HRM
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.84%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.94%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
30.87%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.35%
HRM - Бүтээмж
- 2024 / 02 / 14
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ БҮТЭЭМЖ БУУРУУЛДАГ ЗҮЙЛС

Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү? 

Судалгааны дүнгээс харахад ажилтнуудад гар утсаар зурвас бичих 50%, хов жив ярих 42%, цахим орчинд сэлгүүцэх 39% зэрэг үйлдлүүд нь бүтээмжтэй ажиллахад саад болж байна. 


Хувийн хэвшлийн компанийн ажилтнууд дунд санал асуулга явуулахад  дөрвөн ажилтны нэг буюу ¼ нь өдөрт доод тал нь нэг цагийг утасны дуудлага, цахим шуудан шалгах, зурвас бичихэд зарцуулдаг гэжээ. Мөн 21% нь нэг ба түүнээс олон цагийг интернэтээр ажилтай холбоотой мэдээлэл унших, зураг үзэхэд зарцуулдаг гэж хариулжээ.

Бүтээмжийг бууруулдаг бусад хүчин зүйлүүд нь:

·         Олон нийтийн сүлжээ 38%

·         Юм идэх, тамхи татах завсарлага 27%

·         Дуу чимээтэй хамтран ажиллагч 24%

·         Хурал уулзалт 23%

·         Цахим шуудан 23%

·         Хамт олонтойгоо дэмий зүйл ярих 23%

·         Гадны бусад шуугиан 10% тус тус байна.


Эх сурвалж: МХНИ-н #HumanCapital Удирдагчийн сэтгүүл 
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ БҮТЭЭМЖ БУУРУУЛДАГ ЗҮЙЛС
2024 - MHRI LEVEL-A | ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АХИСАН ТҮВШИНИЙ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 03
Beyond Workslop- Илүү их ажил хийх тухай биш, илүү ухаалгаар, зорилготой, нөлөөтэй ажиллах тухай ойлголт юм. Завгүй харагдах амархан. Гэвч ...
Хүний нөөцийн болон байгууллагын хөгжлийн онолд ажилтнуудыг ерөнхийд нь үйлдэгч (Operational) ба сэдэн үйлдэгч (Proactive / Motivational) гэж хоёр түвшинд ангилдаг.
- 2025 / 10 / 19
WeWork ажил ба эрүүл амьдралын тэнцвэрийг дэмжих шинэ үеийн коворкинг загвар руу амжилттай шилжиж байна.
- 2025 / 07 / 24
-2025 / 07 / 22
Европын хэд хэдэн улс хэт халалтын үед ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль, журам хэрэгжүүлж эхэлсэн бол АНУ холбооны түвшинд ийм хамгаалалтын дүрэм гаргахаас ихэвчлэн татгалзсаар байна.
-2025 / 02 / 17
Зайнаас ажиллах нь олон давуу талтай ч мөн тодорхой хүндрэл, сорилтуудтай тулгардаг. Эдгээр хүндрэлүүдийг ойлгож, урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлсноор зайнаас ажиллах тогтолцоог илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой.
-2025 / 02 / 09
Багаар ажиллах нь хувь хүн болон байгууллагын түвшинд олон давуу талтай. Үр дүнтэй багийн ажиллагаа нь бүтээмжийг нэмэгдүүлж, шинэ санаа гаргах боломжийг өргөжүүлж, ажлын орчныг сайжруулдаг.
HR Фото