HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2023 / 03 / 04
EXPATRIATE MANAGERS БУЮУ ОЛОН УЛСЫН КОМПАНИУДЫН ХҮНИЙ НӨӨЦ

Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.

Олон улсад эдгээр ажилтнуудыг Expatriate managers /гадаадын менежерүүд/ гэж нэрлэдэг. Товчоор Expats гэж дуудна. Гадаад салбаруудад өөрийн менежерүүдийг ажиллуулах хоёр шалтгаан байдаг.

1. Шинээр явуулж байгаа үйл ажиллагааг жигдэртэл дунд ба дээд шатны менежерүүдийг ажиллуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг.

2. Өөрийн ажилтнууд нь мэргэшсэн, ажлын туршлагатай байдаг.

Сүүлийн жилүүдэд Японы олон улсын компаниудын expatriates менежерүүдийн тоо буурч байгаа шалтгаан нь

1.    Том компорациуд маш олон оронд салбаруудаа нээснээр туршлагатай менежерүүд хүрэлцэхгүй болсон.

2.    Local менежерүүдэд ажлын дадлага туршлага богино хугацаанд сууж, ажлыг бүрэн удирдах чадвартай болсон

3.    Олон тооны expatriates менежерүүдэд гаргах зардал өссөн

4.    Америкийн зах зээлд Япон менежерүүд маркетингийн салбарт амжилт гаргаж чадахгүй байгаагаас. Учир нь Япон менежерүүд хэрэглэгчдийн хүсэл сонирхол, зах зээлийн сегментчлэл, уян хатан байдал, өөрчлөлтийг богино хугацаанд хийх чадвар зэргээр Америкийн менежерүүдийг гүйцэхгүй байна.

Host-Country Nationals

Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын компанид ажиллагч тухайн орны иргэнийг хэлнэ. Олон улсад Local менежерүүд гэж нэрлэдэг. Тухайн орны менежерүүдийг ажилд авах нь шилжих, нүүх зардал багатай, тогтвортой ажиллах боломж нь илүү байдаг. Олон улсын компани шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, ажил нь цэгцэрсний дараа Local менежерүүдэд ажлаа шилжүүлдэг. Local менежерүүдийг ажиллуулах нь

1.    Соёлын ялгаа гардаггүй.

2.    Хэлний бэрхшээл тулгардаггүй.

3.    Цалин хөлсний зардал бага.

4.    Тухайн оронд ажлын байр бий болгосноор төр засаг, олон нийттэй харилцаа сайжирна.

 Third-Country Nationals

Олон улсын компанийн салбар оршиж байгаа орны иргэн, эсвэл бусад орны иргэнийг хэлнэ. Компанийн төв байр болон салбарт нь хослон ажилладаг ажилтнууд юм. Эдгээр менежерүүд нь мэргэжлийн ур чадварын хувьд маш чадалтай хүмүүс бөгөөд ихэвчлэн салбарыг толгойлдог. Америкийн компаниуд нь ихэвчлэн англи хэлтэй орнуудаас менежерүүдээ сонгож авдаг.

Олон улсын компаниудын хүний нөөцийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсүүд

Олон улсын компаниуд ажилтнуудаа нарийн сонгон шалгаруулж авдаг нь үндэстнүүдийн соёлын хүчин зүйлстэй холбоотой байдаг. Судалгаагаар тухайн оронд 2 жил ажилласны дараа ажилтан тухайн оронтойгоо бүрэн дасан зохицдог. Ажилтнуудыг сонгон шалгаруулж авахдаа олон хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй болдог. Жишээлбэл; Тухайн орны ёс заншил, соёлтой зохицон ажиллах чадвар, гадаад орнуудаар аялж байсан байдал, гадаад хэлний мэдлэгийн түвшин, хууль эрх зүйн зөрчилтэй эсэх, олон янзын хүмүүстэй харилцах чадвар, тухайн орны хөгжлийн түвшинг нь мэдрэн үнэлгээ өгөх чадвар, шашин шүтлэг, ёс зүй зэргийг нь хүндэтгэх чадвар гэх мэт зүйлүүд орно. Дээрх хүчин зүйлүүдээс заримыг нь тодруулан авч үзье.

1.  Бие даасан байдал (Independence and Self-Reliance)

Гадаадад ажиллах нь өөрийн үндсэн ажлаа хийж байснаас илүү үүрэг хариуцлага оногддог. Иймээс тухайн хүний эх орондоо болон гадаад ажиллаж байсан ажлын туршлага, үүргээ биелүүлэх дайчин байдал, оюутан байхдаа олон нийтийн ажилд оролцдог байсан тухай тэмдэглэл зэрэг мэдээллээр нь  судлана.

2.  Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд  (Physical and Emotional Health)

Ихэнх компаниуд ажилтны эрүүл мэндийн хувьд өндөр шаардлага тавьдаг. Зүрхний өвчтэй хүмүүсийг шууд татгалздаг. Ажилтан халуун эсвэл хүйтэн уур амьсгалд ажиллаж чадах эсэх нь чухал байдаг. Жишээ нь: Хүйтэн орны хүмүүс халуун оронд ажиллаж амьдрах боломж муу байдаг. Мөн сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой. Тухайн орны ёс заншил, соёлын хүчин зүйлүүдийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн байх ёстой.

3.  Нас, Ажлын туршлага, Боловсрол (Age, Experience, and Education)

Залуу ажилтнууд гадаадын салбарт очиж ажиллахын хүслэн дүүрэн байдаг бөгөөд настай ажилтнуудаас илүү тухайн оронд зохицон нийцэх, хүчин зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх чадвараар илүү байдаг. Гэвч залуу хүмүүс нь менежментийн ажлын туршлага, техник ур чадвар бага байдаг. Иймээс залуу болон нас тогтсон ажилтнуудыг хамт явуулах  шаардлагатай. Зарим компаниуд боловсролын зэргийг чухалчлан авч  үздэг. Иймээс нас, ажлын туршлага, боловсрол гэсэн хүчин зүйлүүдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

4.  Хэлний мэдлэг (Language Training)

Англи хэл нь олон улсын бизнесийн хэл учраас expatriate менежерүүд англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх ёстой. Үүнээс гадна тухайн орны , эсвэл НҮБ-ийн албан ёсны 6 хэлний аль нэгийг нь эзэмших шаардлагатай.

5. Гэр бүл  ба бусад хүмүүс  (Spouses and Dependents)

Тухайн ажилтны гэр  бүлийн байдал, хамт явах хүмүүсийг нь сайн судлах шаардагатай. Хэрэв гэр бүл нь сэтгэл ханамжгүй бол тухайн ажилтны ажлын гүйцэтгэл мууддаг. Нэгэн судалгаагаар Expatriate менежерүүд хугацаанаасаа өмнө нутагтаа ирсэн, эсвэл амжилтгүй ажиллаж байгаагийн шалтгааныг нь олсон байна. Энэ нь ажилтны гэр бүлийн хүмүүс нь тухайн орны цаг агаар, соёлын орчинд зохицоогүйгээс болсон байна. Иймээс ажилтан сонгон шалгуурлалтын ярилцлагын шатанд ажилтныг эхнэртэй нь хамт оруулах хэрэгтэй. Энэ бол маш чухал асуудал юм.

6. Удирдах ур чадвар  (Leadership Ability)

Хэдийгээр өөрийн оронд удирдах авьяас чадвар сайн байгаа ч гадаад мөн адилхан байж чадах уу гэсэн асуулт гардаг. Иймээс ажилтны зан байдлыг ерөнхийд нь сайн шинжих хэрэгтэй. Жишээлбэл, бие хүн болон төлөвшсөн байдал, сэтгэлийн хөдөлгөөнөө барих чадвар, түүний тогтвортой байдал, хүнтэй харилцах чадвар, бие даасан байдал, шинийг сэтгэх, бүтээлч байдал, эрүүл мэнд  зэргийг нь нарийвчлан судлах хэрэгтэй.

EXPATRIATE MANAGERS БУЮУ ОЛОН УЛСЫН КОМПАНИУДЫН ХҮНИЙ НӨӨЦ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
- 2022 / 06 / 02
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
-2021 / 03 / 26
Ажил үүргийн (албан тушаалын) шинжилгээг ямар зорилгоор хийдэг, шинжилгээний дүгнэлт болон үр дүнг юунд ашигладаг талаарх тойм мэдээллийг хүргэж байна.
HR Фото