Мэдээлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
7.85%
Үнэнч байдал
21.49%
Өрсөлдөх чадвар
18.18%
Бусадтай нийцэх байдал
19.01%
Гадагшаа чанар
1.24%
Ёс суртахуун
23.55%
Өөдрөг үзэл
8.68%
Мэдээлэл
-2011 / 12 / 31

Нэгэн он алсран холдож, нөгөө нэг нь үүд дэлдэж байна. Одож буй он олон сайхан бүгдийг бидэнд үлдээлээ. Онохдоо онож, алдахдаа алддаг хүн төрөлхтөн хэдий ч оносон олсон бүгдээ чухам энэ өдрүүддээ ярих нь зүй билээ. “ Байна байна гэвэл байгаа нэмэгддэг, үгүй үгүй гэвэл үгүй нэмэгддэг” гэдэгсэн. Шинэ оноо угтаж байгаа хүн бүр сайн сайхан болгоноо л ярих хэрэгтэй. Үг хамгаас хүчтэй ч гэдэг. Сүүлийн үед үг хамгийн хүчтэй энерги учраас сайныг ч дууддаг, саарыг ч дууддаг тухай онцлог болоод байна.

-2011 / 12 / 30

Монгол Улс туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд зарлан тунхагласны 100 жилийн түүхт өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Монгол Улсын Гадаад харил­цааны яамны 100 жилийн ойг угтаж зохиосон олон талт ажлын хүрээнд Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин хошой чин ван Гомбодоржийн Ханддоржийн хөшөө дурсгалыг нийслэлийн төв болох Чин ван Г.Ханддоржийн гэр музейн дэргэд сүндэрлүүлэн босгожээ.
-2011 / 12 / 23
Хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөц, захиргааны газрын бүх менежерүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүний нөөцийн мэргэшүүлэх үндсэн сургалтыг амжилттай дүүргэж мэргэшлийн сертификат болон "хүний нөөцийн менежер" (HR Mongolia) батламж тэмдэгээ гардан авлаа.
-2011 / 12 / 23
Hомин холдинг компанийн хүний нөөц, захиргааны газар байгууллагын хүний нөөцийн бодлого стратегийг боловсронгүй болгож, албадыг чадавхижуулах хөтөлбөрийн хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөц, захиргааны газрын бүх менежерүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүний нөөцийн мэргэшүүлэх үндсэн сургалтыг амжилттай дүүргэж мэргэшлийн сертификат болон "хүний нөөцийн менежер" (HR Mongolia) батламж тэмдэгээ гардан авлаа. Нийт номинчууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
-2011 / 12 / 22
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 128 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 12 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 126 дэхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 12 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 127 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 12 / 18


Монголын Хүний Нөөцийн Институтын сургагч багш А.Отгон Америкийн Их Сургуулийн Вашингтоны Хуулийн коллеж (American University, Washington College of Law) -ийн магистрантурт суралцахаар боллоо.
-2011 / 12 / 09
Багш нарын цалинг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатайгаар нэмэх болсон ч тэд оноос өмнө цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч холбогдох байгууллагууд нь энэ талаар шийдтэй хариу өгөөгүй байгаа юм.  Тэд шат дараатай арга хэмжээ авч ажил хаях түр хороог ч байгуулаад амжсан. Тэгвэл багш нар өчигдөр хугацаагүй ажил хаяхаар болсон тухайгаа мэдэгдсэн юм.  Тэд жагсаал, цуглаан зохион байгуулж, сануулах ажил хаялт хийж, Ерөнхийлөгчид хандсан ч нааштай хариу авахгүй нь гэж үзсэн бололтой. Тиймээс асуудлыг нь нааштайгаар шийдэх хүртэл хугацаагүй ажил хаяна гэсэн юм. . Ажил хаялт зарлахдаа  ажлын бүтэн цагаар буюу 08.00-17.00 цагийн хооронд ажил хаях аж.
HR Фото