Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI)-ээс Нуган ХХК-ийн ажилтнуудад зориулан “Стресс менежмент ба ажил, амьдралын тэнцвэр” сургалт зохион байгууллаа. Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд стрессийг удирдах мэдлэг, мэдээллийг олгох зорилго бүхий хөтөлбөр юм.
Сургалтын зорилго - Оролцогчдод стресс ажлын гүйцэтгэл, анхаарал төвлөрөл, харилцаа болон хувийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг ойлгуулж, стресс үүсгэгчийг таних, тохирох удирдах арга сонгох мэдлэг, дадал олгохыг зорилоо. Мөн эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих өдөр тутмын дадлыг төлөвшүүлэх дадалд суралцав.
Сургалтын агуулга - Сургалтын үеэр оролцогчид стресс үүсгэсэн нөхцөл байдлыг тухайн хүний бодол, үнэлгээ, бие махбодын болон зан үйлийн дохио, улмаар хамт олон болон гэр бүлд үзүүлэх нөлөөтэй нь холбон шинжиллээ. Энэ хүрээнд ажлын бодит жишээн дээр стрессийн шалтгаан ба үр дагаврыг тодорхойлж, өөрчилж болох дараагийн алхмыг хэлэлцэв.
Мөн стресс мэдрэгдсэн үед түр зогсож амьсгалаа ажиглах, мэдрэмжээ нэрлэх, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дараагийн алхмаа сонгох аргуудыг дадлагажууллаа. Ажлын ачааллаа эрэмбэлэх, хугацаа ба хүлээлтийг тодруулах, шаардлагатай үед тусламж хүсэх, богино завсарлага авч сэргэх зэрэг ажлын байранд хэрэглэх арга барилыг авч үзсэн.
Ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих хүрээнд анхаарал төвлөрүүлэх дасгал, хөдөлгөөн, амралт, нойр болон бусад эрүүл дадлын ач холбогдлыг хэлэлцэв.
МХНИ нь байгууллагын онцлог, ажилтнуудын хэрэгцээнд нийцсэн сургалтыг практик дасгал, ажлын байранд хэрэглэх арга барилтай уялдуулан зохион байгуулдаг.
Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




