MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
25.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
25.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
50.00%
HR Strategy | ХН стратеги
- 2025 / 03 / 10
OKR гэж юу вэ? | What is OKR ?

OKR гэж юу вэ? Орчин үед байгууллагууд амжилттай ажиллахын тулд тодорхой зорилго (Objectives) тавьж, түүнийгээ тодорхой хэмжүүрээр (Key Results) үнэлэх шаардлагатай байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй аргачлал бол OKR (Objectives and Key Results) юм.


Өөрөөр хэлбэл OKR (Objectives and Key Results) гэдэг нь байгууллага, баг болон хувь хүмүүсийн зорилгоо тодорхойлж, түүнийг хэмжих гол үр дүнгүүдийг тогтоох менежментийн аргачлал юм. Энэ аргачлалыг Intel компанийн хамтран үүсгэн байгуулагч Энди Гроув анх хөгжүүлсэн бөгөөд Google, LinkedIn, Microsoft зэрэг олон улсын томоохон компаниуд амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий.


 OKR-ийн бүтэц | OKR нь дараах хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:


 Objective (Зорилго) – Байгууллага эсвэл багийн хүрэхийг хүссэн тодорхой, урам зоригтой зорилт.

  • Томоохон зорилтыг тодорхойлно.
  • Урам зориг өгч, чиглэл заасан байх ёстой.
  • Чанарын (qualitative) шинжтэй байдаг.

Key Results (Гол үр дүнгүүд) – Зорилгод хүрснийг тодорхойлох хэмжигдэхүйц, тодорхой үр дүн.

  • Зорилгодоо хүрсэн эсэхийг хэмжих тодорхой үзүүлэлтүүд.
  • Тоон (quantitative) болон хэмжигдэхүйц байх ёстой.
  • Ихэвчлэн 3-5 гол үр дүн тодорхойлдог.

Жишээ нь:

 Зорилго: Харилцагчийн сэтгэл ханамжийг сайжруулах

  •  Гол үр дүн 1: Net Promoter Score (NPS-Бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад санал болгох магадлал)-г 50%-иар нэмэгдүүлэх 
  •  Гол үр дүн 2: Харилцагчийн санал гомдлын хариу өгөх хугацааг 24 цагаас 12 цаг болгох
  •  Гол үр дүн 3: Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаанд 90%-ийн эерэг үнэлгээ авах


OKR хэрхэн ажилладаг вэ?

OKR-ийг ихэвчлэн улирал тутам тодорхойлж, хэрэгжилтийг нь тогтмол хянадаг. Гол зарчим нь:

  •  Сорилттой байх – Зорилго нь байгууллагад өсөлт, ахиц авчрахуйц байх ёстой.
  •  Хэмжигдэхүйц байх – Гол үр дүнгүүд тодорхой тоон үзүүлэлттэй байх хэрэгтэй.
  •  Ил тод байх – Байгууллагын бүх түвшний ажилтнуудын OKR нээлттэй байх нь үр дүнтэй хэрэгжихэд тусалдаг.
  •  Уян хатан байх – Шаардлагатай үед OKR-ийг шинэчилж, зохицуулах боломжтой.


OKR-ийн ач холбогдол

  •  Байгууллагын зорилтыг тодорхой болгодог
  •  Багийн гишүүдийг нэг чиглэлд төвлөрүүлдэг
  •  Гүйцэтгэлийн үнэлгээ биш, харин стратегийн зорилгод хүрэхэд тусалдаг хэрэгсэл
  •  Байгууллагын соёлыг илүү ил тод, хариуцлагатай болгодог

 

OKR-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллагын соёлд нийцүүлэн, тогтмол хянаж, дүгнэж байх нь чухал. Дараагийн нийтлэлээрээ бид байгууллагын хүний нөөцийн удидлагад "OKR-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?" сэдвийг онцлох болно.



Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

OKR гэж юу вэ? | What is OKR ?
Хүний нөөцийн ахисан түвшний сертификат олгох сургалт | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 05
RTO бол зүгээр нэг оффисын тухай асуудал биш. Энэ бол итгэлцэл, удирдлагын философи, ажлын ирээдүйн загварын тухай асуудал юм.
Symbiotic Intelligence-н эрин үе: Энэ бол хүний оюун ухаан болон хиймэл оюун ухаан (AI) нь өрсөлдөх биш, харин хамтран, бие биеэ нөхөж хөгжих шинэ үе шат юм.
- 2025 / 08 / 30
Хүний нөөцийн менежер бүх нийтийн баярын өдрүүдэд хууль эрхзүй, ажиллах нөхцөл, уян хатан зохицуулалт, ажилтнуудын сэтгэл ханамж, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг анхаарч зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр байгууллагын бүтээмж, ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байх боломжтой.
- 2025 / 02 / 23
-2025 / 02 / 13
Хүний нөөцийн бодлого гэдэг нь байгууллагын зорилго, стратегид нийцүүлэн ажилтнуудыг удирдах, хөгжүүлэх, урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн зарчим, дүрэм журам, үйл ажиллагааны нийтлэг чиглэлийг тодорхойлсон баримт бичиг юм.
-2025 / 02 / 09
Стратегийн хүний нөөцийн менежмент (SHRM)-ийн ойлголт илүү өргөн хүрээг хамардаг бөгөөд энэ нь хүний нөөцийн удирдлагын стратеги, процессуудыг компанийн урт хугацааны амжилттай холбож, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдмэл систем юм
-2025 / 01 / 19
Роберт Л.Мэтис ба Жон Х.Жексон нарын тодорхойлсноор хүний нөөцийн төлөвлөлт гэдэг нь тухайн байгууллага зорилгоо биелүүлэхийн тулд хүний нөөцийн хэрэгцээ, хүртээмжид дүн шинжилгээ хийх, тодорхойлох үйл явц юм.
HR Фото