Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
HR news
-2014 / 11 / 25
Хүний нөөц хариуцсан захирлуудын дээд хэмжээний уулзалт HR Directors Summit 2014 амжилттай зохион байгууллагдлаа. Энэ удаагын дээд хэмжээний уулзалт "Туршлагаа хуваалцая, бусдаас суралцая" уриан дор зохион байгуулагдсан бөгөөд салбарын шилдэг зөвлөх мэргэжилтнүүд, тэргүүлэгч компаниудын гүйцэтгэх удирдлагуудаас гадна Герман, Австрали, Япон, БНСУ-ын экспертүүд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлгэ өрнүүллээ.Нийт илтгэгчдийн дийлэнх олонх нь гадаад зөвлөхүүд байсан нь олон улсын арга хэмжээ гэж нэрлэхэд буруудахааргүй байлаа. Арга хэмжээнд оролцогч хүний нөөц хариуцсан захиралууд арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өмнөх жилээс илүү дэвшилттэй, өндөр ач холбогдол бүхий сэдвүүд хэлэлцэгдсэн ажил хэрэгч чуулга уулзалт болж байгааг тодотгож байлаа.
-2014 / 11 / 24
Монголын Хүний Нөөцийн Институтээс улирал тутам зохион байгуулдаг удирдах ажилтнуудад зориулсан хүний нөөцийн сургалт 2014.11.10 - 11.15 өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа.
-2014 / 10 / 29
Mongolian Hr Awards 2013 шалгаруулалтын шилдэг байгууллага Макс групп хүний нөөцийн менежерүүдэдээ сургалт зохион байгууллаа
-2014 / 10 / 17
MobiCom Corporation - Карьер хөгжлийн төлөвлөлт сургалт семинар
-2014 / 09 / 11
Байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, хариуцлагатай, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурласан тэргүүний компани байх эрхэм зорилго бүхий "Уул Уурхайн Үндэсний Олборлогч" ХХК-н хамт олонд "Удирдлагын ур чадвар" сертификатын багц сургалтыг зохион байгуулж байна. Одоогоор хоёр ээлжийн суралцагчид сургалтаа амжилттай дүүргэж сертификатаа гардаж аваад байна.
-2014 / 09 / 01
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр ажилладаг “Эрдэнэс Таван Толгой” ХК -ны удирдлагын баг хамт олон "Цалин хөлс, зэрэг дэвийн тогтолцоо" -г үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллагдлаа.
-2014 / 07 / 31
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигээр бүтээн байгуулалтыг хийж Монгол улсыг барилгын салбарт тэргүүлэгч болохын төлөө залуу боловсон хүчин бэлтгэж, сургаж, дэмжиж ажиллах эрхэм зорилго бүхий Мунчулуу ХХК, Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран "Удирдах ажилтны ур чадвар" сургалтыг зохион байгууллаа.
-2014 / 07 / 21
HR Institute -ийн урилгаар БНСУ-ын Ёнсой Их Сургуулийн доктор профессор Chang Won Sup "БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМНЭХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалт 2014.07.25 нд Кемпински Хаан Палас зочид буудлын Sakura Private Meeting room-д 11:00 цагт болно. Утас: 7015-6474, 9901-4224
-2014 / 07 / 18
Монголын хүний нөөцийн инстиутийн дэргэдэх HR Club - ийн уулзалт "Шилжилт хөдөлгөөн ба тогтоон барих арга зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
HR Фото