HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.78%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.17%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.86%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.19%
Байгууллагын соёл
- 2024 / 04 / 27
Сонирхолын бүлэг буюу фракц хэрхэн үүсдэг вэ?
Сонирхлын бүлгийн тухай асуудал улс төрийн сэтгэлгээний түүхэнд эртний асуудалд тооцогддог. Платон, Томас Гоббс, Жан Жан Руссо нар шийдвэр гаргах үйл ажиллагаан дахь хувийн нөлөөллийг арилгах ёстой гэж үзэж байв. Олонхи судлаачид сонирхлын бүлгүүдийн эсрэг ялангуяа том бизнесменүүдийн эсрэг популист хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. 


Өөр нэг уламжлал нь нийгмийн сонирхлуудын чөлөөт тоглоом байх нь зайлшгүй гэж үздэг байна. Жеймс Мэдисон сонирхлын бүлгүүд нь ардчилсан үйл явцын чухал элемент бөгөөд эрх баригчдыг зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэхэд тусалдаг гэж үзэж байсан. Сонирхлын бүлгийн онолыг үндэслэгч нь Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Арнольд Бентли юм.

Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.

1) Материаллаг ашиг тус: Энэ нь дам болон шууд байдлаар илэрнэ.Тухайлбал: Тэтгэвэрийн зөрүүг арилгах чиглэлээр зарим ахмадуудын Засгийн газарт тавьж байгаа шаардлага, жагсаал нь материаллаг ашгийг шууд илэрхийлж байна. Харин Засгийн газрын хувьд дунд сургуулиудын талаарх бодлогыг өөрчлөх зорилготой бүлгийн хувьд ашиг дам байдлаар илэрнэ.

2) Сэтгэл зүйн ашиг тус: Сонирхлын бүлэгт нэгдэн орсноор материаллаг бус харин сэтгэл санааны давуу тал сайхан мэдрэмжийг олж авдаг. Бусадтай харилцах, санаа бодлоо хуваалцах, нийгмийн байр суурий өөрчлөх, цагийг сайхан өнгөрүүлэх, өөрийн найз нөхөдтэй болох зэрэг олон тус байдаг. Тухайлбал: Хамтлаг, дуучдын фен клуб, ратори клуб, сайн дурынхан гэх мэт.

3) Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх: Сэтгэл санааны ашиг тусын нэгэн төрөл юм. Хүний эрхийн төлөө, байгаль орчныг хамгаалахын төлөө, хээл хахууль, нийгмийн шударга бус үйл хэргийн төлөө тэмцэж буй төрлүүдэд нэгдэж буй хүмүүс нь өөрсдийнх нь үйл хэрэг нийгмийн бусад гишүүдэд сайн сайхан зүйл авчирч байгаа гэдэгт сэтгэл санаагаа зориулж үүгээрээ бахархаж байдаг. Иймээс сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэж буй нэг зүйл нь эрх ашиг, нэг хүсэл эрмэлзэл, нэг зорилго гэнэ.
Сонирхолын бүлэг буюу фракц хэрхэн үүсдэг вэ?
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний сургалт | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
- 2024 / 04 / 08
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото