи арван хоёр зүйлийг байнга санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж бай!
  3. Өдөр бүр ямар нэгэн хүлээн авалт, найр хуриманд орох гэж байгаа юм шиг биеэ сайхан арчлан тордож, гоё ганган явж бай.
  4. Өдөр бүр өөртөө итгэлтэй яв. Өөртөө бүрэн итгэлтэй байх тусам хүний сэтгэл санаа сэргэж хөнгөн цоглог болдог.
  5. Өдөр бүр, өнөөдөр өөртөө ашигтай ямар нэгэн шинэ зүйл олж мэдэхийг хичээ. Болж өгвөл түүнийгээ ажил амьдралдаа туршиж хэрэглэж үзэхийг бодоорой.
  6. Өдөр бүр өчигдрийнхөө тухай бодож бай. Хэрэв өчигдөр ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ эргэцүүлэн бод. Дахин тийм алдаа гаргахгүйн тулд яах ёстойгоо өөрөө сайтар тунгаан бод.
  7. Өдөр бүр, хэн нэгэнд хэрэгтэй, сайн зүйл хийх юмсан гэсэн бодол тээж яв. Яавал гэр бүл, найз нөхдөө баярлуулах вэ гэж байнга бодож бай.
  8. Амьдралд чинь бэрхшээл зовлон тохиолдож, ямар нэг асуудал сэтгэлийг чинь зовоож байгаа түүнийгээ болж бүтэх талаас нь бодож бай.
  9. Аливаа зүйлийг дандаа сайн сайхнаар төсөөлөн бодож, хүнд хэцүү нөхцөл байдалд орсон бол түүнээс хэрхэн гарах зөв арга замыг эрэлхийл.
  10. Өдөр бүр, ажлаа тарсны дараа өдрийнхөө хийхээр төлөвлөсөн зүйлийнхээ биелэлтийг заавал дүгнэж цэгнэж бай.
  11. Өдөр бүр өөртөө заавал амрах цаг зав гаргаж, ажлын ачааллаа мартахыг хичээ.
  12. Өөртөө зориулж юунд ч санаа зовохооргүй тийм орчинг бүрдүүлэхийг хичээ. Ингэж чадвал ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо, хийморлиг байх болно. 

Хүний нөөцийн менежментийн үндсэн сургалт
Өдөр бүр эрч хүчтэй байх амьдралын 12 санамж
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото