HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Бүтээмж
- 2022 / 03 / 12
Амьдралаа өөрчлөх хөгжилтэй аргууд
Нэг хэвийн амьдрал, нэг хэвийн үйлдэлээс залхах үе бидэнд олон тохиолддог. Амьдралын хэв маягаа өөрчилөхийг бид хүсэж байгаа боловч чухам юунаас эхлэхээ мэддэггүй. Яг ийм асуудалд орсон хүмүүст энэ зөвлөгөөг зориулж байна. Ер нь ямар ч хүн дагаад үзвэл илүүдэхгүй болов уу.

 
Цаг ашиглалтаа өөрчил.
Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин түүнийхээ оронд арай өөр зүйлсийг хийгээд үз.
Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггүй зүйлс боддог гэвэл буруутахгүй л болов уу. Гэтэл түүний оронд орой болгон тухайн өдрөө юу хийж бүтээснээ бодож дүгнэж бай.

Инээмсэглэл
Таныг юу инээлгэдэг болохыг дараагийн хэдэн өдрүүдэд нэг анзаараад үз. Бас өдөрт хэр их инээж байгаагаа анзаар.
Аль болох их инээж, бусадтай хамт их хөгжилдөхийг хичээ. Эсвэл та байнга олон хүмүүсийн дунд байж, өөртөө цаг завыг бага зарцуулдаг бол аль болох ганцаараа байж, өөртөө их цагийг зарцуулах хэрэгтэй.


Амьдрал, Амьдралын хэв маяг
Амьдралын хэв маяг гэдэг бол таны худалдан авч буй барааны брэндийн нэртэй холбоотой. Хэрвээ та үнэтэй машин унаж, үнэтэй байшинд амьдардаг бол энэ таны амьдралын хэв маяг. Хэрвээ та өөрт таарсан ажлаа хийж, олон нийттэй уулзаж, тэднээс хүндэтгэл хүлээдэг бол энэ бас таны амьдралын хэв маяг. Харин амьдрал гэдэг бол таны хувьд хамгийн чухал гэсэн зүйлрүүгээ татагдах, түүнийхээ төлөө зүтгэхийг хэлдэг. Тэгэхээр та амьдрал, амьдралын хэв маягаа сайн ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр та хүмүүсийн юу бодож байгааг үл хайхран зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах болно.

Өөрийнхөө хувьд юу хамгийн чухал байгааг олж мэд. Таныг юу баярлуулдаг вэ? Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ? Та ямар үед аз жаргалыг мэдэрдэг вэ? Зөвхөн түүнийхээ төлөө амьдраад үз.

Зөн совин
Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зүүд зүүдэлдэг үү? Тэгвэл та дараагийн хэдэн сар зөн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод үз. Түүний дагуу амьдралаа явуулаад үз.

Үүнийг ашиглаад хөгжилдөөд ав. Твгээр орой ямар кино гарахыг таагаад үз. Эсвэл танруу хэн нэгэн утасдвал хэн байж болохыг таа. Та өөрийн зөв совингоо хөгжүүлж болно шүү дээ.

Амьдралаа шинэчлэх
Аливаа шинэ зүйлийг эхлэхэд хуучин зүйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зүйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ?

Таны эргэн тойронд ямар зүйлс танд саад хийгээд байна вэ? Тэдгээр зүйлсийн жагсаалтыг гарга. Тэгээд аль болох тэдгээр зүйлсийг өөрөөсөө холдуул.
Харин хассан зүйлсийнхээ оронд шинэ зүйлсийг гаргаж ир. Тэгэж байж та жинхэнэ амьдралаа өөрчилж чадна.

Тархиндаа цэцэрлэг байгуул
Хүн ямар нэг зүйлийг бодох нь тархинд яг үр суулгаж байгаатай адил байдаг. Хүний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн үг. Бид сайхан зүйлсийг бодох тусам цэцэрлэг өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн байх болно.

Та өөрийн оюун санааныхаа цэцэрлэгээ ямар байгааг нэг сайн ажиглаарай. Тэгээд муу санаа бодлуудаа зулгааж хаяад сайн бодол санааг суулга.


Та юу бодож байсан юм бол?

Өдөрт хүний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол?
Аль болох сөрөг бодлуудыг өөрөөсөө авч хая. Сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар соль. Бодол үйлдлийг бий болгодог, үйлдэл үр дүнг бий болгодог.

Өнгөрсөн муу туршлагуудаа март.
Өнгөрсөн зүйлсийг өнгөрсөн хугацаанд орхиж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгүй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний үйлдэлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудыг алдаж байдаг. Тиймээс өнгөрсөн зүйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно.


Сэтгэлээ илчилж сурах
Өөрийн талархаж явдаг хүмүүстээ боломж олдох бүрт талархал илэрхийл. Өдөр бүр хүмүүст хэлж байх үгсийн жагсаалтаа гаргах хэрэгтэй. Өдөр бүрийг баярлаж өнгөрүүл. Гэхдээ байнга цэнгэх биш, харин сэтгэлээрээ баярлаж байх хэрэгтэй.
Амьдралаа өөрчилөх хөгжилтэй аргууд
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото