HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Сургалт хөгжил
- 2022 / 05 / 11
Фасилитейшн гэж юу вэ?
Байгууллагын сэтгэл зүйн ухааны доктор И Ёнсог 
      • Монголын Хүний Нөөцийн Институтийн зочин зөвлөх
      • Байгууллагын сэтгэл зүйн ухааны доктор
      • CTF (Certified ToP Facilitator: ICA)
      • БНСУ-н Фасилитейторуудын Холбооны Ерөнхийлөгч (KFA)


Удирдлагын ухаан улам л хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдсээр, бидний гүйцэтгэдэг ажил үүрэг ч нарийн төвөгтэй болж улам бүр нэмэгдсээр байна. Мөн ажилтнуудад тавигдах шаардлага ч өөрчлөгдөн зөвхөн "хий гэснийг л хийдэг” бус илүү идэвхи санаачлагатай байхыг шаарддаг болсон.

 

Энэ мэт өөрчлөлтийн улмаас зарим нэг удирдлагуудын зөвхөн өөрийн мэдлэг, туршлагаар бүгдийг шийддэг арга барил үр дүнгээ өгөхөө больсныг илтгэж байна. Харин туршлага, мэдлэг чадварын хувьд харилцан адилгүй хирнээ нэгэн баг хамт олон болон ажиллаж буй тэдгээр хүмүүсийг яавал “төгс гүйцэтгэлтэй баг” болоход нь туслах вэ гэдэг юу юунаас илүү чухал болж. Энэ ч утгаараа facilitation чадвар нь удирдлагуудад болон ажилтнуудад бүгдэд хамаарах оновчтой, зөв шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэхэд хамгийн шалгарсан аргачлал тул бүх шатанд ашиглах боломжтой.

 

Фасилитейшн гэдэг нэр томъёо нийгмийн өөрчлөлт, тухайлбал, захирал дарга нар ажилд бодитоор оролцдог, босоо харилцаанд чөлөөтэй санал бодлоо солилцдог, ажилтан нэг бүрийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг, багш төвтэй бус харилцан бие биенээсээ суралцдаг сургалтын арга барил нэвтэрсэн гэх мэт өөрчлөлтүүд нийгэмд гарсанаас хойш буюу 20-р зууны сүүл үеэс бизнес, байгууллагын хөгжил, бүс нутгийн хөгжлийн салбарт хэрэглэгдэх болсон юм.

 

Фасилитейшн гэдэг нь ICA (The Institute of Cultural Affairs) гэх олон улсын сайн дурын байгууллагаас үүсэлтэй. 1970-аад онд бүс нутгийн хөгжил, 1980-аад онд манлайллын хөгжил, 1990-ээд онд фасилитейшн, 21-р зуунаас эхлэн хүмүүсийг сургаж хөгжүүлэхэд төвлөрөн үйл ажиллагаа явуулж ирсэн. Ялангуяа 1980-аад оны үед Тор (Technology of Participation) Facilitation хэлбэрээр аж ахуйн нэгж, байгууллагад ашиглагдах болсон байна.

 

Харин бизнесийн салбарт 1970 оны дунд үеэс АНУ-д хурлыг үр дүнтэй явуулах аргачлал маягаар нэвтэрсэн туухтэй. Одоо ч GE, HP, IBM, DuPont зэрэг томоохон компаниудхурал хийхдээ фасилитейшн аргачлалаар явуулдаг бөгөөд ажилтнуудаа фасилитейтор болгон бэлтгэж сургах үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажилладаг.

 

Facilitation ба Facilitator-ийн тухай ойлголт - Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.

 

Товчхондоо бол Facilitation нь хурлыг үр дүнтэй болгох үйл юм. Хурлын фасилитейтор ньхурлыг ажиллагаа юм. Хурлын саадгүй шуурхай явуулж асуудал шийдвэрлэх, аливаа шийдвэр гаргах процессыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээнэ. Харин илүү өргөн цар хүрээнд авч узвэл, фасилитейшн гэдэг нь байгууллагад өөрлөлт шинэчлэл болон бүтээмжийг бий болгох, багийн ажиллагааг сайжруулах зэрэг ажилтнуудаас арга ухааныг цуглуулж асуудал шийдвэрлэх явцыг түргэсгэдэг үйл ажиллагаа гэж хэлж болно.

 

Энэ тохиолдолд фасилитейтор гэдэг нь байгууллагын дотоод олон асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах үүрэг хүлээсэн хүн юм.

 

Facilitation болон facilitator-ыг спортын тэмцээн уралдааны шүүлт хэмээн ойлгож болно. Шүүгч тэмцээнд оролцдоггүй ч тамирчдын тэмцээнд оролцож буй бүхий л үйл явцыг ажиглан, үйлдэлд хяналт тавьж, дүрмийн дагуу удирдан явуулах үүрэг хүлээдэг. Үүний нэгэн адил facilitator нь багийн гишүүдийн ярилцаж хэлэлцэж буйг ажиглан эгзгийг нь тааруулан хөндлөнгөөс оролцож хэлэлцүүлгийг зөв процессын дагуу явуулахад туслалцаа үзүүлдэг

 

Фасилитейшны онцлог ба функц Фасилитейшны хамгийн онцлог зүйл бол оролцоо юм. Байгууллагын, баг хамт олны дунд жинхэнэ өөрчлөлт бий болно гэдэг ажилтнууд өөриймсөг сэтгэлгээ (ownership)-тэй болохыг хэлэх бөгөөд өөрийсөг болгох хамгийн шилдэг арга бол хэрэгжүүлэх хүнээр өөрөөр нь хийх ажлыг нь тодорхойлуулах юм.

 

Тиймээс удирдлагуудын гаргасан зорилго төлөвлөгөөг гүйцэтгүүлэхээр багийг ажиллуулах бус ажилтнууд өөрсдөө ярилцаж хоорондоо харилцаж тэдгээрийг идэвхитэй оролцуулах талаас нь дэмжиж тусалсанаар багийн гишүүд өөрсдийн хусч буй ирээдүйг бий болгох боломжтой болно.

 

Өөрөөр хэлбэл, фасилитейшн гэдэг нь тэр чигээрээ байгууллага эсвэл баг хамт олныг өөрчлөөд зогсохгүй ажилтнуудын сэтгэл санаа, хандлага, үйлдэл бүрийг нарийн тусгасан, зөвхөн ХҮН-д л тохиолдож болох процесс (Human Process)-уудыг ашиглан өөрсдөө зохион байгуулалтанд орох (self-organizing)-д түлхэц үзүүлэх аваас байгууллага, баг хамт олон өөрчлөгдөн шинэчлэгдэнэ.

 

Фасилитейшн нь эдгээр процессоор дамжуулан байггууллага, баг хамт олны зорилго зорилт, үнэт зүйлсийг дахин нягталж тус бүрийн үүрэг хариуцлагыг хуваарилан нээлттэй харилцаа үүсгэж шийдвэр гаргахад гар бие оролцох төдийгүй харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны нэгэн шинэ уур амьсгалыг бүрдүүлж аливааг бодит ажил болгох чадвар, боломжийг нэмэгдүүлнэ.

 

Мөн олон ургалч байдлыг дээдэлдэг зарчимтай. Ажилтнуудын харилцан адилгүй санаа бодол, санал санаачлагыг хүлээн авч "Олны хүч оломгүй далай" гэдгийг нотлон харуулах бөгөөд ингэснээр бие биенээ сонсож сурах, хамтын хүчээр бүр илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой болно.

 

Оролцогчдыг зөвхөн өөрийн байр суурьнаас харалгүй бусдын байр суурь, туршлага, мэдлэг чадварыг хүндэтгэн хүлээн авч, өөрийн санал санаачлагыг бусдынхтай харьцуулан уялдаа холбоог олж сурах боломж олгосноор хүмүүсийн бодол санаа задарч тэлдэг. Эдгээрийг боломжтой болгодог аргачлал нь фасилитейшн юм.

 

Фасилитейшнаар зөрчлийг хамтын ажиллагаа болгон хувиргах боломжтой. Ажилтнуудыг аливааг бүхлээр нь хардаг, нөхцөл байдалдтохируулан арга хэмжээ авдаг, зорилгоо илүү өндөр түвшинд тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чадвар суулгана.

 

 

Мөн хоорондоо зөрчилтэй ажилтнууд болон алба, хэлтсийг холбох гүүр нь болж харилцан ойлголцох нөхцлийг бүрдүүлнэ. Энэ мэтчилэн хүн тус бүрийн оролцоогоор өөрчлөлт шинэчлэлийг бий болгож нэг хүний гаргасан санал санаачлага нийтийн зорилго тэмүүлэл болж, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэн байгууллагыг, баг хамт олныг бүхэлд өөрчилж бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлдэг учраас бид фасилитейшныг ОРОЛЦООНЫ АРГА ТЕХНИК бөгөөд ОРОЛЦООНЫ УРЛАГ(art & science of Participation) хэмээн нэрлэдэг юм.


Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл 16/33-P40-41

Фасилитейшн гэж юу вэ?
МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТИЙН АЛБАН ТҮНШ - TALENT ASSESSMENT INSTITUTE
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
-2021 / 06 / 23
Олон улсын хүний нөөцийн менежментийн мэргэжилтнүүд үйл ажиллагаанд суурилсан сургалтаар дамжуулан хөгжиж буй байгууллагын соёлоос олон давуу талууд болон ашгийг хурдацтай хүлээн авч, амжилтанд хүрч байна.
HR Фото