HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
HRM - Бүтээмж
- 2023 / 09 / 23
МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ
Ямар ч төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд амжилттай явуулахад ерөнхий ур чадвараа сайжруулахаас гадна тусгайлан сургалтанд хамрагдах шаардлагатай. “Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал. 

Нийгэм доторхи харилцааны ур чадварыг эзэмшиж чадвал хүмүүсийг үр дүнтэйгээр нэгтгэж, хүмүүст амжилттай нөлөөлж, тэдний хүсэл зорилгыг ойлгож, хамтын ажиллагааг зохион байгуулж чадна гэсэн үг.
Менежер мэргэжилтэй байхаас гадна үндсэн ур чадварыг (зохион байгуулах болон захиргааны) эзэмшсэн байх ёстой. Ингэж чадвал тэрээр ажил үйлсдээ амжилт гаргана.

Зохион байгуулах ур чадварт:

•    Бусад хүмүүсийн сэтгэл зүйг гүн гүнзгий, хурдан шуурхай ойлгож, ажилтныхаа ур чадварыг байгууллагадаа үр дүнтэйгээр ашиглаж чадах;
•    Хүмүүст сэтгэл зүйгээр нөлөөлж, тэднийг нэгтгэн хамт олны энергийг зөв урсгалд дайчлан чиглүүлэх;
•    3охион байгуулах төрлийн ажилд дуртай, түүнд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байж, тухайн ажлыг хийх эрмэлзэлтэй байх зэрэг багтана.

Ажилтнуудынхаа ур чадварын талаархи тодорхой мэдээлэлтэй байхад, тухайлбал менежерийн ур чадвартай ажилтнуудыг илрүүлж чадвал хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг, албан тушаалын томилолтыг зөв явуулах боломжтой.


Илүү ихийг "Human Caрital" сэтгүүлийн шинэ дугаараас...

Эх үүсвэр: HC#04
МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭШҮҮЛЭХ АХИСАН ТҮВШНИЙ СЕРТИФИКАТ ОЛГОХР СУРГАЛТ | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 24
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
- 2024 / 02 / 14
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
- 2024 / 02 / 04
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
-2023 / 09 / 02
Цаг хугацааг эргээд сайн тунгааж харах юм бол бид амьдралынхаа ихэнх хэсэг нь хэрэггүй ба ач холбогдолгүй зүйлс үрсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.
-2023 / 08 / 29
Ажиглалт судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын агуулгын шинжилгээ гэнэ.
HR Фото