Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
18.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
18.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
13.33%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
16.67%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
15.00%
HR news
- 2026 / 11 / 14
МХНИ CAREER CONNECT–ASIA 2026-Д МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧДЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦЛОО
МОНГОЛ

АНУ-ын Хавайд болсон арга хэмжээнд олон улсад суралцсан монгол залууст эх орондоо ажиллах боломжийг танилцууллаа. Үүнтэй зэрэгцэн TalentBridge by MHRI үйлчилгээ албан ёсоор эхэллээ.

Монголын Хүний Нөөцийн Институт (МХНИ) 2026 оны аравдугаар сард АНУ-ын Хавайд болсон Career Connect–Asia 2026 арга хэмжээнд төлөөлөгчөө илгээж, гишүүн болон дэмжигч байгууллагуудынхаа ажлын байр, дадлага, карьерын боломжийг танилцууллаа.

Career Connect–Asia 2026 дахь МХНИ-ийн төлөөлөл | MHRI delegation at Career Connect–Asia 2026

Career Connect–Asia 2026 · BYU–Hawaii, Хавай

Арга хэмжээний тухай

Career Connect–Asia-г Brigham Young University–Hawaii (BYU–Hawaii)-ийн Career Services (Карьерын үйлчилгээний алба) зохион байгуулдаг. Энэ нь оюутан, төгсөгчдийг Азийн ажил олгогчидтой холбодог арга хэмжээ юм. Олон улсад боловсрол эзэмшсэн залуусыг бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлтэй холбож, ажил эрхлэлт, дадлага, мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьдог.

Хөтөлбөрийн хүрээнд карьерын үзэсгэлэн, ажил олгогчтой хийх ганцаарчилсан ярилцлага, танилцах уулзалт, төгсөгчдийн сүлжээний арга хэмжээнүүд боллоо.

МХНИ-ийн оролцоо

МХНИ-ийн төлөөлөл АНУ-д суралцаж төгссөн болон удахгүй төгсөх монгол залууст эх орондоо ажиллаж, хөгжих боломжийг танилцууллаа. Дэлхийд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа Монголдоо зориулахыг залуусдаа уриаллаа.

TalentBridge by MHRI эхэллээ

Энэ арга хэмжээнээс TalentBridge by MHRI гараагаа эхэлж байна. TalentBridge нь гадаадад суралцаж буй болон төгссөн монгол залуус, мэргэжилтнүүдийг Монголын ажил олгогчидтой холбож, ажлын байр, дадлага, залуу мэргэжилтэн хөгжүүлэх хөтөлбөр болон карьерын бусад боломжид хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.

Үүсгэн байгуулагч түншүүд (Founding Partners)

  • Голомт банк
  • GREEN GROUP
  • MAX GROUP
  • Инфосистемс ХХК

Олон улсад боловсрол эзэмшсэн залуусын мэдлэг, ур чадварыг Монголын байгууллагуудын өсөлт хөгжилтэй холбох энэ санаачилгад нэгдсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

Монголд ажиллаж, хөгжих хүсэлтэй залуус болон олон улсын боловсрол, туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдохыг хүсэж буй ажил олгогчдыг TalentBridge сүлжээнд нэгдэхийг урьж байна.

TalentBridge-д нэгдэх

Дэлхийд суралцъя. Монголдоо ихийг бүтээе.


ENGLISH

MHRI at Career Connect–Asia 2026: Representing Mongolian Employers in Hawaii

At the event in Hawaii, MHRI introduced career opportunities in Mongolia to internationally educated young Mongolians, and launched TalentBridge by MHRI.

In October 2026, the Mongolian Human Resources Institute (MHRI) sent a delegation to Career Connect–Asia 2026 in Hawaii, USA. The delegation presented job openings, internships and career opportunities from MHRI's member and partner organizations.

About the event

Career Connect–Asia is organized by Career Services at Brigham Young University–Hawaii (BYU–Hawaii). It connects students and alumni with employers across Asia, helping internationally educated young people enter regional labor markets and expanding opportunities for employment, internships and professional collaboration.

The program included a career fair, one-on-one employer interviews, networking meetings and alumni network events.

MHRI's participation

The MHRI delegation presented the opportunity to work and grow in Mongolia to Mongolian students who have graduated, or are about to graduate, from US universities. It invited them to bring the knowledge and skills they gained abroad home and put them to work in Mongolia.

TalentBridge by MHRI begins

TalentBridge by MHRI began at this event. It connects Mongolians studying or graduated abroad, and young professionals, with employers in Mongolia. It supports access to jobs, internships, young professional development programs and other career opportunities.

Founding Partners

  • Golomt Bank
  • GREEN GROUP
  • MAX GROUP
  • Infosystems LLC

We thank our partner organizations for joining this initiative, which links the knowledge and skills of internationally educated young people with the growth of Mongolian organizations.

We invite young people who want to work and grow in Mongolia, and employers who want to reach professionals with international education and experience, to join the TalentBridge network.

Join TalentBridge

Learn from the world. Build big in Mongolia.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 11 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын EIP 2026 Korea хөтөлбөрийн хүрээнд МХНИ-ийн захирал, БНСУ-ын Мёнжи их сургуулийн зочин профессор нар хамтран сургалт явууллаа.
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох олон улсын Executive Learning хөтөлбөр БНСУ-ын Инчон, Сөүл хотод зохион байгуулагдана.
- 2026 / 10 / 30
Монголын Хүний Нөөцийн Институтийн TalentBridge хөтөлбөр АНУ-ын Хавай дахь BYU–Hawaii-ийн Career Connect – Asia 2026 арга хэмжээнээс гараагаа эхэллээ.
- 2026 / 10 / 30
-2026 / 10 / 11
Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд өөрийгөө зохицуулах арга барил эзэмшихэд чиглэв.
-2026 / 10 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
-2026 / 09 / 06
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
HR Фото