HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2008 / 11 / 14
Ажилд орох хүртэлх үе шатууд буюу Overview (Япон, IT, ажил хайх - 2)


Интернэтээр хайж байгаа тохиолдолд ажлын байрнуудыг санал болгож байгаа уг сайтад бүртгүүлээд интернэт дэх рирекишо-гоо бас үүсгэнэ. Өмнө нь биччихсэн юм чинь хуулж тавиад зарим нэг мэдээлэл нэмж оруулаад бэлднэ. Тэгээд тухайн ажлын байранд ообоо хийхдээ ганц товч дараад л болоо. Гэхдээ зарим сайт дээр тухайн ажлын байрны хувьд онцгойлон яагаад сонгох болсон шалтгаан зэргийг нэмж оруулах хэрэг гардаг.

Харин ажилд зуучлагчаар үйлчлүүлэхэд ообоо хийх асуудлыг өмнөөс чинь хийж өгнө. Үүний тулд өмнө нь агентад өөрийгөө маш сайн илэрхийлж хэн бэ гэдгээ таниулах ёстой. Угаасаа өөрийг чинь дуудаад уулзалт хийж шалгаана. Хир зэрэг илэрхийлсэн бэ гэдгээс хамаарч нөхөр агент өөрт чинь таарсан ажлын байрнуудыг санал болгоно. Тэдгээр саналуудыг интернэтээр харж байгаад сонгохоор чинь цааш нь ообоо хийж өгнө. Материал шалгаруулалтын хариуг агентаар дамжуулж мэднэ. Цаад компаниудтай хэрхэн харилцсаныг мэдэхгүй. Ямар ч байсан таны рирекишо дээр нэмээд агент таны талаар дүгнэлт бичиж цааш нь танилцуулдаг. Ийм учир агентад өөрийгөө сайн илэрхийл гээд байгаа юм.

Материал шалгаруулах үе шат байхгүй ажлын байр ч байдаг. Шууд уулзаад ярилцаж үзээд авах ч явдал байна. Гэхдээ рирекишогүй байж болно гэсэн үг биш шүү.

Дараагийн үе шат бол 面接(mensetsu) буюу ярилцлага. 1-3 дамжлагатай байх ч ихэвчлэн 2 гэж байгаад 1 удаа болдог. Том дарга нар нь жижигтээ эсвэл хүний нөөцдөө хариуцуулчих тохиолдол элбэг. Жижигдүү компаниудын хувьд захирал нь өөрөө үзэж тарна.

1-р мэнсэцү хийхийн өмнө тест авах тохиолдол бас байна. Энэ нь олон сонголтоос нэгийг нь сонгодог ай-кү тест. Энэ тест хангалттай олон асуулттай 3 хэсэг бөгөөд тодорхой заагдсан хугацаанд (жиш 10 мин) хичнээнийг хариулж байна хэд нь зөв байна гэдгийг хэсэг бүрчилэн дүгнэдэг. Энэ тестээс гадна 適正テスト(tekisei test) гэж бас нэг тест байна. Энийг бөглүүлж авдаг компани миний хувьд ганц л таарсан. Тухайн компанид буюу ажлын байранд хувь хүнийхээ хувьд таарах эсэхийг шалгасан логик тест байдаг.

Эхний мэнсэцү-д ерөнхийдөө рирекишо-г чинь яриулж авна. Зарим нэг нь за яридаа гэнэ, зарим нь энгийн харилцан ярилцана. 2 дахь мэнсэцү дээр дээд тушаалтан ярилцана. Алс хэтийн зорилго, мөрөөдөл гэх мэт эвгүй асуултуудаар байдлыг гартаа авч өөрийн чинь жинхэнэ мөн чанарыг мэдэж шийдвэрээ гаргана. 3 дахь мэнсэцү талаар мэдэхгүй сорри.

Мэнсэцү-нүүд амжилттай болсон бол 内定(naitei) буюу цалингийн санал өгнө. Уг нь шуудангаар ирдэг гэх боловч миний хувьд дахиж дуудаж уулзаад ярилцаж байгаад гаргаж өгч байсан. Энэ саналыг авсан бол ажилд тэнцсэн гэж ойлгож болно. Найтей гаргахад таны тухайн үеийн ажил хайлтын байдлыг асуух бөгөөд өөр компанид бас амжилттай мэнсэцү өгч байгааг мэдсэнээр таны талаарх үнэлэлтэнд нөлөөлнө гэдгийг санахад илүүдэхгүй.

Дээр хэлсэнчлэн 1-ээс дээш компанид тэнцсэн бол хооронд нь уралдуулах хэрэг гарна. Гэхдээ найтей гарсанаас хойш тодорхой хугацааны дотор хариугаа өгөх шаардлагатай тул аль алинтай нь болгоомжтой харьцах хэрэгтэй. Хоёр туулай хөөж байгаад хоосон хоцров.

Ингээд шууд ажилдаа орчихно гэсэн үг биш. Бас наана нь бичиг баримт бүрдүүлэх, зарим компани эрүүл мэндийн шинжилгээ өгж ир гэх тохиолдол байна. Ажил эхлэх болоогүй буюу прожект эхэлтэл хүлээх хэрэгтэй ч гэж мэднэ. Ихэнх тохиолдолд найтей авсанаас хойш ажилаа эхэлтэл дор хаяж 2 долоо хоног шаардагдах болвуу гэж санагдсан.

Дээрх үе шатуудыг хугацааны хувьд ерөнхийлөн багцаагаар тайлбарлая.

Компанид интернэтээр ообоо хийхэд 1-7 хоног орчимийн дараа хариу ирнэ. Агентаар бол ообоо хиймээр байгаа компаниа сонгосноос хойш 4-14 хоногийн дараа агент хариуг мэдэгдэнэ.
Материал шалгаруулалтад тэнцсэн бол эхний мэнсэцү хийх хугацааг ихэвчлэн хоорондоо мэйл-ээр (зарим тохиолдолд утсаар) тохиролцож товлох бөгөөд үүнд зарцуулагдах хугацаа тэнцсэн хариу авсанаас хойш мэнсэцү хүртэл 5-14 хоног. мэнсэцү-ний хариу иртэл 3-7 хоног. Агентаар зуучлуулж байгаа тохиолдолд мэнсэцү-г агент дунд нь зохицуулж өгнө. Хариу нь арай л удаан байсан санагдаж байна.

Харин 2 дахь мэнсэцү өгөх өдрийг товлоход дээд тушаалтаны зав зайг харах учир янз бүр. Бас л нэг 7-21 хоног шаардагдана. Хариу ирээд найтей тохиролцох уулзалт хийх өдрийг товлоход бас нэг 7 хоног орчим. Ажлаа эхэлтэл мөн хэсэг хугацаа хүлээх хэрэг гарна.

Дээрхийн учир олон компанид зэрэг ообоо хийж явахгүй бол хугацаа их алдана. Ерөнхийдөө эхнээсээ амжилттай яваад ажилд ортол дор хаяж 2 сар шаардагдах байх шүү.

Гэхдээ шалгаруулалт хурдан хийх ажлын байрнууд байгаа. Эсрэгээр дараа жилээс ажил нь эхлэх ажлын байрны танилцуулга ч байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү багцаатай гэж ойлгоход болох байх.

Агентаар зуучлуулахад үнэ төлбөргүй бөгөөд сайн талууд бас байгаа. Энэ талаар дараагийн бичлэгт оруулъя.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото