Шинэ зууныг манлайлан авч явах өв тэгш иргэд
БНСУ-н өдрийн сониноос шалгаруулсан 21-р зууны шилдэг 100 хүнд багтаж, шинжлэх ухааны 10 гаруй нээлт хийсэн эрдэмтэн Вонь Дун Ёнь хүнд бүх талын боловсрол олгох сургалтын 5 талт зарчим дэвшүүлэн хүмүүсийн аж төрөх, сурч боловсрох, амьдралын зөв зүг чигээ хэрхэн олоход зөвлөсөн зөвлөмжийг хүргэе.Шинэ зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм. Таван талт зарчим гэж юу вэ?
1. Сэтгэлийн тэнхээ энэ нь тэсвэр хатуужил буюу сэтгэлийн хүчийг хэлнэ. Сэтгэлийн тэнхээтэй байхын тулд:
- Амьдралын тодорхой зорилготой байх
- Уран сайхны мэдрэмжтэй байх
- Бодол санаагаа бодит ажил хэрэг болгох
- Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй
- Тусган хүлээж авах ба хариуцлага хүлээх чадвартай байх
2. Бие бялдар ба ариун байдал Эрүүл биед саруул ухаан оршдог нь амжилттай суралцах, үр бүтээлтэй ажиллах үндэс болдог. Хамгийн үр ашигтай дасгалууд гэвэл:
- Үр дүнтэй дасгал /Биеэ авч явах, үе мөчүүдийг байнгын хөдөлгөөнд байлгах, хоолны шингэц сайн байх, мэдрэхүйн 5 эрхтэнийг хамгаалах, гүн нойрсох г.м/
- Бие чийрэгжүүлэх дасгал /Суниалт, хөлийн дасгал, гэдэсний булчингийн дасгал, бүсэлхийн дасгал, тонгорох/
- Бүх хүч чадлаараа хийх дасгал /Амьсгалын багтаамжийн хэрээр, зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тохируулах/
- Цагийг үр дүнтэй ашиглах /Өглөө эрт босох, нүүр гараа угаах, өдөр, унтахын өмнө, амьсгалын дасгал ба гүн нойрсох/
- Биеэ зөв ариун авч явах цорын ганц арга бол зөв үйлдлийг эрхэмлэх явдал.
3. Оюуны чадамж Энэ нь мэдлэгийн их багын хэмжээг илэрхийлэх биш мэдлэгээ ашиглах чадвар юм. Yүнийг хөгжүүлэхэд:
- Мэдээллийг хүлээж авах чадвар
- Гадаад хэлийг сурч эзэмших чадвар
- Ерөнхийгөөс нарийвчлан тодорхойлох чадвар
- Хийсвэр ойлголтыг тодорхойлох чадвар
- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн чадвар тус тус орно.
4. Амьдралаа зөв авч явахад Цагийг зөв ашиглах чухал юм. Тодорхой зорилго, идэвх санаачлага бас хэрэгтэй. Цаг бол амьдралын үнэт эрдэнэ. Цагийн хэрхэн ашиглах вэ гэвэл:
- Цагийг дээрээс харах /Цагийг уртасгах/
- Цагийн хуваарийг юунаас эхлэхээ төлөвлөх /цагийг чанаржуулах/, ямар нэгэн ажлаас биш, тухайн сэтгэл зүйг бэлдэхээс эхлэх
- Цагийн хуваарь
- Авъяас чадвараа хөгжүүлэх
- Бусдаас суралцах, төлөв даруу байх
5. Бусадтай харилцах /хүнийг хүн гэж эрхэмлэх/ гэдэг нь:
- Өөрийгөө эрхэмд үзэх
- Гэр бүлээ хайрлах
- Бусдыг хайрлах /хамт олон, найз нөхөд, хөрш/
- Хүн хүнээ хайрлах хүмүүнлэг ёс
- Шилдэг манлайлагчийн онцлог шинж бол: