HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 04 / 14
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүй гэдэг нь худалдан авагчдад үйлчлэх мэргэжлийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх явцад хэрэглэгддэг ёс суртахууны хэм хэмжээ болон тусгай шаардлагуудын нийлбэр цогц юм. Энэ нь үйлчилгээний сэтгэл зүй дээр тулгуурлана.

Мэргэжлийн ёс зүйн зорилго нь үйлчилгээний ажилтнуудад мэргэжлийн үүрэг хариуцлага, шударга зан гэсэн ойлголтуудыг бий болгож, тэдэнд үйлчлүүлэгчтэй болон өөрийн хамт олонтой харилцах харилцааны соёлын зуршлыг бий болгоход чиглэгдэнэ.
Мэргэжлийн ёс зүй нь ажилтнуудыг зан суртахууны загвар хэлбэр /эталон/ дээр тулгуурлан өөрсдийн үйл ажиллагааг явуулахыг шаарддаг. Дотно харьцаа, найрсаг байдал нь үйлчилгээний ажилтнуудын чанарын хэв загвар хэмээн тооцогдоно. Ажилтан бүр хэрэглэгчдэд үйлчлэх явцдаа эдгээр хэв загварыг тохируулахыг эрмэлзэх ёстой.
Мэргэжлийн ёс зүйн шаардлагуудыг мөрдөх зуршлыг өөртөө бий болгохын тулд үйлчилгээний ажилтан хүн, ялангуяа энэ ажилд дөнгөж орж буй хүмүүс эхний ээлжинд өөрийн алхам бүрийг хянах ёстой. Дараа нь үүнийг хйих шаардлагагүй болно. Учир нь та аль хэдийн өөрөөр хийхгүйгээр хэвшүүлсэн байх болно.

Үйлчилгээний ажилтан бүр ахар богино хугәцаанд ч гэсэн бухимдал, цухалдалд автагдахгүйгээр өөрийн сэтгэл санааны байдлыг удирдаж чаддаг байх ёстой. Сэтгэл санааны таагүй байдал нь хамтран ажиллагсад болон худалдан авагчидтай харилцах харилцаанд илрэх ёсгүй.

Жижиг зvйлээс болж бухимдалд орох, худалдан авагчдыг хэл амаар доромжлох, xоpcлoo тэднээр тайлах зэрэг нь бүдүүлэг, дэг журамгүй, задгай хүний шинж юм. Ийм хүн өөрийгөө ч хүндлэхгүй, бусдыг ч хүндэлж чадахгүй бөгөөд үйлчилгээний албанд
тохирохгүй.

Үйлчилгээний ажилтан хүн өөрийн авир төрх, биеэ авч явах байдалд зөв үнэлгээ өгч, өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаг байх ёстой. Ингэж чадсан ажилтан л байгууллагынхаа үйл ажиллагааг өндөр түвшинд байлгаж, өөрийн мэргэжлийн нэр хүндийг хадгалж чадна.

Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих нь /үнийг өсгөж хэлэх, барааг дутуу жигнэж болон хэмжиж өгөх/ ёс бус зүйл юм. Харамсалтай нь үйлчилгээний салбарт өөрийн эрх ашиг, сонирхлыг илүүд тавьсан хүмүүс цөөнгүй тааралддаг. Ийм хүмүүс ихэвчлэн бага хүч зарцуулж, их хэмжээний мөнгө, өөрөөр хэлбэл, хялбараар олз олохыг хүсэгчид байдаг. Иймэрхүү сонирхол бүхий хүмүүсийн тоо олон биш боловч үйлчилгээний ажилд тохирохгүй.

Өнөөдөр мэргэжлийн ур чадвар нь ёс зүйн эхлэлийг заавал агуулах болсон байна.
Хэрвээ ажилтнууд өөрийн мэргэжлийн ёс зүйг зөрчвөл өөрсдийн мэргэжлийн норм хэмжээг умартаж, ингэснээр үйл ажиллагаа нь урсгал хэлбэрт шилжинэ.

Мэргэжлийн ёс зүйн хууль журам / кодекс /
Үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ёс зүйн шаардлагууд нь тусгай хууль журамд /кодекс/ тусгалаа олдог. Үйлчилгээний соёлын хүрээнд мөрдөх хууль журмаас авч үзье. Үүнд :
- Хэрэглэгч бүр үйлчилгээний байгууллага өөрийг нь таатай хүлээн авч буйг мэдрэх ёстой.
- Худалдан авагч бүр - төлбөрийн чадвартай захиалагч мөн.
- Найрсаг, эелдэг инээмсэглэлийг ажил хэрэгч байдалтай хослуулах нь нөхөрсөг харилцааг тогтоож, үйлчилгээг хөнгөвчилнө.
- Худалдан авагч бүрийг байгаагаар нь хүлээн авах. Түүнтэй харилцсан хэдхэн хоромын дотор хэрэглэгчийг өөрчилж, шинэчлэх гэж оролдох хэрэггүй. Аль болох найрсаг, элэгсэг дотно байх, гэхдээ найрсаг байдал нь бялдууч, зусарч байдал руу хэлбийх ёсгүй. Найрсаг байдал нь аль ч насны ямар ч авир төрх, араншинтай хүнтэй харилцах найдвартай хэрэгслэл мөн.

Ажилтнуудын анхаарал хандуулах байдал нь тухайн үйлчилгээний байгууллагад зан суртахуун - сэтгэлзүйн таатай уур амьсгал бүрдүүлэх үндсэн нөхцөл нь болдог. Худалдан авагчдад тавих анхаарал сул байх явдал нь тэдэнтэй харилцах харилцааны хамгийн их хөнөөлтэй, хор уршигтай зvйл нь болдог. Хүнтэй хайхрамжгүй, үл ойшоосон байдлаар харьцахаас
илүү бусдын сэтгэхүйг гэмтээж, сэтгэлийг нь зовоон ширүүн догшин болгох зүйл үгүй. Өөрийгөө удирдаж сурах. Үүний тулд аль болох биеэ барьж тэвчээртэй байх. Өөрийгөө хайрла, хэт их бухимдах боломжийг өөртөө бүү олго.

- Бүдүүлэг хүмүүст аль болохуйц тэвчээртэй, хүлээцтэй хариулах
- Худалдан авагчийн гаргасан гомдол саналыг анхаарлаасаа бүү гарга.
- Бодитоор, цаг хугацаанд нь уучлалт гуйж сурах. Энэ бол доромжлогдсон хэрэг бус, харин тодорхой хэмжээгээр буруугаа мэдэрч байгаагийн илрэл төдийгүй соёлын нэг илрэл болно.
- Ажилтнуудын үйлдэл бүхэн худалдан авагчдыг өдөөх ёстой бөгөөд зөв зүйтэй эсэх талаар хэрэглэгчид эргэлзээ төрүүлж болохгүй.
- Худалдан авагчтай тохиролцсон амлалтаа биелүүлэх. Өөрөөр хэлбэл, амласан үйлчилгээгээ яг гүйцэтгэх
- Худалдан авагчтай харилцахдаа цэх шулуун, толгой гудайлгахгүйгээр биеэ авч явах Биеийн хүчний болон оюуны ачааллыг аль болох тэнцүү хуваарилахыг хичээх, худалдан авагчийн ачаалал их байдаг цагийг мартаж болохгүй.
- Хэрэглэгчийн засуулахаар өгсөн бараанд хайхрамжгүй хандах эрх үйлчилгээний ажилтанд байхгүй.
- Байгууллагынхаа болон хамтран ажиллагсдынхаа нэр хүндийг хамгаалах
- Үйлчилгээний ажилтан эдгээр ёс суртахууны хуупь журмыг /кодекс/ цээжлэх нь хангалттай биш. Харин тухайн үйлчилгээний ажилтны "хоёрдогч дүр төрх" болох ёстой. Түүнээс биш цаасан дээр л үлдэх ёсгүй. Гэсэн хэдий ч зарим нэг үйлчилгээний ажилтнууд мэргэжлийн ёс зүйн шаардлагуудыг дагәж мөрддөггүй. Мэдээж, иймэрхүү хэлбэлзэл, өрөөсгөл байдалтай удирдлагын болон хүмүүжүүлэх бусад арга хэлбэрүүдийн тусламжтайгаар тууштай тэмцэл өрнүүлэх нь зүйтэй.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото