MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
HR Strategy | ХН стратеги
- 2022 / 06 / 02
ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ НЬ


Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.

 



Томоохон компаниудаас ялгаатай нь жижиг, дунд компаниудад эдгээр асуудлыг хариуцах тусгай хүний нөөцийн алба, хэлтэстэй байх зардал нь багагүй дарамт болдог. Зардал хэмнэх үүднээс эдгээр үүрэг хариуцлагыг эзэн өөр дээр ногдуулдаг.

 

Төсөөлөхөд амар боловч эздэд эдгээр үүрэг хариуцлагыг үр дүнтэй гүйцэтгэх цаг зав, туршлагын асуудал бүр илүү хүндрэлтэй байдлыг бий болгодог.

 

Жижиг бизнесүүдэд тохирсон улам бүр түгээмэл болж буй нэг хувилбар нь хүний нөөцийн үүрэг хариуцлагыг мэргэжлийн ажил зөвлөх байгууллагаар гүйцэтгүүлэх явдал юм.

 

Эдгээр зөвлөх компаниуд нь тийм өндөр бус зардлаар хүний нөөцийн менежменттэй холбоотой төрөл бүрийн зөвлөх үйл ажиллагаа явуулдаг хүний мэргэжсэн байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллага нь хууль, дүрэм журмын хэрэгжилт, ажил олгогчийн хариуцлагын менежмент, цалин хөлсний сан, ажил эрхлэлтийн удирдлага, хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт ба хөгжил зэрэг хүний нөөцийн чиглэлийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг.

 

Эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллага нь тухайн үйлчилгээ авч буй бизнес болон түүний ажилтнуудтай хамтын хөдөлмөрийн харилцаанд орох ёстой. Энэхүү гэрээт харилцааны дагуу Мэргэжлийн ажил олгогч байгууллага ажил олгогчийн олон үүрэг хариуцлага, эрсдэлийг өөртөө хүлээн авах, хуваалцах боломжтой болдог. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллага ажил эрхлэлтийн удирдлагын үүргийг хариуцаж, бизнесийн эзэнд ашгаа нэмэгдүүлэх үр бүтээлтэй арга зам дээр төвлөрөх цаг зав өгдөг.

ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ НЬ
EVIDENCE-BASED CONSULTING БУЮУ НОТОЛГООНД СУУРИЛСАН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 05
RTO бол зүгээр нэг оффисын тухай асуудал биш. Энэ бол итгэлцэл, удирдлагын философи, ажлын ирээдүйн загварын тухай асуудал юм.
Symbiotic Intelligence-н эрин үе: Энэ бол хүний оюун ухаан болон хиймэл оюун ухаан (AI) нь өрсөлдөх биш, харин хамтран, бие биеэ нөхөж хөгжих шинэ үе шат юм.
- 2025 / 08 / 30
OKR (Objectives and Key Results) гэдэг нь байгууллага, баг болон хувь хүмүүсийн зорилгоо тодорхойлж, түүнийг хэмжих гол үр дүнгүүдийг тогтоох менежментийн аргачлал юм. Энэ аргачлал нь гүйцэтгэлийн үнэлгээ биш, харин стратегийн зорилгод хүрэхэд тусалдаг хэрэгсэл.
- 2025 / 03 / 10
-2025 / 02 / 23
Хүний нөөцийн менежер бүх нийтийн баярын өдрүүдэд хууль эрхзүй, ажиллах нөхцөл, уян хатан зохицуулалт, ажилтнуудын сэтгэл ханамж, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг анхаарч зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр байгууллагын бүтээмж, ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх боломжтой.
-2025 / 02 / 13
Хүний нөөцийн бодлого гэдэг нь байгууллагын зорилго, стратегид нийцүүлэн ажилтнуудыг удирдах, хөгжүүлэх, урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн зарчим, дүрэм журам, үйл ажиллагааны нийтлэг чиглэлийг тодорхойлсон баримт бичиг юм.
-2025 / 02 / 09
Стратегийн хүний нөөцийн менежмент (SHRM)-ийн ойлголт илүү өргөн хүрээг хамардаг бөгөөд энэ нь хүний нөөцийн удирдлагын стратеги, процессуудыг компанийн урт хугацааны амжилттай холбож, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдмэл систем юм
HR Фото