Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Хүний нөөцийн стратеги
- 2012 / 07 / 05
Бүтээмжид суурилсан бизнесийн хөгжил
Энэ нь аливаа байгууллагад хийж гүйцэтгэсэн ажлынх нь төлөө ажилтанд олгож байгаа /ихэвчлэн мөнгөн хэлбэрээр олгогддог/ төлбөр юм. Гүйцэтгэсэн ажлынх нь төлөө гэсэн үгийг сайтар анхаараарай. Гүйцэтгэл сайн байна гэдэг компани ашигтай байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл компани ашигтай ажиллаж байж ажилтнуудынхаа цалинг олгодог. Төлөвлөгөөнөөсөө илүү үр ашигтай ажилласнаар цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой болдог нь бодит асуудал. Эндээс дараахь логик-ыг  анхаарах хэрэгтэй. Гүйцэтгэл сайтай өндөр бүтээмж бүхий ажилтан удирдлагадаа цалингаа нэмүүлэх тухай тойруулж, бөөрөнхийлөлгүй, санаа зоволтгүй шууд хэлэх эрхтэй. Харин хангалттай хөдөлмөрийн хөлс олгож буй компани эргэлзэх зүйлгүйгээр ажлын бүтээмж, гүйцэтгэл шаардах эрхтэй. Ажилтан, ажил олгогчийн дээр дурьдсан эрхийн аль нь эхэнд эдлэгдэхийг цалин хөлсийг ямар эх үүсвэрээр тавьж олгодгыг хэлэхэд хангалттай юм.

Компани ашигтай ажиллаж байж л  цалин, хөлсөө нэмэгдүүлэх боломжтой. Харин бүтээмжгүй, гүйцэтгэлгүй байж цалин хөлс нэмэхийг шаардах нь “тариа тариагүй байж ургац хураах”-ыг хүссэнээс өөрцгүй зүйл. Ажилтныг бүтээмжтэй байлгах нь удирдлагуудын үүрэг байж болно. Гэхдээ Монголын нийгмийн хандлага сайн удирдлагыг ч шантраахуйц байна. Өглөө 09:00 цагт ажил эхэлнэ гэж дотоод журамдаа заасан байх боловч 09:00 цагт ажилдаа цуглахыг хэвийн үзэгдэл гэж үзнэ. Угтаа “эхлэх” ба “цуглах” хооронд агуулгын алд дэлэм зөрүү байх юм. 09:00-д хаалгаар орж ирсэнч 09:30-д  ажил эхлэж 18:00-д хаалгаар гарах боловч 17:30-д хийж байсан ажлаа зогсоох гэх мэтчилэн алхам тутамд цагийн хорогдол бүтээмжийн уналт биднийг хүрээлж байна.

Harvard business Review сэтгүүлд дурдсанаар хөгжингүй орнуудын хөдөлмөрийн бүтээмжийг хөгжиж буй улс орны /Монгол г.м/ бүтээмжтэй харьцуулбал 4 дахин их байна гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Бид ажлын найман цагийнхаа 1/4 буюу хоёрхон цагт л үр бүтээлтэй ажиллаж байна гэсэн үг. Яг үнэн байна гэж хэлэхгүй ч бараг л үнэн харьцуулалт. 25%-ийн ашигт үйлийн коэффиценттэй  ажиллаж байхад нь 250$ /дунджаар/ хөдөлмөрийн хөлс өгч чадаж байгаа юм чинь дөрөв дахин их гүйцэтгэлтэй ажилтанд 1000$ цалин өгөх нь эздүүдэд “асуудал биш” гэдэгт итгэлтэй байна.

Харин нийгмийн бүтээмж хийх хүсэл тэмүүлэлд хэт халамжийн тогтолцоо, уул уурхайг шүтсэн “баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг дэмжсэн суртал ухуулга нь хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний бүтээмжинд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж байна. Угтаа бид нийгмийн “ХАЛАМЖ” - хөдөлмөрийн яамтай бус “ХӨДӨЛМӨР” – нийгмийн халамжийн яамтай баймаар байна. Бидний бүтээхийг хүсэж ажиллаж амьдарч байгаа нийгэмд хэн илүү хөдөлмөрлөсөн, хэн илүү хичээнгүй байсан, хэн илүү бүтээлч оюунлаг байсан нь сайн сайхан амгалан тайван хангалуун амьдрах боломжийг олгодог. Бид 90 онд КАПИТАЛИСТ эдийн засгийн тогтолцоонд шилжсэн /Нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлгээний хандлагад гэнэтийн цохилт өгөхгүйн тулд 20 жил ЗЗЭЗ гэсэн урт үгийг ашигласан болохоос биш /. Харин өдгөө хоёр арван хангалттай өнгөрчихөөд байхад КАПИТАЛИЗМ-ыг хөрөнгөтний нийгэм, муусайн хөрөнгөтнүүд хэмээн хөдөлмөрлөж бүтээж байгаа нэгнээ ад үзэх хандлага, удамшин амьдарсаар байгаа нь харамсалтай.

Бидний сонгосон тогтолцоо бол хөрөнгө мөнгөтэй нь бэл бэнчингүй нэгнээ дарлах гэсэн агуулга биш харин аливаа зүйлийн хөрөнгө – эсгүүр, эхлэл - эх үндэс нь хөдөлмөрлөсөн хэн бүрт бий болдог гэсэн үг юм. Иймд компани гэдэг үгийг муу эзэн, муу ажилтан гэдэг сөргөлдүүлсэн байр сууринаас тайлбарладаг хандлагыг үгүй болгох хэрэгтэй юм. Компани гэдэг үг ашгийн төлөөх байгууллага гэсэн ойлголтоос гадна найз нөхөр, нөхөрлөл гэсэн агуулгыг илэрхийлдгийг бас санах хэрэгтэй. Цэрэггүй жанжин гэж байдаггүйн адил жанжингүй цэргүүд амжилтанд үл хүрнэ. Бүтээлч өөриймсөг ажилтантай компани хүчирхэг болж, хүчирхэг компаниудтай улс орон дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нь дамжиггүй билээ.

Д.Бартанбаатар 
Ерөнхий захирал
Монголын Хүний Нөөцийн Институт



2012.05.03
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 08 / 22
Ийм нэртэй цомог худалдаанд гарч нээлтээ хийж байгаа бололтой. Сурталчилгаа нь тасралтгүй гарч бас олны танил хүмүүс “Сонголт” гэдэг үгийн талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байна.

Сонголт – Энэ үгнээс дараах бодол төрсөнөө та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Ажилд орох процессын үед “Сонгон шалгаруулалт” гэдэг нэр томъёо өргөн хэрэглэгддэг. Мэдээж энэ нь ажилд орох сонирхолтой байгаа хүмүүсээс хамгийн сайныг нь шилж сонгох тухай асуудал.

Орчин үеийн байгууллагын удирдлагын арга ажиллагаа нь үүрэгт чиглэхээсээ илүүтэй хүнээ хөгжүүлэх үзэл баримтлал түгээмэл болж байна. Хүний хөгжлийг эрхэмлэн, нээлттэй бүтээлч  сэтгэлгээнд тулгуурлан хүний нөөцийн менежментэд суурилсан хөгжлийг байгууллагад бий болгох асуудал хөгжлийн шаардлагаар урган гарч байна. Өрсөлдөгчөөсөө илүү хурдан сурах, хөгжих үйл явц нь тэднээс давуу байдалтай болох арга бөгөөд энэ нь байгууллагын дотоод менежмент буюу хүний нөөцийн менежмент дээр суурилж явагдана.

- 2013 / 04 / 23
Асар том байгууллагыг удирдан ажиллуулахын тулд байгууллагын бүтэц болон хүнийн нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүйгээр амжилтанд хүрэхгүй билээ.
Байгууллагын хүний нөөцийн бодлогын гол үзэл санаа нь Женерал Электрикийн бүх хүмүүс шилдэг байх ёстой гэсэн үзэл юм. Шилдэг байна гэдэг нь бүтээлч, эрч хүчтэй, хариуцлагатай байхыг хэлнэ.Тиймээс хүн бүхэнд ижил байдлаар цалин тогтоох, урамшуулах аргыг бус хийсэн бүтээсэн, чадвар мэдлэг, эрч хүч, бүтээлч байдлаар нь ялгавартай хандаж илүү сайжирч, ур чадвараа дээшлүүлэхэд нь түлхэц өгөх стратегийг баримталдаг.
- 2012 / 06 / 10
HR Фото