HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
HRM - Бүтээмж
- 2024 / 02 / 04
АЖИЛТНЫ ХАНДЛАГА, AЖЛЫН ХАНАМЖ, ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЖ ЮУ ВЭ? (АTTITUDES, JOB SATISFACTION, AND VALUES)
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.

Хүний хандлага нь маш чухал зүйл бөгөөд байгууллага амжилтанд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлөх нь зайлшгүй боловч ажилчдын ажилдаа хандах хандлагаас их зүйл хамаардаг. Шинэ хүнтэй танилцах, шинэ нөхцөл байдалд ороход хүмүүс ихэвчлэн нээлттэй бөгөөд хандлага нь тогтоогүй байдаг. Учир нь тухайн нөхцөл байдлын талаар сайн танилцаж амжаагүй, ойлголт хангалтгүй байдагт оршино. Хэсэг хугацааны дараагаас тухайн орчин нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэлтэй болж өөрийн гэсэн хандлага бүрэлдэн тогтоно. Хандлага ямар байгаагаас хүмүүсийн хоорондын харилцаа шалтгаална. Эерэг хандлагатай байх нь хүмүүсийн хооронд тааламжтай харилцааг үүсгэнэ.

Орчин нөхцөл нь хандлага тогтоход гол нөлөө үзүүлнэ. Бид хэдийгээр гадаад орчин нөхцөлийг хянаж чадахгүй боловч, өөрсдийн хандлагыг хяналтандаа авч чадна. Өөрөөр хэлбэл тухайн хүний хандлагаас шалтгаалж, гадаад нөхцөл байдал, өөрийн амьдралын хөгжил дэвшил шалтгаалдаг.

АЖЛЫН ХАНАМЖ (Job Satisfaction) гэдэг нь ажлын үр дүнгээс шалгаалан үүсэх сэтгэл хөдлөлийн ханамжтай ба ханамжгүй байдал юм. Өөрөөр хэлбэл ажилдаа хандах хандлагын нийлбэр цогц юм. Ажилтнуудын ажлын ханамж өндөр байх нь тухайн байгууллагын менежмент сайн байгааг илэрхийлсэн чанарын тэмдэг гэж хэлж болно. Ажилтны ажлын ханамж муу байгаа нь дараах зүйлсээр илэрдэг. Ажилчдын гомдол санал ихсэх, ажлын гүйцэтгэл буурах, бүтээгдэхүүний чанар муудах, хулгай гарах, ажил хаялт хийх, шалтгаангүй ажил таслах, ажилтнууд ихээр ажлаасаа гарах.

Ажилтнуудын ажлын ханамжид дараахи хүчин зүйлүүд нөлөөлнө.

1. Ажлаа зөв сонгосон эсэх
2. Цалин, хөлс
3. Албан тушаал ахиж дэвших, сурч хөгжих боломж
4. Удирдлага, менежмент
5. Хамт ажиллагсад
6. Ажилдаа хандах хандлага

Америкийн Нэгдсэн Улсын нийт ажилтан, ажилчдын 71% нь өөрсдийн ажилдаа сэтгэл ханамжтай байдгийг судалгаагаар илрүүлжээ. Сургууль төгсөөд шинэ ажилд ороод эхний 6-24 сард ажлын ханамж өндөр байдаг бөгөөд үүнээс хойш ажлын ханамж тогтворждог байна. Адилхан ажил хийж байгаа мөртлөө ажилтан бүрийн сэтгэл ханамж өөр өөр байдаг нь тэдний хандлага, амьдралыг үзэх үзэлтэй холбоотой.

ҮНЭТ ЗҮЙЛС (Values) гэдэг нь тухайн хүнд удаан хугацааны турш, тогтвортойгоор оршин байдаг итгэл үнэмшил юм. Үнэт зүйл гэдэг бол бие хүн нийгэмд оршихдоо өөртөө өөрийн гэсэн итгэл үнэмшлийг бий болгон, өөрийгөө удирдахад нөлөөлөх хүчин зүйл юм.

#MHRI #HR101 #HRClubMongolia #HRMongolia #HRBlogMongolia

Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл 08/03-P25-26



Дэлгэрэнгүй мэдээллийг: 7000-1075, 8000-1075, 9000-1075
E-mail: info@mhri.mn Web: www.mhri.mn

АЖИЛТНЫ ХАНДЛАГА, AЖЛЫН ХАНАМЖ, ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 24
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
- 2024 / 02 / 14
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
- 2023 / 10 / 05
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
-2023 / 09 / 02
Цаг хугацааг эргээд сайн тунгааж харах юм бол бид амьдралынхаа ихэнх хэсэг нь хэрэггүй ба ач холбогдолгүй зүйлс үрсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.
-2023 / 08 / 29
Ажиглалт судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын агуулгын шинжилгээ гэнэ.
HR Фото