Мэдээлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.51%
Үнэнч байдал
17.51%
Өрсөлдөх чадвар
20.77%
Бусадтай нийцэх байдал
23.67%
Гадагшаа чанар
0.97%
Ёс суртахуун
20.77%
Өөдрөг үзэл
5.80%
HR news
- 2011 / 03 / 23
Японыг сэргээн босгоход 5 жил шаардагдана
МОСКВА. /РИА Новости/. Япон улс гуравдугаар сарын 11-нд зүүн хойд  нутагтаа болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгийг даван туулахад наад тал  нь таван жил болон 180 тэрбум доллар шаардагдана гэж шинжээчид  мэдээлснийг Ройтер агентлаг уламжилжээ. Урьд нь мэргэжилтнүүд хамаагүй бага буюу 60 тэрбум орчим доллар  шаардагдана гэж үзэж байсан боловч, эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд  гуравдугаарт ордог улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн уршиг бодож  байснаас их болох нь өдрөөс өдөрт улам тодорхой болж байна.


Дотоод өр асар ихтэй тус улс байгалийн гамшигт сүйдсэн дэд бүтцээ, тодруулбал, зам, гүүр, төмөр замаас эхлээд эрчим хүчний сүлжээ, далайн боомтуудаа сэргээн засахад багагүй хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй болж байна. Зарим шинжээч байгалийн гамшгийн дараах сэргээн босголтыг тус улсад дайны дараа хийсэн бүтээн байгуулалтын цар хэмжээтэй дүйцүүлсэн байна.
Шинжээчдийн тооцоолсноор, эхлээд газар хөдлөл, дараа нь их сүйтгэл дагуулсан цунами ул мөрийг арилгахад тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг гурван хувьтай тэнцэх хэмжээний буюу 180 тэрбум орчим доллар зарцуулах хэрэгтэй болно. Гэхдээ энэ бол урьдчилсан дүн болохыг Дэлхийн банкны төлөөлөгч Адхас Жха тэмдэглэсэн байна. Гэхдээ л байгалийн гамшгаас Японд учирсан санхүүгийн хохирлын хэмжээ 1995 онд тус улсын Кобе хотноо хүчтэй газар хөдлөлтийн уршгийг давна гэж шинжээчдийн дийлэнх нь итгэлтэй байгаа юм. Тэгэхэд байгалийн гамшиг Японы эдийн засагт 159 тэрбум еврогийн хохирол учруулсныг олон улсын чансааны Standard & Poor’s агентлаг тооцоолсон билээ.
Харин Японы эрх баригчид учирсан хохирлын барагцаалсан тооцоог хараахан зарлаагүй байна.
Байгалийн гамшгаас хамгийн их хохирол амссан Ивате, Мияги, Фүкүшима, Ибараки мужид Японы ДНБ-ий зургаан хувь нь ногддог байжээ. Эдгээр мужид олон аж үйлдвэр, тэрчлэн далайн боомтууд төвлөрдөг байна.
Тэдгээрээс зүүн хойд эрэг орчмын хамгийн том Сендай боомтыг цунами сүйтгэжээ. Өөр гурван боомт их хохирол амссан бөгөөд нэлээд хэдэн сар хөлөг онгоц хүлээж авах боломжгүй болсон байна.
Хоногт 1,4 сая торх нефть боловсруулах хүчин чадалтай зургаан үйлдвэр гал түймэр гарсны улмаас хаагджээ. Ган цувих үйлдвэр их хохирол амссан байна. Ивате муж дахь Nippon Steel Corp үйлдвэр хэд хэдэн цех нь усанд автсан учир үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Ибараки муж дахь Sumitomo Metal Industries Ltd үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больсон байна.
Олон компани эрчим хүчний хомсдолоос болоод үйл ажиллагаагаа зогсоожээ. Тухайлбал, Сони корцораци нэлээд хэдэн үйлдвэрийнхээ конвейерыг зогсоосон байна. Тошиба компани ч тийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Автомашин үйлдвэрлэгч бүх компани, тэдгээрийн дотор, дэлхийн томоохон компаниудын нэг Тойота мотор корпораци дотоодын үйлдвэрүүдийнхээ ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон байна.
Дашрамд хэлэхэд, Японы бизнесийнхэн өөрсдийн хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болж байна. Учир нь тус улсын эрх баригчдад илүү яаралтай хэрэгжүүлэх зорилт байгаа юм. Үүний сацуу байдал нь нэлээд хүндхэн байгаа Фүкүшимагийн атомын цахилгааны станцын аюулгүй байдлыг хангахаас гадна гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүнс, эм бэлдмэл, түлш болон нэн түрүүнд шаардлагатай эд зүйлсийг хүргэхийн тулд зам, гүүрээ сэргээн засах нь одоо чухал байна. Энэ үйл явцад наад тал нь гурван сарын хугацаа шаардагдана гэж J.P. Morgan Securities компанийн шинжээчид тооцоолжээ.
З.Амгалан
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 11 / 01
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
БНСУ ба Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
- 2020 / 10 / 14
Монголын Хүний Нөөцийн Институт "Нотолгоо, оношлогоонд суурилсан зөвлөх үйлчилгээ" - г Монголд анх удаа санал болгож байна.
- 2020 / 10 / 13
-2020 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн зайны сургалтын бүртгэл явагдаж байна.
-2020 / 10 / 12
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
-2020 / 10 / 09
Монголын Хүний Нөөцийн Институт нийгмийн хариуцлагын хүрээнд хүний нөөцийн удирдлагаар суралцах ЧИН ХҮСЭЛ бүхий 100 ЗАЛУУСЫГ Хүний нөөцийн мэргэжилтнээр бэлтгэх 100% ТЭТГЭЛЭГ Үнэ төлбөргүй хөтөлбөрөө зарлаж байна.
HR Фото