Харилцаа холбоо сайтай, аюулгүй, гоо үзэмжийн талаас талаамжтай ажлын байрт хөрөнгө оруулах нь, үнэтэй төв маягийн оффисын орчинд мөнгө үрснээс илүү дээр байж болох юм.
Сингапур, Хонг Конг, Хятад, Өмнөд Солонгос, Тайван гээд дэлхийн ямар ч оронд байсан танай ажилтнууд байрлалаас илүүтэйгээр найдвартай IT үйлчилгээ, мэргэжлийн бөгөөд аятай зохимжтой оффистой байхыг хүсдэг.
“Regus”-ийн явуулсан судалгаанд 100 орны 22,000 хүн оролцсон бөгөөд Сингапураас судалгаанд оролцогчдын 86% Хонг Конгын 85% нь найдвартай техник, технологи нь ажлын байрны хамгийн шилдэг шинж чанар гэж хариулсан байна. Мөн ажилтнууд “эд зүйлсд найдвартай аюулгүй байдал” өгдөг оффисын орчин түлхүүр чанаруудын нэг гэдгийг онцолжээ.
Сингапур болон Хятадын судалгаанд оролцогчдын 10 хүний 8 нь буюу 78% нь аюулгүй байдлыг хүсдэг гэсэн аж.
Дэлхий дахинд ажилтнууд хүсэмжит ажлын байрны орчны түлхүүр шинж нь найдвартай, хурдтай мэдээлэл харилцааны технологи. Энэ бүтээлч, харилцаа холбоотой байхад шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Гэхдээ тэдэнд бас ухаалаг, аюулгүй бас мэргэжлийн орчин шаардлагатай. Түүнчлэн бизнес хүмүүс салбар нэг байгууллагуудтай ойр байхыг үнэлдэг ч адил хэмжээний байгууллагатай ойрхон байршилтай байхыг хүсдэггүй.
“A” зэрэглэлийн байршилд байгаа эсэх нь хамааралтай гэж судалгаанд оролцогчдын ердөө 15% нь хариулсан байна.
Судалгаанд оролцогчдын онцолж буйгаар “A” зэрэглэлийн байршил нь анхаарал татахаа больж байгаа бөгөөд ресторан, дэлгүүр, тээврийн сүлжээтэй ойр ашигтай байрлалыг илүүд үздэг болжээ.
Юун түрүүнд ажилтнууд гэртэй ойр ажлын байртай байхыг хүсдэг. Гэртэйгээ ойр байх ажилтнуудад бага ч гэсэн чөлөөт цаг олгодог ба бүтээмж багасхаас сэргийлдэг байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |