HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2008 / 11 / 25
Ажил хайхад гардаг түгээмэл 20 алдаа (I)

1. Муу товч анкет. Энэхүү алга дарам цаас нь таны тухай анхны сэтгэгдлийг төрүүлдэг. Муу бичигдсэн байх тусмаа та тухайн байгууллагад ажилд орно гэж горьдсоны ч хэрэггүй.

2. Ажлыг сонингийн зараас хайх. Энэ нь үр дүн маш муутай арга юм.  Үнэн хэрэг дээрээ сонингоор дамжуулан ажлын байрны зөвхөн 10 % зар болж нийтлэгддэг. Үүнээс гадна ихэнх зарууд нь “молиго” үмхүүлсэн байдаг. Компаниуд өөрсдийгөө рекламдах гэж сонинг ашигладаг тохиолдол гардаг (хэрэв ажилтан нэмж авч байгаа бол ажил үйлс нь өөдрөг байна гэсэн үг), мөн өрсөлдөгч байгууллагынхаа талаар бизнесийн нууц мэдээлэл цуглуулах зорилгоор зар өгдөг (жишээлбэл өрсөлдөгч компаниудынхаа цалин хөлсний түвшин ямар байгааг илрүүлж болно), г.м.

3. Өөрийнхөө товч анкет-г аль нэгэн байгууллагад өгчихөөд эргэж заавал хариу хэлнэ гэж хүлээдэг. Гэвч амьдрал дээр маш цөөн тохиолдолд компаниас хариу явуулдаг байна. Хамгийн эелдэг харьцаатай хүмүүс л танаар үнэхээр бахархаж байгаа боловч өөр хүн ажилд авснаа мэдэгдэнэ. Хамгийн шилдэг арга бол хүний нөөцийн албад руу утасдаж өөрийнхөө тухай байнга сануулах явдал юм. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ойролцоогоор 60% энэ аргыг хэрэглэсэн байна.

4. Зөвхөн өөрийн танил талыг ашиглан ажил хайх. Энэ бол маш осолтой алхам юм. Таны танилууд хэзээ ч таны хүлээж байсан шиг идэвхитэйгээр таны төлөө гүйхгүй шүү дээ. Мэдээж хэрэг заримдаа тэд танд туслалгүй яахав. Гэвч зөвхөн танилдаа найдана гэдэг нь тэнэг хэрэг юм.

5. Ярилцлагын дараа хэнтэй эргэж холбоо барихаа асууж сонирходоггүй. Энэ бол маш том алдаа. Та байгууллагаас эргэж холбоо барих байлгүй гэж найдалгүйгээр ирээдүйн ажилд орох талаараа ямар хүнтэй өөрөө холбоо барих боломжтойгоо заавал асууж судлаарай.

6. Ярилцлагын дараа та хүний нөөцийн менежертэй холбоо барьж чадахгүй байгаа бол шууд аль хэлтэст ажиллах хүсэлтэй байна тэр хэлтсийн даргад нь утасдаж өөрийнхөө тухай сануулаарай.

7. Зөвхөн интернетээр дамжуулан ажил хайх.Ихэнх компаниуд өөрийнхөө сайтанд ажлын байрны тухай мэдээлэл тавьдаг ч гэсэн үүнд нэг их найдаад хэрэггүй. Америкийн компаниудын 1/3 нь резюме (товчоо)-г “хуримтлуулах” зорилгоор энэ мэдээллийг сайтандаа байлгадаг. Алдааны улмаас ажлын байрны талаархи ойролцоогоор 10% мэдээлэл тавигддаг.

8. Ярилцлагын дараа та компанид талархалын захидал илгээдэггүй. Америкт ажил горилогч тухайн компаний төлөөлөгчтэй уулзсаны дараа заавал ийм захидал ("thank you letter") явуулдаг уламжлал байдаг. Хэрэв компани энэ захидлыг хүлээн аваагүй бол таныг бизнесийн ёс зүйн талаар ямар ч ойлголтгүй хүн байна гэж үнэлдэг.

9. Компани хамгийн түрүүнд сайн ажилтнуудыг хайж олоход анхаардаг гэж та төсөөлдөг нь алдаа юм. Үнэн хэрэг дээрээ бол ямар ч компаний гол зорилго нь ашиг олох, дараа нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хамгийн дээд зэргээр хангах, гуравдугаарт пүүсийн эздийн ашиг сонирхлыг хангах явдал г.м. байдаг.

10. Таны товч анкет өнгөрсөн амьдралыг тань л харуулдаг.Та ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөн амьдрал тань ирээдүйд юу хийж бүтээж чадахыг тань нотлог.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото