Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно. МХНИ-ийн төлөөлөл 2026 оны аравдугаар сарын 18–23-ны өдрүүдэд АНУ-ын Хавайд ажиллана.Энэ удаа МХНИ гишүүн болон дэмжигч байгууллагуудаа төлөөлөн оролцож, байгууллагуудын ажлын байр, карьерын боломжийг гадаадад суралцаж буй монгол оюутан, төгсөгчдөд танилцуулна. Ингэснээр ажил олгогч байгууллагууд болон олон улсад суралцаж буй монгол залуусын хоорондын холбоог өргөжүүлэх боломж бүрдэнэ.Тус арга хэмжээнд байгууллагаа төлөөлүүлэн оролцуулах, ажлын байр болон карьерын боломжоо танилцуулах сонирхолтой байгууллагуудын хамтын оролцоо нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг МХНИ-тай холбогдон авна уу.
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




