“Чи бол сэргэлэн залуу” Чамайг хэн нэгэн хэзээ ч юм “Чи ухаалаг залуу юмаа” гэж хэлж байсаныг санаж байна уу?
Хэрвээ дандаа сонсдог бол чи ч ярих юмгүй сэргэлэн нэгэн гэдэгтэй эвлэрч санаа амар байж болно.
Харин сонсолгүй удсан эсвэл огт сонсож үзээгүй бол чи гутрах хэрэггүй дараах хэдэн алхамийг л амьдралдаа туршаад үзээрэй. Нэг л мэдэхэд чамайг “бүтэлгүй”, ” дүүнгэ” гэдэг байсан хүмүүс амаа барин алмайрах болно.
• Чамайг ажилдаа сайн байгаа ,чин сэтгэлээсээ хандаж , ажилдаа амьдралын оргил залуу насаа хайр гамгүй зориулж байгаа гэдгийг танай “Босс” л мэдэх хэрэгтэй харин яаж мэдэхийг чи л мэд....
Нөгөө чамд таалагддаг бүсгүй, чиний хамт ажиллагч ч юмуу хэн нэгнээс мэдээд ямарч ашиггүй. Тэд чамайг захиралд очиж магтах нь бараг л худлаа . Өөрсдийгөө л дөвийлгөх арга хайж байгаа.
Чи гэхдээ илжиг шиг зүтгэж, эзнийхээ эрхшээлд алдарт фирамидийг босгож байгаа боол шиг зовлонт царай хэзээ ч гаргаж болохгүй. Залуу насны эрч хүчээр дүүрэн ,эр хүн гэдгээ л харуул . Ямар нэгэн төсөл шинэ ажил бол чиний өөрийгөө таниулах боломж. Гэвч “Чи сайн мэддэг сайтар судласан” байж байж л ихийг бүтээх учир сурч мэдэхэд хойрго сэтгэлгээгээр хандвал чиний албан тушаал дэвшиж мөрөөдөлдөө хүрэх гэдэг нь тэнгэрийн одийг тоолохтой л адил.Чи зүгээр л тэнэг Иван гэсэн үг.
• Чи сургуульд байхдаа ирцээ бүртгүүлээд ,шалгалтаа хуулаад аргалчихдаг ,ээж аавийнхаа төлөө л сурч байгаа юм шиг л өнгөрөөсөн байж болно. Тэгэхдээ өнөөдөр чи өөрийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө зүгээр суудал бөглөөд суугаад байвал чамайг ямарч албан байгууллага “амбаардаад” л гаргана энэ бол хууль. Аливаа компани урдаа барьдаг шилдэг ажилчидынхаа хүчээр хөл дээрээ босч, амжилтанд хүрч хөгжиж, алдарт гарч чаддаг тэднийхээ төлөө бүхнийг хийдэг яагаад гэвэл тэдэнгүйгээр ТЭР компани зүгээр л бинзенгүй спорт загварын үнэтэй сайхан машин болж хувирна. Машиний ид шид нь хурд ,хүч ,тохь тух байдаг шүү дээ. Зүгээр л үзмэр болоод зурганд фонн болох машин бас байж болно л доо.
• Чиний толгой аливаа хийх гэж байгаа ажлыг сайн муу талаас нь тунгаан бодож ,гарах үр дүн, одоо болоод ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байх ёстой. Энгийн нэгэн жишээ нь чиний тархи ЕХСЕL програм шиг л ажиллах дүрэмтэй .Чи хурдтай, эрс шийдэмгий, сэргэлэн, ухаалагаас гадна бусдадаа сайхан сэтгэгдэл үлдээж, тэдэнтэй эелдэг харилцаж, эерэг сэтгэгдэл төрүүлэх нь бас л чиний нэг заавал үзүүлэх чадвар,чанар, үзүүлэлт байх юм. Товчхондоо л чамайг албан тушаал ахиулахаар хуралдаж байхад чиний эсрэг чамд өширхсөн хүн чамайг өндөрлөг дээрээс амархаан нисгэчихэж чадна . Аливаа амжилтын ард эвтэй найртай, нэгдмэл санаатай баг байдгийг ямагт чи санах хэрэгтэй энэ бол бас л дүрэм
• Чи өөртөө тодорхой хугацаанд багтаан биелүүлэх зорилго тавин, хугацаанд нь багтааж сурах хэрэгтэй. Эхлээд зөвхөн өөртөө зорилго тавин маш амжилттай хугацаанд нь багтаан биелүүлж байсан бол нэг л мэдэхэд чи өөрийнхөө компанийн ирээдүйн зорилгыг тодорхойлж түүнийг биелэлээ олоход өөрийнхөө гар хөлийг хөдөлгөж, ухаанаа ажиллуулдаг шиг доорхи албан тушаалтнуудаа удирдах болно энэ бол бас нэгэн хууль.
Хүн хийж чадах л юмаа боддог
Чи хүрэх л учиртай албан тушаалаа мөрөөддөг
Би хэргэжих ёстой дүрмийг л бичлээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй урагшаа залуу минь
А.Наранцацрал
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |