Эдүгээ үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл: Хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
Хүний нөөцийн менежерийн эрх мэдлийн хүрээ нь улам бүр тэлж байгууллагын бүхий л салбарыг хамарч байна.
Ямар ч төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд амжилттай явуулахад ерөнхий ур чадвараа сайжруулахаас гадна тусгайлан сургалтанд хамрагдах шаардлагатай. “Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
Нийгэм доторхи харилцааны ур чадварыг эзэмшиж чадвал хүмүүсийг үр дүнтэйгээр нэгтгэж, хүмүүст амжилттай нөлөөлж, тэдний хүсэл зорилгыг ойлгож, хамтын ажиллагааг зохион байгуулж чадна гэсэн үг.
Менежер мэргэжилтэй байхаас гадна үндсэн ур чадварыг (зохион байгуулах болон захиргааны) эзэмшсэн байх ёстой. Ингэж чадвал тэрээр ажил үйлсдээ амжилт гаргана.
Зохион байгуулах ур чадварт:
- Бусад хүмүүсийн сэтгэл зүйг гүн гүнзгий, хурдан шуурхай ойлгож, ажилтныхаа ур чадварыг байгууллагадаа үр дүнтэйгээр ашиглаж чадах;
- Хүмүүст сэтгэл зүйгээр нөлөөлж, тэднийг нэгтгэн хамт олны энергийг зөв урсгалд дайчлан чиглүүлэх;
- 3охион байгуулах төрлийн ажилд дуртай, түүнд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байж, тухайн ажлыг хийх эрмэлзэлтэй байх зэрэг багтана.
Ажилтнуудынхаа ур чадварын талаархи тодорхой мэдээлэлтэй байхад, тухайлбал менежерийн ур чадвартай ажилтнуудыг илрүүлж чадвал хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг, албан тушаалын томилолтыг зөв явуулах боломжтой.
Эх сурвалж: "Human Caрital" сэтгүүл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |