HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Бүтээмж
- 2022 / 06 / 14
Хэрхэн эртэч хүн болох вэ?

Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрөөдөг. Харин амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь дээрх алдагдаж буй хугацааг хэмнэж чадсанаар өөдрөг өрнүүн, хангалуун сайн амьдралыг бий болгож чадсан байна. Өдгөө манай ихэнх компаниуд ажилтнуудынхаа ажлаас хоцролттой байнга "ДАЙН" зарлаж байдаг.Тэгвэл энэ удаад тэрхүү эртэч ажилтнуудтай болох тулаанд тус болох 7 дүрмийг санал болгож байна.


 

1. Огцом өөрчлөлт битгий хий.

Өглөө босдог цагаасаа бага багаар 5, 10, 15 минутны өмнө сэрүүлгээ тавьж сэрэх. Хэдэд босохоор төлөвлөсөн тэр цаг хүртлээ өдөр болгон минут минутаар ахиулах.

 

2. Эрт унтах. Магадгvй чи над шиг оройтож унтдаг нэгэн байж болно.

Өглөө эрт босох дадал сурч байх хугацаандаа орой унтдагаа үргэжлүүлэх юм бол чиний бие чинь дийлэхгүй, өдөржингөө мангуурч, нойр хүрч, ядрах учир бууж өгөх талтай.  Тиймээс хүссэн хүсээгүй хэдэн минутны өмнө сэрсэн яг тэр минутныхаа өмнө орондоо орж унтахыг оролд. Нойр чинь бүүр хүрэхгvй байвал орондоо ном уншаарай.

 

3. Сэрүүлэгтэй цагаа орноосоо хол тавь.

Сэрэнгүүтээ ШУУД босоод сэрүүлгээ унтраах.

 

4. Бүрэн гүйцэд сэрэх.

Сэрүүлгээ унтраангуутаа шууд О-ийн өрөө рүү орж нүүр гар, шүдээ угаах эсвэл сайхан цоглог дуу тавьж өөрийгөө бүрэн сэргээх.

 

5. Нойр хүрч байна гэсэн бодол битгий бод.

Нойр хүрч байна, орондоо буцаад орох юмсан, ядарч байна, муу унтлаа, дэндvүү эрт юмаа гэх мэтийн бодол битгий бод. Ингэж бодоод байвал эрт босож сурахгүй. Түүний оронд эрт босох боломжийг өгсөнд, сайхан өглөөг өгч байгаад талархах.

 

6. Эрт босох болсон шалтгаанаа гаргах.

Эрт босох шалтгаан чинь юу вэ, яагаад эрт босох болов гэдэг шалтгаанаа гаргах. Мөн эрт боссон тэр хугацаандаа юу хийх вэ гэдгээ мэдсэн байх нь маш чухал. Түүнийгээ хий! Үр дүнгээ хараад чамд улам их урам зориг өгч, амтанд нь орох болно. Эрт боссон тэр цагаа ашиглаж чадаагүй, ач тусыг нь мэдрээгүй бол эрт босох нь дэмий мэт санагдаж, бууж өгөх болно.

 

7. Эрт босох гайхамшгийг өөртөө мэдрүүлэх.

  • Амттай өглөөний унд бэлтгэх
  • Талархлын үгээ бичих
  • Бясалгал хийх
  • Ганцаардал цагийг гаргах
  • Мандах нарыг харах
  • Дасгал хийх
  • Хүүхэдтэйгээ илүү цаг өнгөрөөх
  • Өдрийнхөө төлөвлөгөөг гаргах зэрэг үйлдэл хийснээр чамд хэмжээлшгvй их хүч, энерги, баяр баясгаланг олж авах боломжийг өгдөг учир давуу талтай.

 

Хэрвээ энэ бүгдийг мөрдөж чадвал чи ЭРТЭЧ ХҮН болжээ!

 Амжилт хүсье!

Хэрхэн эртэч хүн болох вэ?
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 06 / 27
Энэхүү нийтлэлд бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.
Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2024 / 05 / 05
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
- 2024 / 04 / 24
-2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
-2024 / 02 / 04
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
HR Фото