HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Бүтээмж
- 2022 / 05 / 30
ХЭРХЭН АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ ВЭ?
Ашиггүй зүйлд анхаарлаа сарниулалгүй хийх ёстой ажилдаа нарийн төвлөрч сурах нь амжилтанд хүрэхийн нэг үндэс гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Гэсэн хэдий ч, харамсалтай нь бидний хэд нь ийм чадварыг төгс эзэмшсэн байдаг вэ? Анхаарлаа төвлөрүүлэх чадвараа сайжруулахад туслах дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

 

Ажиллах таатай орчин бүрдүүлэх:


Таны ажлын орчин анхаарлаа төвлөрүүлэхэд чинь хамгийн их нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Ажиллах орчин хэр их тав тухтай байна таны ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх чадвар төдий чинээ өндөр байж чадах аж.


  • Юуны өмнө таны ширээ болон сандал зөв өндөртэй өөрт чинь тохирсон эвтэйхэн байх ёстой. Тухайлбал, таны сандал хэт өндөр ширээ тань хэт намхан бол та тав тухгүй байх бөгөөд энэ нь таныг байн байн босож ажлаасаа сатаарах нэг шалтгаан болох аж.
  • Ширээнийхээ өмнө нүдэнд харагдах газар байгалийн төрхийг харуулсан зураг өлгөх нь таныг тайвшруулж анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг байна.
  • Анхаарал сарниулах хүчин зүйлүүдээс аль болох зайлсхийх. Ажиллах явцдаа хамт ажиллагсдынхаа утсаар ярих, инээлдэх зэргээс болж анхаарлаа сарниулахгүй байхад чихэвчний хөгжмөөр ямар нэг сонгодог аяз сонсох нь тусладаг байна.


Хоолны болон хувийн дэглэмээ зохицуулах:


Ус уух – Олон цагаар оюуны хөдөлмөр эрхлэхэд хүний бие организм ядран улмаар шингэний дутагдалд амархан ордог бөгөөд энэ нь эргээд анхаарал төвлөрүүлэх чадварыг бууруулдаг байна. Тиймээс ажлын цагаар ус байн байн уух нь таны анхаарал төвлөрүүлэх чадварт тус болох гэнэ шүү.


Өглөөний цагаа заавал уух – Өглөө ажилдаа гарахаасаа өмнө хичнээн яарч байсан ч өглөөний цайгаа заавал ууж заншаарай. Учир нь өглөөний цайгаа уухгүй гарвал хүн тэр өдөртөө маш их ядардаг бөгөөд улмаар ажлын болон анхаарал төвлөрөх чадвар мууддаг байна. Мөн ажлынхаа ширээн дээр эрүүл мэндэд тустай хүнснүүд болох жимс, самар зэргийг хөнгөн зууш хэлбэрээр бэлдэж занших нь таньд эрч хүч өгдөг байна.


Ажлын завсарлага - Ажлынхаа завсар үе үе босож биеийнхээ чилээг гарган дасгал хийж, алхаж байх нь оюун ухааныг саруусган төвлөрөх чадварыг ч мөн адил сайжруулдаг байна.


Оюун ухаанаа жолоодож сурах:


Бидний ихэнх нь ажил дээрээ олон төрлийн шийдэх асуудлуудтай тулгарч байдаг билээ. Үүнээс болж нэг зүйлийг хийж байхдаа өөр нэг зүйлийн талаар санаа зовох нь элбэг байдаг. Энэ нь эргээд хийж буй ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжийг хязгаарлаж өгдөг байна. Хэрвээ таньд ийм асуудал тулгардаг бол шийдвэрлэх ёстой асуудлуудаа цаасан дээр бичин хэзээ, хэрхэн шийдвэрлэж болохыг ард нь тэмдэглээд үзээрэй. Тэгээд уг төлөвлөгөөнийхөө дагуу цэгцлээгүй асуудлуудаа тухайн цагт нь шийдвэрлэж заншвал олон зүйлд санаагаа зовоох хүлээснээс мултарч чадна.



Нэг ажлыг гүйцэтгэж байхдаа дундуур нь аль болох анхаарлаа сарниулахгүй байхыг хичээгээрэй. Эрдэмтдийн гаргасан судалгаагаар ямар нэг зүйлд анхаарлаа сарниулсны дараа дахин анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд 15 минут зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.
ХЭРХЭН АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ ВЭ?
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото