HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2013 / 07 / 19
Таны төлөө ажиллах баг
Тиймээс та багаа зөв бvрдvvлж чадаж уу, vгvй юу гэдгээ шалгах хэрэгтэй. Доор дурдах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа нэг удаа шинжихэд чинь хэрэг болж магадгvй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой.

Таны амжилтанд хамт баярладаг хvмvvс
Танд сайн санадаг хvмvvс байх ёстой. Тэд таны амжилт, ололтоор баярлаж, таныг өрсөлдөгчөө гэж хардаггvй хvмvvс бөгөөд ололт амжилт тань тэдний атаархлыг төрvvлдэггvй байх ёстой. Ийм хvнийг олох хэцvv л дээ, гэхдээ багт чинь заавал ийм хvн байх ёстой юм шvv.

Таныг мэдлэгээрээ нөхөж чаддаг хvмvvс
Ухаантай хvмvvс ихэвчлэн өөрөөсөө илvv мэдлэгтэй, бас өөрөөсөө ялгаатай мэдлэгтэй хvмvvсийг хамтрагчаараа сонго¬дог. Яагаад гэвэл ийм тохиолдолд та тэд¬ний өрсөлдөгч нь биш, харин жинхэнэ хамтран зvтгэгч нь болдог. Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн эрмэлзэл, дайсагналцал гардаггvй. Бас нэг давуу тал бол ялгаатай мэдлэгтэй хvмvvс хvнд vед бие биедээ туслалцаа vзvvлж чаддаг. Тийм ч учраас бие биенийхээ хувьд салбарынхаа хамгийн шилдэгvvд нь болдог. Багт чинь найз нар байна гэдэг бол нэг хэрэг, харин таныг жинхэнэ “профессионал” байхад тусалдаг хvн байна гэдэг бол огт өөр хэрэг.

Таныг хамгаалдаг хvмvvс
Ямар ч багт таныг хамгаалж байдаг хvн байх хэрэгтэй. Эднээсээ нэг их гайхамшигтай шинэ санаа, санаачилгыг хvлээгээд ч хэрэггvй. Тэдний гол vvрэг бол баг дотор юу болж байгааг танд мэдээлэх. Бvхий л хов жив, цуу яриа, таны эсрэг найрагдаж буй хорт явуулга, асуудал зэргийг танд мэдээлж, таныг болзошгvй аюулуудаас хамгаалах хvн гэсэн vг. Гэхдээ хаана ч байдаг “ховч тагнуул” биш шvv. Ухаантай хvн байх хэрэгтэй.

Танд сайн зөвөлгөө өгдөг хvмvvс
Танд байнга зөвөлгөө өгч, тусалж байх хvмvvс зайлшгvй хэрэгтэй. Өөрийнхөө vнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл, санал бодлоо тантай хуваалцдаг хvмvvсийг ашиглахгvй байна гэдэг бол дэндvv тэнэг хэрэг.

Харилцах дуртай хvмvvс
Энэ хvмvvс зvгээр л тантай харилцах дуртай хvмvvс юм. Тэднээс ямар нэгэн ашиг хонжоо, хэрэгтэй чанар хайж олох гээд хэрэггvй. Тэднийг сайн “мөлжиж” чадвал өөрсдөө ч мэдэлгvйгээр танд гайхамшигтай санаануудыг өгөх болно.

Таны санааг хэрэгжvvлэгчид
Хэрэв танд аз таарч, таны гаргасан санааг чин сэтгэлээсээ дэмждэг, тvvнийг хэрэгжvvлэх гэж хичээдэг хvн таарсан бол эргэлзэх зvйлгvйгээр тvvнийг багтаа ав. Та тэднээс шинэ санаа гаргахыг шаардах ч хэрэггvй, зvгээр л өөрийн санааг ойлгуул. Тэгээд л боллоо. Хэрэв таны санаа тэдэнд таалагддаг, хэрэгжvvлж чадна гэдэг урам зоригийг өгдөг бол та тэдний л ачаар гараанаас бусдаас тvрvvлж vсэрнэ.

Тантай чөлөөт цагаа өнгөрөөх дуртай хvмvvс
Тэд танд сайн, та тэдэнд таалагддаг гэсэн vг. Тэд ямар нэгэн давхар санаагvйгээр тантай ажил тарсаны дараа чөлөөт цагаа өнгөрөөнө.

Таныг бусдын дунд магтдаг хvмvvс
Хvн бvхэнд хувийн “сурталчилгааны агент” хэрэгтэй. Энэ хvмvvс сайн дураараа, санаачилгаараа таны давуу тал, хvндэлбэл зохих чанаруудыг чинь хvмvvст ярина. Тэд ямар нэг санаа агуулаагvй, зvгээр л ярьж байгаа юмандаа итгэдэг хvмvvс юм. Vнэнийг хэлэхэд ийм хvмvvс ховор байдаг учир шууд л багтаа элсvvл.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото