Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Хүний нөөцийн стратеги
- 2013 / 04 / 23
Бизнесийг хүний нөөцийн менежментээр дэмжиж ажиллах чиг хандлага

Бизнесийн ертөнц хэдий чинээ нарийн төвөгтэй, өөрчлөмтгий байх тусам ажлын утга учрыг илүү нарийн шинжлэх ухаанч орчинд зохион байгуулахад оршино. Компанид хэн нэгэн хүн шинэ зүйлийг сурч бусад нь  тушаалыг биелүүлдэг байсан цаг улиран оджээ.  Хүмүүсийг ажил хэрэгтээ бие сэтгэлээ зориулдаг, тэдний ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хөгжүүлэх талаар анхаарч чадсан, тэр арга, аргачлалыг илүү түлхүү хэвшүүлсэн тийм байгууллага л амжилтанд хүрч чадна.
Байгууллага өнөөгийн нийгэмд ашигтай ажиллахын тулд хүний нөөцийн менежментийг хэвшүүлэх  үүднээс  түүнд суралцах чадвартай байх ёстой.
Бизнес бол ямар нэгэн системийг илэрхийлж байдаг бөгөөд түүнд харагдахгүй харилцан хамаарлууд байдаг.Байгууллагын шинж чанар нь цуцашгүй суралцах, байнга боловсорч байх явдал байдаг. Хүний нөөцийн менежмент нь дээрхи хандлагад суурилж байгууллагын хувь хүний ур чадварыг  хөгжүүлэх, хүмүүсийн хүч чадлыг төвлөрүүлснээр бүтээмжийг бий болгож ашгийг олоход чиглэгдэж байдаг.

Ажилтан ба байгууллага  хоёрын хоорондын харилцан үнэнч байх чадвар нь байгууллагын  уур амьсгалыг тодорхойлдог  хамгийн сонирхолтой асуудал юм.     
 Олон зуун жилийн туршид байгууллагыг зоригжуулж байсан зүйл нь итгэл байсан. Бодит амжилтанд хүрсэн компаниуд өөр хоорондоо адилгүй боловч тэд бүгдээрээ хүмүүсийг нэгдмэл үйл хэргийн үзэл санаа, нэг хувь заяаны мэдрэмж дээр нэгтгэж чадсанд оршдог. Гэвч олон удирдагчид байгууллагыг зоригжуулах чадвар бүхий итгэл, зорилгыг  нийтийн хүртээл болгож чадахгүй өөрийнхөө  хувийн зорилгод чиглүүлж ирсэн байдаг.
Олон байгууллагад хувь хүний зорилгыг байгууллагын ирээдүйн зорилго болгох чухал чадвар дутагддаг. Иймээс  байгууллагын хөгжилд хүний нөөцийн менежментийг зөв байршуулж, түүнийг дэмжиж хамтарч ажиллах,  ажил хэрэгтээ чин үнэнч байхад нь түлхэц өгөх  “хүний нөөцийн ирээдүйн  дүр зураг”-ийг харагдахуйц болгох нь байгууллагын тулгамдсан асуудлын нэг болж байна.
Амьд байгууллага бол амьдарч, ажиллаж байгаа орчиндоо бодитоор чухам юу хийхийг  хүмүүст байнга нээж, ойлгуулж  байдаг.
Тиймээс “Хүний нөөцийн менежементээр суралцаж буй байгууллага” гэсэн  үндсэн утга санаа орчин үед шинэлэг байдлаар гарч ирж байна.
Ихэнх байгууллага хүний нөөцийн менежментээр муу суралцдаг нь тохиолдолын зүйл биш юм. Түүнийг хэрхэн байгуулж, түүнийг яаж удирдаж, ажиллагсдын албан тушаалын үүрэг хариуцлага, эрх мэдэл хэрхэн тодорхойлогдсон, зөвхөн ажлын байран дээрээ төдийгүй ер нь  бид хэрхэн бодож, харилцан ажиллаж заншсан зэрэг нь хүний нөөцийн менежментийг  хэрэгжүүлэхэд  саад учруулдаг байна.
Байгууллага доор дурьдсан  шалтгааны улмаас хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлж суралцаж чаддаггүй ажээ. Үүнд:
Хүмүүс өөрсдийгөө ажилтайгаа адилтгаж үздэг бөгөөд тэд өөрсдийнх нь үйл ажиллагаа бусдад, бусдын байр байдалд хэрхэн нөлөөлөхийг хардаггүй.
Тийм учраас асуудал гарч ирэнгүүт бие биенийгээ буруутгаж эхэлдэг. Дайсан нь өөр нэгэн тоглогч, тэр ч байтугай хэрэглэгч, худалдан авагч нь болдог.
Хүнд асуудал тулгарсан үед менежерүүд хуурамч “идэвхтэй байрлал”-ыг эзлэхийг хичээдэг. Ингэснээр тэд байдлыг улам муутгадаг. Жинхэнэ идэвхтэй байдал нь өөрийн хувийн асуудлуудад оруулж буй өөрийн хувь хөдөлгөөнд анхаарлаа хандуулж сурах хэрэгтэй.
Байгууллагууд өөрийнхөө өнгөрсөн түүхэн амжилтан дээр тулгуурлан хүний нөөцийн менежментийг зөв хэвшүүлж хэрэгжүүлэх онцлог, аргачлалаа судлан хэрэгжүүлэх нь  байгууллагын хүний нөөцийн менежментийн өнөөгийн хөгжлийн чиг хандлагын тулгамдсан асуудал болж байна.

МХНИ-ийн зөвлөх багш:  Г. Нацагдорж
HUMAN CAPITAL сэтгүүл


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 08 / 22
Ийм нэртэй цомог худалдаанд гарч нээлтээ хийж байгаа бололтой. Сурталчилгаа нь тасралтгүй гарч бас олны танил хүмүүс “Сонголт” гэдэг үгийн талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байна.

Сонголт – Энэ үгнээс дараах бодол төрсөнөө та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Ажилд орох процессын үед “Сонгон шалгаруулалт” гэдэг нэр томъёо өргөн хэрэглэгддэг. Мэдээж энэ нь ажилд орох сонирхолтой байгаа хүмүүсээс хамгийн сайныг нь шилж сонгох тухай асуудал.

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр цалин хөлс нэмэх тухай асуудал байнга л яригдах боллоо. Манай салбар, миний ажил “би“ хамгийн чухал нь тул миний цалинг нэмэх учиртай хэмээн хэн бүхэн “Ардчилал” хэмээх зүйлийн буянаар өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Хэн хүний, тэр тусмаа Монгол хүний цалин хөлс нэмэгдэж байвал түүнээс сайхан зүйл юу байх вэ? Тэгэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй анхаарах шаардлагатай болоод байна. Энэ бол ажлын бүтээмж. Хүний нөөцийн салбарын зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд үүнийг хэлэх үүрэгтэй гэж үзэж хэвлэн нийтэлж, ухуулан сэнхрүүлэх авъяас билигт маруухан ч анх удаагаа л чармайн бичиж байгааг минь ойлгоно буй за. Учир шалтгааныг тайлбарлахаас өмнө цалин хөлс гэж юу болохыг тодорхойлъё.

- 2012 / 07 / 05
Асар том байгууллагыг удирдан ажиллуулахын тулд байгууллагын бүтэц болон хүнийн нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүйгээр амжилтанд хүрэхгүй билээ.
Байгууллагын хүний нөөцийн бодлогын гол үзэл санаа нь Женерал Электрикийн бүх хүмүүс шилдэг байх ёстой гэсэн үзэл юм. Шилдэг байна гэдэг нь бүтээлч, эрч хүчтэй, хариуцлагатай байхыг хэлнэ.Тиймээс хүн бүхэнд ижил байдлаар цалин тогтоох, урамшуулах аргыг бус хийсэн бүтээсэн, чадвар мэдлэг, эрч хүч, бүтээлч байдлаар нь ялгавартай хандаж илүү сайжирч, ур чадвараа дээшлүүлэхэд нь түлхэц өгөх стратегийг баримталдаг.
- 2012 / 06 / 10
HR Фото