HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Дасан зохицол
- 2009 / 03 / 31
xxx компанид тавтай морил
Шинээр ажилд авахаар болсон ажилтанд Хүний нөөцийн менежер ерөнхий чиглүүлэг өгч, ажилд ороход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн авч  ажилтны хувийн хэргийн хавтас нээн хавсаргах болно Доорхи материалуудыг Хүний нөөцийн менежерт өгөх шаардлагатай .Үүнд:

·         Шинээр орсон ажилтан шаардлагатай бүрдүүлж өгөх мөтериалууд Үүнд:

1.    Ажилтны дэлгэрэнгүй анкет бөглөх

2.    Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн дэвтэр

3.    Иргэний үнэмлэх

4.    Боловсролын гэрчилгээ,аттестат, диплом

5.    Курс дамжааны сертификат, мэргэжлийн үнэмлэх

6.    Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

7.    Өмнө нь ажиллаж байсан газрын ажил байдлын тодорхойлолт

8.    Эрүүл мэндийн үзлэгийн бичиг

9.    Цээж зураг 4 %

·         Даваа гаригийн Компанийн өглөөний цугларалт дээр Компанийн хамт олонд Хүний нөөцийн газар ажилтны товч СV-г танилцуулна

·         Ажилтныг ажилд авах тухай захирлын тушаал гаргана

·         xxxxx-ын Хөдөлмөрийн дотоод дүрэм, журам болон бусад холбогдох дүрэм журамтай дэлгэрэнгүй танилцуулах, сургалтыг Хүний нөөцийн Сургалт хөгжлийн менежер явуулна.

·         Компанийн төв албан байртай буюу xxx-ын газар, алба нэгжүүдтэй ХНМенежер танилцуулна.

·         Захиргааны алба шинэ ажилтанд шаардлагатай бусад үйлчилгээ үзүүлнэ.Тухайлбал:

1.     Өрөө тасалгаа, ширээ сандал, комьюптер, утас зэрэг ажиллах орчинг бэлтгэж өгөх

2.     Нэрийн хуудас хэвлүүлэх

3.     Ажлын үнэмлэх олгох

4.     Цагаа бүртгүүлэх процессийг тайлбарлах

·         Захиргааны алба нь ажилтан  xxxx-ын  дүрэм журмыг биелүүлж ажиллаж байгаад хяналт тавьж ажиллана.

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 30
Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
- 2021 / 07 / 21
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
- 2021 / 07 / 19
-2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
HR Фото