Үнэлгээ суралцагчдын шинэ ханлдлага, ур чадвар, чадавхийг үнэлж сургалтын үр дүнгийн талаар дүгнэлт гаргана.
Сургалтын хөтөлбөрт дараах зүйлүүдийг багтаасан байдаг зохино. Үүнд:
• Сургалтын хэрэгцээнд тулгууралсан үндэслэл, зорилго, зорилтыг тодорхойлох.
• Сургалтын агуулгыг тодорхойлж боловсруулах.
• Сургалтын төвшинг нарийвчлан зааж өгсөн байх.
• Ямар арга хэрэглэх, нөөц шаардагдахыг тодорхойлох.
• Сургалтын явц, үр дүнг хэрхэн үнэлэх талаар төлөвлөж тусгах.
• Цаашид энэ хөтөлбөр яаж өргөжих, хөгжүүлэх боломжийг тодорхойлох.
Ажиллагчдын сургалтын хэлбэрүүд
Мэргэжлийн сургалт бол байгууллагын хүний нөөцийг сургаж хөгжүүлэх үндсэн хэлбэр юм.
Сургалтын зорилго, зохион байгуулах хэлбэрээс хамааарч үйлдвэрлэлийн сургалтыг 2 төрөлд хуваана. Үүнд:
- Тодорхой мэргэжлийн бус сургалт – суралцагчдын мэргэжлийн төвшинөөс үл хамаарч ямар нэгэн өргөн хүрээний ерөнхий мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг сургалт.
- Тодорхой мэргэшүүлэх сургалт - үндсэн мэргэжлээс гадна мэргэжлийн тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх зорилготой сургалт.
- Ажилд авах үеийн сургалт – Cургалтын хугацаа ихэвчлэн 1-2 долоо хоног байдаг.
- Жил бүрийн тогтмол сургалт-Тухайн жилийн мэргэжлийн зэрэг, ангилалалыг тогтоож өгдөг. Жил бүрийн тогтмол сургалт нь хэд хэдэн үе шат , ангилалаар зохион байгуулагддаг ба ихэвчлэн 1-3 эсвэл 3-7 өдрийн богино сургалтууд юм.
- Дадалгажилт – дахин сургах сургалтын төлөвлөгөөний нэг хэсэг байх
- Мэргэжлийн дахин бэлтгэл (мэргэжил дээшлүүлэх сургалт)
Мэргэжлийн үйл ажиллагааны өөр төрлийн ажлыг гүйцэтгэхийн тулд энэ чиглэлийн шинжлэх ухааны онол, техник, технологийг судалхаар тусгасан боловсролын хөтөлбөрийн дагуу ажжиллагчдад нэмэлт мэдлэг , ур чадвар, туршлага эзэмшүүлхэд чиглэсэн сургалт юм