Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.38%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.69%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.87%
Ажлын цагийг зөв төлөвлөх
16.01%
Эрдмийн зөвлөл
- 2012 / 05 / 13
Сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж магадгүй
Түүний ярьснаар экс Ерөнхий сайд Гордон Брауны ажлын байрыг авч үлдэх нэгдсэн бодлого нь хямралын үед дууссан цагт зогсоож, шинэчлэх ёстой байсан аж. 2008 оны дэлхийн банк санхүүгийн хямралын үед дэлхий дахинд 25 сая хүн ажилгүй хоцорсон. Харин Их Британид нэг сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна.

 Мервюн Кинг “Одоо ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Эрх баригчид ажлын байрыг дэмжсэн шинэ бодлого хэрэгжүүлэхгүй бол нэг сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих юм. Үүнд банкны сектор ихээхэн өртөнө” гэжээ.
Дашрамд дуулгахад, Евростат байгууллагын гаргасан ээлжит тайланд өгүүлснээр евро бүсийн 17 орны ажилгүйдлийн түвшин 10.9 хувь хүрснээр 1999 оноос хойш үзүүлээгүй анти-амжилтаар тэмдэглэгдэв. Италид сүүлийн 12 жилийн турш ажилгүйдлийн түвшин 9.8 хувьд хүрч байгаагүй юм. Харин Германд өнгөрсөн сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.8 хувьд хүрчээ. Хоёрдугаар сард тус улсад энэхүү үзүүлэлт 6.7 хувьтай байсан аж. Германд одоо 2.87 сая хүн ажилгүй байна.

Европын холбооны Их Британи, Дани улсад ажилгүйдэл 10.2 хувьтай байгаа аж. Харин Испанийн ажилгүйчүүд нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн сард тус улсад ажилгүйдлийн түвшин 24.4 хувиар өсчээ. Сүүлийн найман сарын турш ийнхүү өсч байгаа юм. Одоо Испанид ажилгүй 5.6 сая иргэн байна.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

Эх сурвалж: Тайм.мн


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 03 / 18

BSB Service LLC -ийн удирдлагын баг хамт олонд "Удирдагчийн ур чадвар" сэдвийн хүрээнд сургалт семинар амжилттай зохион байгууллаа. Сургалтанд идэвхитэй оролцсон бүтээлч залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.


2003 оноос бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэсэн салбартаа тэргүүлэгч  "Байгууламж-Од" компани "Хамт олноороо дамжуулан хэрхэн амжилтанд хүрэх вэ?" сэдэвт сургалт семинарыг нийт ажилтнууддаа Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Mongolian Human Resources Institute)-тэй хамтран зохион байгууллаа. 
- 2013 / 03 / 10
МобиКом Корпорацийн захиалгаар хэрэгжүүлж буй "Management & Leadership" удирдах ажилтнуудад зориулсан хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Уг хөтөлбөр нь байгууллагын өсөх ирээдүй бүхий шилдэг мэргэжилтнүүдийн карьер хөгжлийн хөтөлбөрт нь чиглүүлэг өгч, чадавхижуулах хөтөлбөр юм. 
- 2013 / 03 / 03
-2013 / 03 / 03
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Mongolian Human Resources Institute) RETAIL MANAGEMENT хөтөлбөрийн хүрээнд Монос Фарм Трейд компани дээр худалдааны менежментийн урт хугацааны төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний сургалт семинарыг "Борлуулагчийн ур чадвар ба орчин үеийн борлуулалтын ажилтаны үүргүүдийн онцлог" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
-2013 / 03 / 01

Тамхины хяналтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжихтэй холбоотойгоор Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээрх хэвлэх анхааруулга, тайлбар, Тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдгийн загварыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаар тушаалаар баталсан байна.
-2013 / 02 / 20

Монголын Хүний Нөөцийн Институтээс БИГҮРҮ компани дээр “Ажиллах хүчний ур чадвар”-ын хөтөлбөр буюу Workforce Skill Training (WST) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү WST хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинэ ажилтнуудыг байгууллага, хамт олонтой дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтны ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо юм.
HR Фото