Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Байгууллагын сургалт (CTP)
-2013 / 01 / 30


Аливаа удирдагч хүн байгууллагынхаа зорилгоо тодорхойлсоны дараа энэ зорилгодоо хүрэхийн тулд юуг, хэнээр, яаж, хэдийд, ямар хугацаагаар хэрхэн гүйцэтгүүлэхээ сайн бодох хэрэгтэй болдог. Зорилгодоо хүрэхийн тулд удирдагч хүнээс өөрөөс нь болон гүйцэтгэгчээс асар их хүчин чармайлт гарна. Ийм үед удирдагч хүнд зайлшгүй хэрэгцээтэй чадварыг  дараах агуулга бүхий сургалтаар олгоно:


-2012 / 07 / 18

-2012 / 04 / 14
Монголын хүний нөөцийн институтээс зохион байгуулж буй “Сургалтын арга зүйгээр мэргэшүүлэх сургагч багш бэлтгэх ” бүтэн өдрийн сургалтанд байгууллагын салбар нэгжийн захирал, хүний нөөцийн албаны дарга, менежер, ажилтан, сургалт хөгжил хариуцсан менежер, заах арга зүйн арга барил эзэмших хэрэгцээ шаардлагатай болон энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүсийг урьж байна.


-2011 / 10 / 26
Талент менежмент гэдэг нь ажилтнуудын чадамжийг илрүүлж хөгжүүлэх компаниас зайлшгүй явуулах ёстой үйл ажиллагаа юм.  Байгууллагад олон тооны удирдах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүүтэйгээр цөөн тооны авъяаслаг билэгтэй (talent) ажилтан байх нь үр ашиг, бүтээмж өндөртэй байна гэсэн үзэл баримтлал дээр тулгуурлана. Талент менежмент бол удирдлагын дунд ба дээд түвшний авъяаслаг ажилтнуудад хийж байгаа хөрөнгө оруулалтыг ашиглах үйл ажиллагаа юм”. Энэхүү тодорхойлолтын “удирдлагын дунд ба дээд түвшний” гэсэн үгсийг илүүтэй анхаарах хэрэгтэй. Компанид ийм ажилтнуудын эзлэх хувийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөн хэрхэн бусдад алдахаас хамгаалах бодлого боловсруулах арга зүйн зөвлөмж, практик судалгаа, тоон үзүүлэлт дээр тулгуурлан сургалтыг явуулна.
-2011 / 10 / 12

Хамтран ажиллагсдаараа дамжуулан зорилгодоо хэрхэн “түргэн” хүрэх ур чадварыг заана. Товчоор хэлбэл коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог. Менежер зааварчилгаа өгөхийн оронд асуудаг, ингээд л гүйцээ. Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. “Коучинг” байнга л байсан, түүнийг санаанаасаа зохиогоогүй, “баруунаас оруулж ирээгүй”, зүгээр л одоо түүний цаг үе болж байна. Товчоор хэлбэл өнөөдөр өөрийн ажилтаны ур чадварыг дээшлүүлэхэд 15 хором зарцуулсанаар маргаашийн мянга, мянган өдрийн 15 хоромыг хэмнэх болно.
 
-2010 / 10 / 22
Харилцагчийн үйлчилгээний менежмент нь тухайн компанид зохион байгуулалттай арга замаар үйлчлүүлэгчийн харилцаануудаа удирдан зохион байгуулахад нь туслах арга зүй, software болон ихэвчлэн интернетийн хүчин чадалд зориулагдсан мэдээлэл үйлдвэрлэлийн нэр томъёо юм. Жишээлбэл, тухайн компани удирдлага, худалдааны ажилтнууд, үйлчилгээ хангадаг хүмүүстэй харилцаж байгаа үйлчлүүлэгчдийнхээ талаар мэдээллийн сан байгуулж болох ба магадгүй үйлчлүүлэгчдийг шууд мэдээлэлд оруулах, үйлчлүүлэгчийн хэрэгцээг бүтээгдэхүүний төлөвлөгөө болон захиалгатай тохируулах, үйлчилгээний шаардлагуудыг үйлчлүүлэгчид сануулах, өөр ямар бүтээгдэхүүн худалдан авч болохыг үйлчлүүлэгчид мэдэгдэх болон бусад олон боломжийг өөрийн компанидаа бүрдүүлэх боломжтой болох юм.
-2010 / 07 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын  төв  McDonald`s  компаний  жишээн  дээрх  ШИНЭ МОДУЛИЙГ танилцуулж байна.
Хүмүүсийг   хооронд нь холбож  зохион байгуулалтанд оруулна гэдэг бол бизнесийг  амжилтанд хүргэх хамгийн хүчирхэг арга  юм.
Тэдгээр хүмүүсийн  үзэл  бодлуудыг  нэгтгэж,  нэгдмэл зорилготой, зохион байгуулалттай болгохын  тулд  бизнес гэж  чухам  юу  гэдгийг  хялбар арга замаар  ойлгуулах юм. Энэ бол Амжилтын  томъёолол. Амжилтын томъёоллыг ашиглахын тулд  тухайн байгууллагын зорилго үйл ажиллагааг тодорхойлж чадахуйц  зөв томъёолсон  математикийн  тэмдэглэлд  зохион байгуулалтын  шинэ санаа, шийдлүүд, арга хэрэгслийг илүүтэй  ашиглах хэрэгтэй.
-2010 / 05 / 09
Хүн хоногийн 24 цагийн 3/2-ыг хамт олныхоо дунд, ажлын байран дээрээ өнгөрөөдөг. Үлдэж байгаа 16 орчин цагийн 2/1-ыг унтаж, харин 4/1-ыг ажил гэр хоёрын хооронд явж өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл гэр бүл, дотны хүмүүстэй байхаасаа даруй 2 дахин их хугацаад ажил дээрээ байдаг байна. Энэ нь хамт олон, хамтран ажиллагсадтайгаа эерэг харилцаатай байх нь чухал болохыг харуулсан өчүүхэн тооцоолол. Тэгвэл энэ удаад бид "Ажлын байран дээрх харилцааны ур чадвар" сэдвийн хүрээнд хамтын харилцааны "7 эерэг зарчим " бүхий сургалтын агуулгыг санал болгож байна.
-2009 / 11 / 23
Welcome to English speaking club
Program of English Speaking Club

12.00-12.30 Registration & Greeting
12.30-13.20 Funny Quiz By Raffles English Teacher


HR Фото