MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR Strategy | ХН стратеги
- 2023 / 03 / 06
AMATEURS VS PROFESSIONALS - СОНИРХОГЧИД БА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 20 ЯЛГАА
Амжилттай яваа хүмүүс, дундаж түвшнийхэн хоёрын хооронд ямар ямар сэтгэлгээний зөрүү байдаг талаар өнөөдөр танилцуулъя. Энэ л сэтгэлгээ сонирхогч (amateur), мэргэжилтэн (professional) хоёрын ялгаа болдог гэхэд буруудахгүй юм.



AMATEURS VS PROFESSIONALS
  1. Сонирхогчид ямар нэг амжилт гаргахаараа, ямар нэг зүйлд хүрэхээрээ зогсдог. Мэргэжилтнүүд харин эхний амжилт бол эхлэл гэдгийг ойлгодог.
  2. Сонирхогчид зорилго тавьдаг. Мэргэжилтнүүд харин үйл явцад төвлөрдөг.
  3. Сонирхогчид өөрсдийгөө бүх зүйлд сайн гэж боддог. Мэргэжилтнүүд харин өөрийн давуу талыг, өөрийн хязгаарыг мэддэг.
  4. Сонирхогчид онгод орох үеийг, урам зоригтой болох үеийг хүлээдэг. Мэргэжилтнүүд харин гадаад хүчин зүйлд найдалгүй хийх ёстой зүйлээ хийдэг.
  5. Сонирхогчид бусдыг сэтгэгдэл, заавар зөвлөгөөг шүүмж мэтээр хүлээж авдаг. Мэргэжилтнүүд харин сул талуудтай гэдгээ мэддэг, бодууштай шүүмжийг эрэлхийлж байдаг.
  6. Сонирхогчид тухайлсан сайн тоглолтыг үнэлдэг. Маш хэцүүхэн шидсэн бөмбөгийг хүлээн авч чадсан бэйсболчноор төсөөлөөрэй. Мэргэжилтнүүд харин тогтвортой тоглолтыг үнэлдэг. Би 10 шидэлтийн 9-ийг нь хүлээж авч чадах уу?
  7. Сонирхогчид саад бэрхшээлийн эхний давааг хараад л хийж байгаа зүйлээ орхин, бүтэлгүйтчихлээ гэж сэтгэдэг. Мэргэжилтнүүд харин бүтэлгүйтэл бол өсөлт хөгжил, аливаад мэргэшихэд хөтлөх зам гэж хардаг.
  8. Сонирхогчид хөгжилдөх гэж бэлтгэл сургуулилалт хийдэг. Мэргэжилтнүүд харин бэлтгэлийн үеэр болдог зүйлс тоглолтон дээр тохиодог болохыг ухаардаг.
  9. Сонирхогчид өөрийн сул талыг олж мэдээд, түүнийгээ сайжруулахад төвлөрдөг. Мэргэжилтнүүд харин өөрсдийн давуу талд төвлөрч, өөрсдийгөө сул байгаа үед илүү хүчтэй хүмүүсийг хайж олохыг эрмэлздэг.
  10. Сонирхогчид мэдлэг бол хүч гэж боддог. Мэргэжилтнүүд харин мэргэн ухаан, оновчтой зөвлөгөөг бусдыг дамжуулахыг боддог.
  11. Сонирхогчид богино хугацаанд амжилт гаргах гэж хичээдэг. Мэргэжилтнүүдэд харин ур хугацааны үр дүнг чухалчилдаг.
  12. Сонирхогчид бусад хүмүүсийн элээж, энергийг шавхах хандлагатай байдаг. Мэргэжилтнүүд харин бусдыг улам сайжруулж чадавхжуулдаг.
  13. Сонирхогчид бусдыг шүүмжилдэг. Мэргэжилтнүүд харин үүрэг хариуцлагаа хүлээдэг.
  14. Сонирхогчид хааяа л үзэгддэг. Мэргэжилтнүүд харин өдөр бүр бэлэн байдаг.
  15. Сонирхогчид хурдан гүйдэг. Мэргэжилтнүүд харин хол явдаг.
  16. Сонирхогчид хамгийн түрүүнд юу бодогдов, түүнийгээ дагадаг. Мэргэжилтнүүд харин толгойд хамгийн түрүүнд харвасан санаа бодол гэдэг хамгийн зөв санаа биш болохыг мэддэг.
  17. Сонирхогчид юмыг хоёр туйлт байдлаар боддог. Мэргэжилтнүүд харин магадлалаар боддог.
  18. Сонирхогчид өөрсдийгөө зөв зүйтэй санаа гаргах өндөр магадлалтай гэж боддог. Мэргэжилтнүүд харин эсрэгээр боддог.
  19. Сонирхогчид бодит байдал бол тэднийг харахыг хүсэж буй зүйл гэж боддог. Мэргэжилтнүүд харин юу үнэн, тэр бол бодит байдал гэж мэддэг.
  20. Сонирхогчид бусадтай санаа нийлэхгүй байх нь аюул гэж боддог. Мэргэжилтнүүд харин үүнийг суралцах боломж гэж хардаг.
AMATEURS VS PROFESSIONALS - СОНИРХОГЧИД БА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 20 ЯЛГАА
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 05
RTO бол зүгээр нэг оффисын тухай асуудал биш. Энэ бол итгэлцэл, удирдлагын философи, ажлын ирээдүйн загварын тухай асуудал юм.
Symbiotic Intelligence-н эрин үе: Энэ бол хүний оюун ухаан болон хиймэл оюун ухаан (AI) нь өрсөлдөх биш, харин хамтран, бие биеэ нөхөж хөгжих шинэ үе шат юм.
- 2025 / 08 / 30
OKR (Objectives and Key Results) гэдэг нь байгууллага, баг болон хувь хүмүүсийн зорилгоо тодорхойлж, түүнийг хэмжих гол үр дүнгүүдийг тогтоох менежментийн аргачлал юм. Энэ аргачлал нь гүйцэтгэлийн үнэлгээ биш, харин стратегийн зорилгод хүрэхэд тусалдаг хэрэгсэл.
- 2025 / 03 / 10
-2025 / 02 / 23
Хүний нөөцийн менежер бүх нийтийн баярын өдрүүдэд хууль эрхзүй, ажиллах нөхцөл, уян хатан зохицуулалт, ажилтнуудын сэтгэл ханамж, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг анхаарч зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр байгууллагын бүтээмж, ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх боломжтой.
-2025 / 02 / 13
Хүний нөөцийн бодлого гэдэг нь байгууллагын зорилго, стратегид нийцүүлэн ажилтнуудыг удирдах, хөгжүүлэх, урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн зарчим, дүрэм журам, үйл ажиллагааны нийтлэг чиглэлийг тодорхойлсон баримт бичиг юм.
-2025 / 02 / 09
Стратегийн хүний нөөцийн менежмент (SHRM)-ийн ойлголт илүү өргөн хүрээг хамардаг бөгөөд энэ нь хүний нөөцийн удирдлагын стратеги, процессуудыг компанийн урт хугацааны амжилттай холбож, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдмэл систем юм
HR Фото