HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2016 / 06 / 09
АЖИЛЧИДЫГ ХЭРХЭН ЗӨВ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР БАЙЛГАХ ВЭ?
 
Менежерүүд. Ажилд үнэхээр түлхүүр нөөц нь юу юм бэ гэдэг дээр менежерүүд бага анхаарч,
ажилчидаа хуурч, буруу үүрэг  даалгавар өгж, өөр нөөцүүдийн араас хөөцөлддөг. Гэтэл хүний нөөц бол нөөцүүд дундаас байгууллагад хамгийн удаан ашиглагддаг, чухал нөөц байдаг.  Менежер мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж, хэдэн цагаар ч илүү ажилладаг. Та илүү цагаар ажиллаад таны цаг хэр үрэгддэгийг мэдэх үү?  Гэтэл таны ажилчид юу хийж байна вэ? Яагаад ажилчид тань таны ажлыг хийж болохгүй гэж? Энэ бол менежер танаас өөрөөс тань шалтгаална.


АжилчидТаны багийхаа дунд бий болгох ёстой зүйл бол тэднийг завгүй байлгаж, хэрэгтэй хүмүүс болгоход байгаа юм. Тэгвэл тэд өөрсдийн ажлаа сайн хийж, таны хүсэж буй чадварууд ч тэдэнд бүрэлдэн тогтох болно.
Багийн бусад үр бүтээлгүй, дэмий суугаа хүмүүс тань өөрсдийн чадвар дутагдаж буй зүйлдээ анхаарах болно.
“ Хэрвээ та хүмүүсийг буруу ажлын байрандээр нь байлгах аваас цагийг хэрэггүй үрж байна гэдгээ ухаарах хэрэгтэй” .
Яагаад ийм байдал гардаг вэ? 

Зарим хүмүүс буруу ажлын байрандээрээ байгаа ч тухайн ажлын байрны онцлог  давуу талыг нь харан ажилладаг.  Эмч хүн мэргэжилдээ бахддаг ч, хүмүүст ямар ч сонирхолгүй байж болно. Зарим нь бүр өөр тохирох ажил олдохгүй учир нэг ажилдээрээ байгаад байж болно. Энэ нь ямар нэг мэргэжлийн ур чадвар шаарддаггүй ажил байх жишээтэй.
Дарамт шахалтаар гэр бүлийн бизнест орж дургүй ажлаа хийдэг тохиолдол бий.  Тэгээд ямар ч шалтгаангүйгээр тухайн ажлаа өөрийх нь хийх ёстой ажил мэтээр боддог.Мөн зарим хүмүүс анх ажилд ороод тэтгэвэрт гаран гартлаа тухайн ажлаа л хийдэг.

Тэгвэл менежер та юу хийх ёстой вэ ?
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ. Ингэж чадвал танд арай өөр ажилд анхаарч цаг гаргаж ажиллах боломж олдох юм. 
Хамгийн гол нь та ажилчидаа ажлын байрандээр нь байрлуулахдаа тэдний сонирхол, ур чадварыг нь харгалзан үзэх хэрэгтэй. Таарсан ажилдээр нь л тавь. Үр бүтээлч зорилтуудыг дэвшүүл. Хувь хүмүүст илүү детальчилсан байдлаар зорилтуудыг өгөөрэй.
Үнэхээр чадах зүйлээ хийж буй ажилчид ямар их бүтээлч ажиллахыг бодоод үз.

Яаж тухайнд хүнд таарах ажлын байрыг олох вэ?
Таны өмнөөс хүмүүсийг тань шалгаж өгдөг компаниуд байдаг. Энэ нь танд зөв ажилчид авсан эсэхийг нь тань хэлж өгөх зорилготой юм. Тэд ихэнхдээ тухайн хүнийг гэмт хэрэгт оролцож байсан эсэх, боловсролын түвшин ямар байгаа, ажлын түүхэндээр нь үндэслээд дүгнэлт гаргадаг. Зарим туршлагатай компаниуд ажилчидыг 16 хэсэгт хувааж шинжлэх нь бий. Мөн 72 асуултад хариулуулж тухайн хүний зан чанарыг тодорхойлдог.


М.Ундрал



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото