Стресс маш олон нүүр царайтай бөгөөд ихэнхдээ бид өөрсдөө түүний эх үүсвэр болж өөрсөддөө асуудал үүсгэж, хариуцлага хүлээх шаардлагагүй газар бөөн асуудал үүсгэдэг. Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь - амаралт ав гэсэн үг.
Гуравхан хоногоор бус бүр хамгийн багадаа хоёр долоо хоногоор амралтанд явах хэрэгтэй. Ийм боломжгүй бол ямар нэг хугацаанд ажлын бус цагаар удаан суухгүй байхыг хичээж зөвхөн өнөөдөртөө хийж гүйцэтгэх ажлаа хийж дуусгаад үлдсэнийг нь маргааш гэж хойшлуулахгүй байх хэрэгтэй.
Хуучны найз нөхөдтэйгээ хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ? Та санахгүй л байгаа байх даа…
Хүнд хэцүү ажлын өдрийн дараа шууд гэртээ харихын оронд хааяа нэг, долоо хоногт нэг удаа найз нөхөдтэйгээ уулзаж оройн зоог барих хэрэгтэй. Ингэснээр маш их таашаал авч ажилдаа стресстэх эрсдэл буурна.
Хэрэв стрессийн шалтгаан нь удирдлагатайгаа таарамжгүй байдагт оршиж байгаа бол яаран сандран эцсийн үгээ хэлж ажлаасаа халагдахыг бүү урьтал болгоорой. Бид бүгд л хүмүүс шүү дээ.
Магадгүй таны дарга танд ханддаг хандлагаас болж таны гаргаж буй идэвхи зүтгэлийг тань үнэлэхгүй байгаа юм биш харин зүгээр л өөрөө завгүй болоод таньтай харьцдаггүй байж болно.
Даргыгаа өөрөөсөө ялгаагүй хүн гэж бодоод яг одоо ямар ажил хйиж байгаагаа, ажилд тань юу нь хамгийн их таалагддаг талаар ярилцаад үзээрэй. Хэрэв тэгээд ч тус болохгүй бол асар их туршлагатай болсондоо мөн цаашид ажиллахад ямар ч бэрхшээл гарсан даван туулж чадна гэсэн итгэлтэй болно шүү дээ.
Стресстэй тэмцэхэд тус болж чадах хэдэн ахуйн зөвлөгөө өгье:
• Спорт зааланд очих
• Ямар нэгэн сонин содон хувцас худалдан авах
• Өдрийн турш кофег хэтрүүлэн хэрэглэхгүй байх
• Өдрийн хүнсэндээ жүрж, нимбэг зэрэг жимсийг оруулах. Ачааллыг бууруулах увидастай байдаг
• Аромотерапия (үнэрээр эмчлэх)–ийг сонирхож үзээрэй
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |