Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
Эрдмийн зөвлөл
-2012 / 11 / 13

Global Finance сэтгүүлээс 2012 оны Монголын Улсын Шилдэг банк гэсэн нэр хүндтэй шагналыг хүртсэн "Голомт банк"-ны хамт олонд "Хэрэглэгчийн үйлчилгээ" сэдэвт сургалт семинар зохион байгууллаа.
-2012 / 11 / 12
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Mongolian Human Resources Institute) Монос фарм трейд компанийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа "Бүтээмжийн хөтөлбөр"-ийн үргэлжлэл "Компанийн албадын уялдаа холбоо" сэдэвт сургалт семинараар үргэлжилж байна.
-2012 / 11 / 09


-2012 / 11 / 07
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Сэлэнгэ аймаг дахь салбарын урилгаар Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөх аймгийн боловсролын газрын удирдах ажилтнуудад "Хамтран ажиллагсдаараа дамжуулан амжилтанд хэрхэн хүрэх вэ? " сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн албан томилолтын хүрээнд дэлхийн зөн олон улсын байгууллагын тус салбар дахь нийт ажилтнуудад "Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
-2012 / 11 / 01

Моносфарм трейд компанийн удирдлагын багт "Үйл ажиллагааны төлөвлөлт болон төлөвлөгөө боловсруулах арга зүй" сэдэвт сургалт семинарыг ажилттай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд төлөвлөлт, төлөвлөлтийн бэрхшээл, төлөвлөлтийн хяналтаар практик зөвлөмжүүдийг өглөө.
-2012 / 10 / 30
Таван Богд Интернэйшнл компанийн удирдлагын баг нэгдсэн сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн /Mongolian Human Resources Institute/ -гээс "Коучинг" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. Таван Богд Интернэйшнл ХХК-нь гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнээр өөрийн улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.
-2012 / 10 / 12
Удаан хүлээлгэсэн миний талаар бүхий л мэдээллийг багтаасан цахим үнэмлэх минь гар дээр ирлээ. “Зургаа хараад цочив” хэмээн олон хүн анхааруулж байсан болохоор үнэмлэхээр авсан анхны сэтгэл дундхан. Гэхдээ л тухайн хүнийг илтгэж нэрийн хуудас болж явах учиртай бичиг баримт гэхэд арай биш ээ. Ялангуяа тэр зураг нь. Шинэчлэсэн бүртгэлд хамрагдаж, гарын хуруунууддаа цаг бүртгэгч шиг зүйлд уншуулж байхад л нэг хүүхэн “алив наашаа хар. Одоо инээгээрэй” гээд л зураг дараад байсан. Дараа нь ямар гарсан бол гээд харах гэхээр “Хүн их байна. Цаашаа бол энэ зураг та нарт ямар ч хамаагүй” гээд байгаагүй бол ядаж л "цахим үнэмлэхэн дээр тавигдах зураг шүү" гэдгийг хэн нэгэн хажуугаас шивнэсэн бол хэдэн "сөөвийсөн" үсээ дарж байгаад зургаа даруулахгүй юу. Одоо ч нэгэнтээ өнгөрсөн л дөө. Хуучин үнэмлэх хайчлаад хаячихсан. Тэгэхээр царай муутай ч гэсэн шинэ цахим үнэмлэхээ ашиглахаас өөр арга болж байна.

-2012 / 09 / 30


Хүний нөөцийн институтын дэргэдэх HUMAN CAРITAL сургалтын төв хүний нөөцийн менежерүүдэд зориулсан үндсэн сургалтын 31 дэх төгсөлт боллоо.
Сургалтанд хамрагдсан нийт залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол Хүний Нөөцийн Институт




-2012 / 09 / 14

Бид тооцож үзсэн л дээ. Өнөөдөр Монголын ажил­гүйдлийн  коэффицент  до­лоон хувьтай байна. Үүнийг олон улсын түвшинд хүргэх гэвэл 3-5 хувьд оруулах ёстой. Бид ядаж 4-5 хувь руу оруулна гэж тооцоход 220-250 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох ёстой. Эдийн засгийн боломж, нөхцөлтэйгээ уялдуулаад бид ажилтай орлоготой мон­гол хүн гэсэн томоохон хөтөлбөрийг хэ­рэгжүүлнэ. Энэхүү хө­төлбөрийн хүрээнд 150 мянган хүнийг байнгын ажлын байраар хангана гэсэн том зорилтыг өмнөө тавьж байна. Гэхдээ тал талаасаа үр дүнтэй ажиллаж чадах юм бол энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилгүйдлийн коэффицент 4,5 хувьд хүрнэ.
HR Фото