Мэдээлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
7.84%
Үнэнч байдал
22.22%
Өрсөлдөх чадвар
17.97%
Бусадтай нийцэх байдал
19.28%
Гадагшаа чанар
1.31%
Ёс суртахуун
23.86%
Өөдрөг үзэл
7.52%
HR news
- 2011 / 12 / 30
Сайхан энергиэр дүүрэн үгээр нэгэндээ мэндчилье
Нэгэн он алсран холдож, нөгөө нэг нь үүд дэлдэж байна. Одож буй он олон сайхан бүгдийг бидэнд үлдээлээ. Онохдоо онож, алдахдаа алддаг хүн төрөлхтөн хэдий ч оносон олсон бүгдээ чухам энэ өдрүүддээ ярих нь зүй билээ. “ Байна байна гэвэл байгаа нэмэгддэг, үгүй үгүй гэвэл үгүй нэмэгддэг” гэдэгсэн. Шинэ оноо угтаж байгаа хүн бүр сайн сайхан болгоноо л ярих хэрэгтэй. Үг хамгаас хүчтэй ч гэдэг. Сүүлийн үед үг хамгийн хүчтэй энерги учраас сайныг ч дууддаг, саарыг ч дууддаг тухай онцлог болоод байна.

Тэгэхээр хоёр он солигдож байгаа энэ өдрүүдэд хамгийн сайхан үгийг нэгэндээ  хэлж, хамгийн ихээр баярлаж явдгаа бусаддаа илчлээсэй. Хамгийн хүчтэй үгэн сумыг хамгийн сайхан энергиэр цэнэглээд нэгэндээ илгээгээсэй.
Нэгэндээ баярлаж байгаа сэтгэлээ нээхээс гадна төрүүлж өсгөсөн ижий, аавдаа бас өөртөө баярлалаа гээд хэлж нэг үзээрэй. Хүн гэдэг амьтан өөртөө баярлаж байгаагаа, өөрийгөө хайрлаж байгаагаа чангаар хэлэх нь ховор. Өрөөлийг хайрлаж байгаагаа илэрхийлдэг шигээ өөртөө ч чангаар хэлбэл амжилт бүтээлийг энэ биедээ дуудаж, зөв үйлд бэлдэж чадна. Ирж буй он энэ Монгол орны минь хувьд өндрөөс өндөр, гүнээс гүн агуу амжилтын жил болох болтугай. Сайхан энергиэр цэнэглэсэн үгэн мэндчилгээг баярын мэнд болгон нэгэндээ илгээе.

Э.Энэрэл

Эх сурвалж: Өдрийн сонин
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 06 / 07
(HRM Online) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн зайны сургалт юм
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
- 2020 / 06 / 04
Excellence service хөтөлбөрийн хүрээнд "Хамт олны эерэг хандлага ба өөрчлөлтийн үе шатууд" агуулгаар сургалт зохион байгууллаа.
- 2020 / 05 / 17
-2020 / 05 / 12
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь сургалтын агуулгыг санал болгож байна.
-2020 / 05 / 08
2020.06.08 - Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын BCHRM (level B) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн сургалт юм.
-2020 / 05 / 05
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) хөтөлбөр
HR Фото